antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 22, 2015 18 comments

Усны саван дээр зургаа мөнхөлдөг эрхмүүд

нийтлэсэн Admin

С.УЯНГА

Саяхандаа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны савны шошго дээр өөрийнхөө зургийг хэвлэсэн нь хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан. 1000 км-ийн цаана болсон энэ үйл явдал олон нийтээр зогсохгүй АТГ-ын овоо хараанд өртөж засаг ноёныг бангадах албан тоотыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал нарт хүргүүлж байсан удаатай.

Чухамдаа О.Амгаланбаатар улсын хөрөнгөөр өөрийгөө сурталчлаад явж байгаа нь  хуульд нийцэхгүй байсан. “О.Амгаланбаатараас үзэсгэлэнтэй байгаль, түүхийн дурсгалт газрууд байхад” гэж ирээд хүний санаанд багтамгүй үйлдлээсээ болж тэр мөн ч их баалуулсан даа. Одоо хаширсан биз.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Д.Ганбатын  мөн л 40 литрийн бидон дээр нэрээ сийлж, хөрөг зургаа байрлуулсан мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарив. Тэрээр сонгогчдоо “хахуульдах” аргаа ийнхүү олсон бололтой. Арга ч үгүй биз. Хаа сайгүй нүүрс, нэгж, аяга таваг тарааж байхад эрхэм гишүүний энэ санаа арай дөнгүүр нь байж мэдэх. Түүний энэ үйлдлийг  өдөр тутмын хэрэглээ болсон усны саван дээр өөрийгөө төлөөлүүлж  зургаа “наасан” нь явдаг сурталчилгаа болж, хүмүүст хүрэх нь арай илүү гэх хүн ч олон байна. Зөөлөн суудалд очихоороо эрх ямбаа эдэлчихээд сонгуульт хугацаа нь дуусахаар ард түмнээ царайчилдаг энэ зан ямар ч хүн байсан “Би иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй шүү” гэдгийг нь нотлоод өгөх шиг. Түүнээс хийсэн юмтай, хэлэх үгтэй хүн ингэж явахын хэрэг юун. Гэхдээ ард түмэн ямар нэг бэлэг тараагаад эсвэл нэг хүний царайг харж сууснаараа  саналаа өгчихгүй л байх. Орчин үед тийм ядарсан сэтгэлгээтэй хүн ховордсон. Магадгүй бэлгийг нь аваад өрсөлдөгчийг чинь дугуйлах хүн олон байх шүү. Ер нь УИХ-ын гишүүд хэрэгтэй, хэрэггүй зүйл тарааж ард түмнийг доромжлохоосоо ичээсэй билээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар цэвэр усны савны шошго дээр өөрийнхөө зургийг хэвлэсэн нь хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргасан.

УИХ-ын гишүүн Д.Ганбатын  мөн л 40 литрийн бидон дээр нэрээ сийлж, хөрөг зургаа байрлуулсан мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарив.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • ERDENE (December 22, 2015 11:31:35 am )

    Ганц бидон олж авах юмсан

    • зүрх судас (December 22, 2015 11:59:18 am )

      Ли Эр Кан бүтээгдэхүүн нь, цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судасны хатуурлаас шалтгаалах:
      – Тархины судасны хатуурал нарийсал,
      – Зүрхний судасны хатуурал нарийсал,
      – Даралт ба хуян,
      – Чихрийн шижин 2-р хэлбэр. Утас: 96665038
      http://www.stpd.mn/index.php?option=com_content&view=article&id=50&Itemid=55

  • Иргэн (December 22, 2015 11:48:21 am )

    Наад малнууд чинь усны саваг дээрээ 5 хошуу малын зурган дунд өөрсдийнхөө зургийг гаргавал илүү гоё харагдана даа

  • Bayarmaa (December 22, 2015 12:16:03 pm )

    Ganbatiinhaa zuragtai gants bidon olj avah yumsan.chamdaa hairtai heveeree shuu.anhnii hairt chin

  • Xxx (December 22, 2015 12:32:07 pm )

    Ichdeggvi har pizdaanuud hooson tolgoi gvzei gedes

  • 2015 (December 22, 2015 12:35:20 pm )

    иймд сонгогчидоо сонголтоо зөв хийгээрэй

  • болор (December 22, 2015 12:54:38 pm )

    зөв ш дээ яадаг юм, манайхан хүнээс юм авчаад мартдаг болохоор усаа авах болгондоо санаг гээд энэ,

  • болор (December 22, 2015 12:55:12 pm )

    зөв ш дээ яадаг юм, манайхан хүнээс юм авчаад мартдаг болохоор энэ кккк

  • Anonymous (December 22, 2015 1:25:45 pm )

    Энэ мөнхийн согтуу толгой эрүүл болох гэж байгаа юм байлгүй дээ

  • Дэрэм (December 22, 2015 1:44:33 pm )

    Уг нь энэ 2 усны сав, бидон дээр биш ,уул шугамандаа овоолсон шороон дээр л зургаа байршуулах товарищууд шүү дээ

  • ffff (December 22, 2015 1:56:32 pm )

    ene erguu neereee xelex ch ug alga .AH iin dargaa naad erguunuuddee xeleech.

  • ЗОЧИН (December 22, 2015 2:03:05 pm )

    Эргүүүүүүүүүүүүүүүүүүү мал

  • Зочин (December 22, 2015 3:22:36 pm )

    Хөөрхий дөө. Одоо оо-ийн цаасан дээр зургаа хэвлэх л үлдээд байнаа даа.

  • Anonymous (December 22, 2015 5:06:44 pm )

    Ed eruul baidag baigaadaa

  • ffff (December 22, 2015 7:23:49 pm )

    unsnii savan deer zurgaa xevlevel xumuus ix avax bx daa .bi l lav 2 iig avna

  • hahahaha (December 22, 2015 10:37:47 pm )

    eleg hushluu

  • ttt (December 23, 2015 12:02:51 am )

    um mani badmi hum

  • ЗОЧИН (January 20, 2016 9:55:35 pm )

    ахдаа ганц битон өгөөч манайх ус авах битонгүй бблчихоод байна ядарсан иргэн бидон өгвөл чамд саналаа өгяө

antalya rent a car