antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 6, 2012 Comments are off

Шоронд өлсгөлөн зарласан залуугийн ар гэрийнхэн Дээд шүүхэд хандав

нийтлэсэн Admin

Баянхонгор аймгийн иргэн Л.Дэнсмаа  гэгч эмэгтэйн хүү шоронд өлсгөлөн зарлаад 10 хонож байна. Тэрээр хүүгээ шударга ёсны төлөө тэмцэж байгаа. Миний хүү хохирогч болохоос хэрэгтэн биш хэмээн өнддрийг хүртэл тэмцэж байгаа юм. Тиймээс Улсын Дээд шүүхэд өргөдөл гаргаж  өөрийн хүүгээ бусдад зодуулж эрүүл мэндээрээ хохирсон мөртөө хилс хэргээр шийтгүүлэх болсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Уг хэргийн тухай товч дурдвал,
Баянхонгор аймгийн харъяат иргэн Төрбат нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө багын найз  Мөнх-Эрдэнэ,  түүний хамаатан Соронзонгомбо нарт  зодуулж  гавлын ясанд  цууралт үүсч, баруун нүдний ухархайн дээд хана ташуу шугаман хэлбэрийн хугаралтай, хамрын хянга яс баруун талдаа зөрсөн хугаралтай, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд доод уруулын цус хуралт, нүдэнд цус харвалт, уруулын дотор салстад язарсан, нүүрний зөөлөн эдийн няцралт шарх гэмтэл, аван эрүүл мэндээрээ хохирсон байна.
Ингээд  2011оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл гаргасан. Хэргийг мөрдөн байцаагч Д. Батцэнгэл шалгаж прокурорт шилжүүлсэн байна. Ингэхдээ хэргийн  газар дүн шинжилгээ хийгээгүй,  үнэн зөвийг тогтоогоогүй нэг талыг барин ажиллаж, хилс хэрэгт унагасан байна.  Улмаар сэжигтэн  Мөнх-Эрдэнэ гэгчийн ойрын төрөл садны хүмүүсээс үгсэн хуйвалдсан гэрчийн мэдүүлгийг авч, Мөнх-Эрдэний буруутай үйлдлийг нуун дарагдуулсан.
Миний хүүд учирсан гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд давтан Улсын Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шалгуулах шаардлагатай , хавтаст хэргийг илгээсэн гэж хэлсэн. Тухайн үед Мөнх-Эрдэнэтэй хамт яв, чи очоод яаж ч мэднэ гэж хэлж ч байсан. Үнэн хэрэгтээ хавтаст хэргийг явуулаагүй байсан бөгөөд тухайн үед удаа дараа хүсэлт гаргахад хавтаст хэрэг байхгүй тул ажиллагаа хийгдэхгүй гэж хэлдэг байсан. Илтэд нэг талыг барин ажиллаж байсан тул Өмгөөлөгчдийн холбооноос Ч. Ням гэдэг өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэн  бөгөөд түүний заавраар Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гаргасан. Үүний дараа буцан очиход мөрдөн байцаагч Батцэнгэл нь яасан дээгүүр доогуур явдаг хэл амтай новш вэ чамд үзүүлээд өгнөө гэх мэтээр занал хийлж дарамталж байсан бөгөөд чамд үүсгэсэн 99,1 зүйчлэлийг 181,2 болгосон шүү гэж ххэлсэн. 2011оны 07сарын 04-ны өдөр мөрдөн байцаагч Батцэнгэл дуудан хэргийг прокурорт шилжүүлсэн, чамайг 181,3  зүйл ангиар яллах болсон гэж мэдэгдсэн. Баянхонгор аймгийн прокурор Мөнх-Эрдэнэ хэргийг ажлын 5 хоногт шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтыг хянаж үзэхийг хүссэн өргөдлийг хүлээн аваагүй. Баянхонгор аймгийн прокурор Мөнх-Эрдэнэ уг хэрэгт үнэн зөв хяналт тавиагүй, гадны нөлөөнд автсан, хувийн сонирхлоор  шийдвэр гаргасан. Мөн Баянхонгор аймгийн шүүх  хэргийн үнэн зөвийг олж хараагүй.
Хохирогчийн ар гэрийнхэн  хүүгээ бусдад зодуулахыг нүдээр хараад , ухаан балартсан хүүгийнхээ цусыг гойжуулаад түргэний эмнэлэгт хүргээд сууж байхдаа  биднийг хамгаалах төр байгаа гэсэн итгэлтэй байсан.
Гэтэл бүлэглэн зодсон танхайчуудыг өөгшүүлэн  бага ял өгөн, заримыг нь хэргээс мултлан нуун дарагдуулж, хохирсон хүнийг  шийтгэж ял оногдуулж хуулийг завшуулж байгаад хуулийн байгууллагуудад маш их гомдож байна.
Миний хүү бусдад зодуулж хэвтэрт ороод эмнэлэгт хэвтэхэд өдөрт 2 удаа эргэж очдог байсан, одоо шоронд суугаад долоо хоногт 2удаа эргэлт оруулдаг. Эрүүл биетэй , саруул ухаантай байсан хүү минь өдрөөс өдөрт хувирч, эрүүл мэнд нь муудаад байна, өнөөдөр ээжийнхээ хийж очсон хоолийг авахаа больсон. Миний хүү шударга бус үйлдлийн эсрэг алтан амиараа дэнчин тавиан өнгөрөгч арванхоёрдугаар сарын 28-наас   өлсгөлөн зарлаад сууж байна.  Энэ өдрөө танай байгууллагад хандан гаргасан өргөдлийг Баянхонгор аймгийн прокурорын байгууллага дамжуулаагүй, өөрсдөө шийдвэр гаргаж миний хүүд хариу өгсөн байна.
Өнөөдөр бид хохирсон ч , бусад  итгэлээр дүүрэн ард олныг хохирохгүй байхыг хүсэж байна.. Хүүгийн минь амьдралд арилашгүй хар тамга дарж, эрүүл мэндийг нь хохироож, урам зоригийг нь мохоож, аз жаргалыг нь хулгайлсан , гадны нөлөөнд автсан, төрийн нэрийн дор хууль завшуулагчдыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж, дахин шалгаж өгнө үү гэж түүний ар гэрийнхэн Улсын дээд шүүхэд хандан өргөдөл гаргажээ.

times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car