Б.Даваатогтох
МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Булгантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь улс төрийн намуудад хамаатай мэтээр ард иргэд ойлгоод байна. Энэ бол буруу. Монголын ард түмэнд сонгох, сонгогдох эрх тэмцлийн үр дүнд ирсэн. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол ард иргэд энэхүү эрхээ эдэлж чадахгүйд хүрнэ” гэсэн байр суурийг илэрхийлэв.
-Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 21 хүчин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн бойкот үзүүлж байна. Энэ хуулийг өөрчлөх шалтгаан, гол үндэслэл нь юу юм бэ?
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөвхөн улс төрийн намуудад хамаатай мэтээр ард иргэд ойлгоод байна. Энэ бол буруу. Монголын ард түмэнд сонгох, сонгогдох эрх ардчилсан Үндсэн хуулиар олгогдсон. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр гаднын нөлөөлөлд өртөх бүрэн боломжтой автомат машинаар сонгуулийн дүнг тооцно гэж байгаа нь ард иргэдийн энэхүү эрхэнд нь халдаж байгаа хэрэг. Өнөөдөр дэлхийн 40 гаруй улс автомат санал тооллогын машин ашиглаж байсан бол өндөр хөгжилтэй Норвеги, Англи, Герман, Нидерланд зэрэг 10 гаруй улс энэ технологийг ашиглахаас татгалзаж гараар тоолох болсон байна. Хүн амын хувьд Монгол улсаас долоо дахин их Австрали улс ч гараар тоолж байна. Тус улсаас автомат машинаас татгалзах болсон шалтгаан нь мөн л хардлагатай холбоотой. Зардлын хувьд ч долоо дахин үнэтэй тусдаг. Сонгуулийн санал тоолох автомат машиныг хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ашигласан. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд тоосонд дарагдаад хадгалагдаж байна. Магадгүй дөрвөн жилийн дараа гэхэд энэхүү санал тоолох автомат машиныг ашиглахад хэцүү болох байх. Хоёрдугаарт, ардчилсан сонгуулийг хардалт багатайгаар явуулахын тулд санал тоолох автомат машинаас татгалзах, эсвэл давхар 100 хувь гар тооллого хийж баталгаажуулах нь зүйтэй.
Монгол Улс яагаад хоёр сая хүрэхгүй сонгогчдын саналыг гараар тоолж чадахгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгууль дөрвөн жилд ганцхан удаа болдог. Улс төрийн намууд өөрсдийн сонгогдох эрхээ ярьсан зүйл биш. Ард түмний төлөөлөл гэж суугаа УИХ-ын гишүүд ард түмнээ сонсохгүй өөрсдөдөө ээлтэй бодлого гаргаж иргэд, сонгогчдын эрхэнд халдаж байна. Монголын ард түмэнд Ардчилсан нам засаглаж байх үед ардчилал үгүй болж байна гэж дүгнэж байна.
-Гэхдээ энэ хуулийн автор нь МАН биз дээ. УИХ-д МАН олонх байхад энэ хууль батлагдсан. Санал тооллогын машин ч танай нам олонх байх үедээ шийдэгдсэн зүйл шүү дээ. Магадгүй МАН 2012, 2013 оны ялагдлаа санал тоолох автомат машинтай холбон үзэж байгаа хэрэг үү?
-МАН зөвхөн санал тоолох автомат машин руу алдаагаа чихсэн зүйл байхгүй. Санал тоолох автомат машинд ард түмэн итгэхгүй байна. Ил тод, шударга биш гэж үзэж байна гэдгийг л хэлж байна. Сонгуулийн үйл явцад ард түмэн итгэхгүй байгаа учир төр засагтаа итгэх итгэл нь буурч байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 21 хүчин шударга сонгууль явуулахын төлөө тэмцэж бухимдаж жагсаж байна. Ардчилсан нам энэ хуульд өөрчлөлт оруулахад ардчиллын гол зарчим болох оролцоог хангах, нээлттэй, ил тод байх зэргийг огт ойшоосонгүй. 21 намын төлөөлөл багтсан Ажлын хэсэг сар гаруй хугацаанд ажиллаж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, хэлэлцсэнгүй. Энэхүү Ажлын хэсэгт өөрсдийг нь буюу эрх баригчдыг олон удаа урьсан ч ирээгүй. Гадаадаас зочид төлөөлөгчид ирэхээр Монгол Улс ардчилсан улс, олон намын системтэй гэж 20 гаруй намаа зааж харуулчихаад харин тэдний санал бодлыг гол бодлого шийдвэртээ огт тусгадаггүй ийм л дүр эсгэсэн ардчилал бий болсон байна. Сонгуулийн тогтолцооны хувьд иргэд, сонгогчид намын жагсаалтын 28-ыг хүлээж авахад бэлэн биш байж. Ард түмэн хүртэл ажлаа тайлагнадаг, ирж бидний амьдралын хөрсөн дээр буудаг хүнийг сонгох хэрэгтэй байсан хэмээн ярьж байна. МАН-ын зүгээс сонгуулийн хардлага, сэрдлэгийг багасгах үүднээс 100 хувь гар тооллого хийж хар машины дүнг баталгаажуулья, тоолох явцыг олон нийтэд болгохыг хүссэн.
