antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 23, 2015 20 comments

Хүн амины хэргийг нуун дарагдуулж, иргэний үүргээ биелүүлдэггүй Ерөнхийлөгч үү

нийтлэсэн Admin

1450768680_527-145043916186323

Юуны өмнө насанд хүрээгүй, дунд сургуулийн сурагч байхдаа нэг ангийн хоёр сайн найзыгаа хулгай хийснийг дараа нь мэдсэн намайг гэмт хэрэг үйлдсэнийг нь мэдсээр байж цагдаад ирж хэлээгүй, иргэний үүргээ биелүүлээгүй хэмээх Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар хөөрхөн шийтгэж, өдөр бүр шахуу цагдаагийн үүдэнд сууж явдал чирэгдэл болж байснаа саналаа.

Үүнээс хэд дахин хүнд буюу нэг “ангийн” андыгаа хөнөөсөн хэргийг мэдсээр байж нуун дарагдуулж, иргэний үүргээ биелүүлээгүй Ерөнхийлөгч ямар хариуцлага хүлээх вэ. Нөгөө талаас ард түмний бэлэг тэмдэг болсон улсын Ерөнхийлөгч хүн амины хэргийг 17 дахь жилд нь нуун дарагдуулж байгаа нь ёс суртахуунтай зүйл вэ. Миний бие санах юм, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө /өөрсдийнх нь хэлдгээр гудамжинд лааз өшиглөж явсан/ Ц.Элбэгдорж “С.Зоригийн хэргийг 50 жилийн дараа илрүүлэх хуулийн төсөл” гээч юм яриад явж байсныг.

Үүнээс С.Зоригийн хэргийн захиалагчийг Ц.Элбэгдорж мэднэ гэдгийг харж болохоос гадна, түүнийг энэ хэрэгт холбоотой, мэднэ гэдгийг хэлдэг, үздэг хүмүүс бишгүйдээ бий. Нөгөө талаас “С.Зоригийн хэргийг 50 жилийн дараа илрүүлэх хуулийн төсөл” гээч зүйл нь зүгээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд намын нөхөддөө хийсэн шантааж, айлган сүрдүүлэлт байсан юм. Тэгэхээр улстөрийн захиалгат аллага гэдэг нь тодорхой С.Зоригийн хэргийн баригдаагүй захиалагч /эсвэл захиалагчид/ одоо бүр, тэгэхдээ улстөрд байсаар байгааг илтгэнэ.

Магадгүй энэ хэргийн захиалагчдыг холоос биш ойроос, ингэхдээ “хамгийн аюултай газар хамгийн аюулгүй” хэмээх эртний сургаалийн дагуу нуугдаж буй хүн /эсвэл хүмүүс/-ийг “тэр газар” болсон улстөрөөс нь хайх хэрэгтэй болов уу. 2012 оны сонгуульд АН ялалт байгуулсны дараа тус намын зарим нөхөд С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан, энэ хэргийн талаар ихийг мэдэх хүмүүсийг гадаадаас нууцаар хайж эхэлсэн юм. С.Зоригийн хэргийн улмаас олон ч хүн гадагшаа зугтсан ба тэднийг олж авах гэсэн нь намынхаа томчуудыг шантаажлах гэсэн санаа болов уу. Юутай ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг С.Зоригийн хэргийг мэдэж байгаа гэдгийг амтай болгон ярих болж түүнээс очиж асуу хэмээх болж.

Нөгөө талаас олон жил сонгуулийн шоу болсон С.Зоригийн хэрэг энэ удаад бараг илэрсэн аж. Д.Булган ч яриад эхэлсэн гэх бөгөөд энэ хэргийг жинхэнэ эзэн, холбогдогч нараас нь холдуулж, төөрөгдүүлэх ээлжит тархи угаалт яваад эхэлжээ. Эцэс сүүлдээ “Үхсэн хүн үг хэлдэггүй” гэдэг шиг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга агсан Ш.Отгонбилэгт тохохоор үзэв. Ямартай ч, хэрвээ Д.Булганыг Төв аймагт ганцаарчлан хорьсон асуудал улстөрийн томчуудын гар, хөлөөс хольж байж чадвал энэ хэрэг жинхэнээсээ илрэх юм. Харин тэр үед мэдсээр байж нуун дарагдуулж, иргэний үүргээ биелүүлээгүй хүмүүст ямар хариуцлага тооцох вэ.

Э.Төгс

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Baabar (December 23, 2015 2:34:59 pm )

    Elbegdorj bat vvl hoer aluurchin monoos mon!!!

    • иргэн (December 23, 2015 11:28:08 pm )

      Тухайн үед АХ-ныхон Эрдэнэтээр тодруулбал Отгонбилэгээр оролдсон нь Зориг алагдах шалтгаан болсон шүү дээ. Талийгаач Отгонбилэгийн гар хүрэхгүй газар үгүй, хэнийг ч яаж ч чадах хамгийн хүчтэй нэгэн байсан гэдгийг хэн хэнгүй л мэддэг байсан гэдэг. Мөнгө, эрх мэдэл гээч юм 2 нийлэхээрээ хэнээр юуг ч хийлгэж чана шүү дээ. Аюултай.