-МАН 2011 онд гаргасан алдаагаа ухамсарласан гэж ойлгох уу?
-Нэгдүгээрт, алдаа дутагдалтай зүйл их байсан байна. Хоёрдугаарт, нийгэм болон улс төрийн намууд үүнд бэлэн биш байсан нь харагдаж байна. Санал тоолох автомат машин зөв ажиллаж байгаад хэн ч хяналт тавьж чадахгүй байна.
-Автомат машины дүнд эргэлзэх юм байхгүй гэдгийг АН олон удаа мэдэгдсэн. 2012 оны УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хяналтын тооллого хүртэл хийсэн биз дээ?
-Эрх баригчид эргэлзээ байхгүй хэмээн ярьж байгаа бол яагаад гараар тоолохыг ингэж их эсэргүүцээд байгаа юм. Ийм учраас бидэнд хардлага төрж байна. 2012 оны сонгуулийн дараа хардлага төрөх олон үйл явц болсон шүү дээ. Архангай аймагт сонгуулийн өмнөх өдрийн орой, дараа өдрийн өглөө саналын хуудас уншуулсан хуудас хар машинаас гарч ирсэн. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 400 гаруй хүний санал хаашаа өгсөн нь тодорхойгүй, хүчингүй ч болоогүй алга болсон. СЕХ-нд өргөдөл гаргасан ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Үүнээс гадна манай намаас сонгуулийн хэсгийн хороодод улс төрийн намуудын төлөөллийг оруулж хяналтын механизмыг сайжруулах ёстой хэмээн үзэж байгаа.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад гурван хоногийн хугацаа үлдлээ. Хуульд өөрчлөлт оруулж амжих уу?
-Өөрчлөлт оруулж чадна гэж хэлэхэд хэцүү л байна. Эрх баригчид томоохон хуулиуд болох Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг нь цагийг нь тулгаж хэлэлцэх гэж оролдох юм. Өөрөөр хэлбэл, төрийн ажилд хариуцлагагүй хандаж байна. Уг нь 2014 онд МАН шийдлийн Засгийн газарт хамтран ажиллахдаа гэрээнд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байсан. Гэвч энэхүү заалт хэрэгжээгүй. Хэрэв хуучин хуулиараа ирэх оны сонгуулийг явуулахад хүрвэл эрх баригчдад итгэх ард түмний итгэл улам буурна. Мөн дараагийн парламентаас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд итгэх итгэл нь ч буурна гэсэн үг. Эрх баригчид санал тоолох автомат машиндаа л итгэж ялах гэж зүтгэж байна гэж иргэд харж дүгнэж байна. Цагаан сар, Улсын баяр наадам дөхүүлээд олон чанаргүй хууль баталдаг. Эрх баригчид энэ тогтолцоо руугаа явж байна.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн пүрэв гарагт танай намын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэхүү уулзалтаар ямар асуудлын талаар хэлэлцсэн бэ?
-УИХ дахь нам, эвслийн бүлгүүд бүгдээрээ Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн санаачилан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэж завдаж байна. Эрх баригчид засаглалын хямрал нүүрлэж байгаа учир зарим хуульд өөрчлөлт оруулах ёстой хэмээн үзэж байна. Гэтэл засаглалын хямрал руу түлхсэн ийм хуулиудыг эцсийн мөчид өргөн мэдүүлж, шинжлэх ухаанч биш, хаалттай, хүч түрсэн байдлаар хэлэлцэх гэж байгаа нь ардчиллын бүх зарчмаас хазайж буй хэрэг. Үүнд манай намын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн. Мөн санал тоолох автомат машиныг ганцхан МАН эсэргүүцсэн зүйл байхгүй. Монгол орныг гурван удаа тойрон иргэд сонгогчидтой уулзахад санал тоолох автомат машиныг эсэргүүцэж байна. Үүнийг Ерөнхийлөгчид дуулгасан.
Холбоотой мэдээ
-
Гар утасаа хураалгацгаа (December 23, 2015 11:39:58 am )
энэ хэдэн хуучинсаг юмнууд өөрсдөө эхлээд гар утас компютерээсээ татгалзаасай Далд санаа нь нөгөө хуучны тог тасалдаг, авч зугатаадаг, машиныг нь сольдог гэх мэтийн аргуудаа хэрэглэчих санаатай
-
Зочин (December 23, 2015 12:10:58 pm )
ХАр машин ямарч баталгаагүй. Тэр нэг Гарамгай гай юу гэж палаганаад байгаа юм бэ. Иргэд итгэж байгаа гэчихэвүү. Хэнийг хэлээд байгаа юм бэ. АН-ын зарим гишүүд ч хар машинаар санал өгөхгүй гэсэн бодолтой яваа шүү дээ.
-
ZOGHIN (December 23, 2015 12:39:17 pm )
har mashin gaigui l um shig bsan
-
Anonymous (December 23, 2015 1:28:40 pm )
скайнер бол баталгаатай яг л байгаагаар нь хувилна ,тэрий нь тоолоход ямар ч асуудал байхгүй тэрий нь тоолоод машины дүнтэй тулгахад болно харин саналын хуудсанд гар хүрэх л юм яаж ийгээд л баллаж сохлоод хүчингүй болгох буруу дуудах хулхи хуудас шургуулахаас олон арван заль мэх луйвар байдаг түүнийгээ ч МАН-хан гарамгай хийдэг сонгогч олон энэ луйвраас нь бүр нуруугаа авчихсан морь шиг халгадаг болчихсон яаж хэлж гомдоллоод үр дүн байдаггүй байсан 7 сарын 1-ний үйл явдал бол МАН санал луйвардсанаас болсон
-
Zochin (December 23, 2015 1:54:05 pm )
garamgaibaatar gj neg uiun chono shig
garamgaibaatar gj neg ulun cnono tsarailsan hulgaichiig medehgui bish nutgiin ner buzralsan pizdaa harhaas zebuun nobsh
-
zochin (December 23, 2015 2:07:15 pm )
Хар машин хүн биш.Хариуцалга хүлээхгүй, итгэл алга. Харж барьж гараараа тоолоод тоо тохирвол сайн байна. Зөрүү гарвал тогтоох хэрэгтэй. санхүү даатгал,улсын бүртгэл, банк, тооллого тооцоо, тайлан тэнцлийн олон программ хангамж алдаатай ажилладаг засвар хийгдэж байдаг. Санал тоолох хар машины программыг МОНГОЛ ХҮН хийгээд хариуцлагаа би хүлээнээ, буруу тоологдвол төрийн эсрэг хэрэгтэн би болно гэсэн Монгол улсын иргэн байгаа бол болж байна.
-
B (December 23, 2015 5:06:04 pm )
Сайн байна уу? Булганаа таньд энэ өдрийн мэнд хүргье. Хуучнаар МАХН эрх барьж байхдаа энэ хуулийг баталсандаа. Та бүхэн ичээч хуучин янз бүрийн аргаар МАХН луйварддаг байсан ш тээ
-
g (December 23, 2015 6:02:27 pm )
bulgan gene uu yuun abgai be
-
Irgen (December 23, 2015 10:06:07 pm )
Mgl-ard tumen garaar toolhiig husj bn gevch ardchilsan namiihan bas l hudlaa bulhai garlaa luivardlaa geed barilag baishin shataaj hun alah bolnoo,,
-
zochin (December 23, 2015 10:34:15 pm )
Naad har mashiniig Batboldiin zasgiin ued oorsdoo ochnoon terbumaar ni zarj avchiraa bizdee.ene gichii yu geed balairaad bnaa.neg l ih uls torchid odoo bolio
-
ss (December 23, 2015 11:06:55 pm )
Dahiad 7sarin1deh geed baiga yumuu haisha yum
-
11111 (December 24, 2015 10:05:15 am )
Олон жил саналын хуудас хольж нааш цааш нь болгодог нөхдүүд тэр зангаараа сонгууль хийнэ гээд улаараад байхыг харахаар дургүй хүрээд байх юмаа
12 Comments