  • зочин (December 23, 2015 2:41:30 pm )

    Батүүл сүүлийн үед яагаад сандраад л байгаа юм бол оо

  • РАВДАН (December 23, 2015 3:45:42 pm )

    BIE N IX MUU BNA LEE. UNTAJ CHADAHGUI BGA GESEN

  • Irgen (December 23, 2015 4:13:31 pm )

    Otgonbilegiig lav zuunii shildeg hulgaich gedgiig ni hun buhen mednedee Odoo humuus neg ih mundag hun bsan meteer yariad bh um Swiss bankind avaachij hiisen 2 say $ odoo ch ih mungu shuudee Avgai huuhed ni yamar bayan bileedee

    • зочин (December 23, 2015 4:40:17 pm )

      алдсан хөрөнгөө төр хагас хугас ч гэсэн олж авах хэрэгтэй, энэ хүү ч гэсэн ямар хөрөнгөөр боловсрол олсон нь тодорхой.

  • ganaa (December 23, 2015 6:25:26 pm )

    burhan ta nariig harj l bga zavaan novshnuud

  • ganaa (December 23, 2015 6:31:54 pm )

    odoo bid joohon setgel gargah heregtei ugui bol ene hed uls orniig min yu ch ugui blgoh ni uls oron maani iim baidaltai hugjij chdhgui bga ni 50 huvi ni te novshnuudiinh 50huvi ni ard tumen bidnii uursdiinh ni archaagui haihramjgui baidliinh ovoo bosgoogui bol shaazgai haana suuh ve joohon eh ornoo geh setgel gargah heregtei gj bodoj bna

  • ganaa (December 23, 2015 6:36:52 pm )

    uvug deedes min ireedui hoichdoo ene sxan eh oron gazar shoroog uvluuleh gj hariinhantai yaj temtsej baisan bilee bichih ch hereggui biz harin odoo ueiin bid ur hoichdoo yu uldeehev

  • ganaa (December 23, 2015 6:44:09 pm )

    bidnii daisan hytad ch bish oros ch bish jinhene daisan bol avilgachid tedentei temtseh yostoi ni ard tumen bid uursduu shdee amaaraa bish uildleeree ard tumen bid tednees shaardah heregtei ????!!!!!!

  • ganaa (December 23, 2015 6:47:44 pm )

    ene undesnii top55 udirdagch gj neg hachin ym bna joohon huuhded ulgeriin baatruud taniltsuulj bga bish hamgiin haramsaltai ni eh orond udirdagch lider alga da burhangui gazriin bumba galzuurna gj

  • Anonymous (December 23, 2015 6:58:25 pm )

    Otgonbileg holbogdoh yum bol Baga banid ch holbogdon ter medehgui bval gej

  • ganaa (December 23, 2015 7:01:59 pm )

    ard tumen huvisgal hiih heregtei ene nam turiin togtoltsoog undseer ni neg shigsih heregtei unuudur nam tuvtei tur uls ymuu tur tuvtei nam uls ymuu bid nar olon jil yrilaa eh ornoo hugjuulne gj manai turd zorilgo gj yu ch alga 4:4 jileeer eeljij tur bariad heruul hiihees tsaashgui muu novshnuud tedniig turiin shuuheer bish ard tumenii shuuheer oruulah heregtei

  • ganaa (December 23, 2015 7:06:06 pm )

    neg iim goy buguud gashuun unen ug bdag bha ene gazar shoroog bid uvug deedeseesee uvluj avaagui ur hoichoosoo zeelj avsan ym gj!!!!!!!!!!!!!!!!!!

  • Энхүүш (December 23, 2015 8:15:40 pm )

    Элбэгдорж Батүүл хоёр сайн мэдэж байгаа даа,

  • baza (December 23, 2015 8:51:22 pm )

    uhsen hun ug heleh bish buhaj bn elbegee batuul 2 yag mon tegeed odoo ner tsever uldeh gej bga yum gehde hezee negen tsagt ilervel ta 2 bitgii hel ur huuhduud chine uldene gedgiig buu martarai muu 2 aluurchin

  • зочин (December 23, 2015 8:55:34 pm )

    хэрэг нь илрэх дөхөөд аав ойрны зүрх нь муу байгөө

  • Elbegdorj (December 23, 2015 9:13:23 pm )

    bi buruugaa hvleej buuj ogiy

  • зочин (December 24, 2015 8:57:23 am )

    Элбэгдорж Батүүл 2 оос гарцаагүй ер нь АН ын хуучин нөхдүүд бүгд л мэдэх байх
    Энхбаяр өндөр албанд гарвал Элбэгээг торны цаана суулгаж ч магад

  • Г.Батнасан (December 24, 2015 10:43:22 am )

    ҮАБЗ хэргийн явцын талаар мэдээлэл авсан гэсэн. ҮАБЗ гэдэг маань Элбэгдорж, З.Энхболд, Сайханбилэг гурав. Тэгээд энэ гуравт Элбэгдорж, Батүүл нартай холбоотой мэдээлэл өглөө юу? Түүнийг нь сонссон мань гурав дээд зэргээр нууцал, бүрэн тогтоогдохоор нь бүхнийг ил тод мэдээл гэж үүрэгдээ юу? Эндээс Отгонбилэг агсанд юм уу өөр хэн нэгэнд тохохоор болжээ гэдэг нь маш тодорхой харагдаад байгаа бус уу? АН-ын МАН-ыг унагах хамгийн найдвартай хөзөр энэ биш гэж үү?

antalya rent a car