УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр бие даагчидтэй хамтран мэдээлэл хийх үеэрээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг АТГ-т шалгуулах хүсэлт тавина гэдгээ мэдэгдэв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга өмнө нь Монголбанкны ерөнхийлөгч газрын дарга нартаа 3.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн талаар баримт дэлгэж байсан. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас байгууллагын нууц задруулсан хэмээн н.Чулуунбаатар гэх залууг өнгөрсөн гуравдугаар сард ажлаас нь халжээ. Улмаар хоёр шатны шүүхээр оруулж, халагдсан залуугийн талд хэрэг шийдэгдсэн атал дахин эрүү үүсгэж, энгийн ажилтан залууг хохироосон байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанканд ажилладаг байсан н.Чулуунбаатар гэх залууг огт танихгүй холбогдох баримтыг түүнээс аваагүй болохоо өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн юм. н.Чулуунбаатар гэх залуу нь ээжтэйгээ хамт амьдардаг, байрны зээлтэй энгийн ажилтан нэгэн байсан бөгөөд Г.Уянгад мэдээлэл өгсөн нэрээр шалгагдаж явсаар өмнөх долоо хоногт түүнд хандаад буй нь энэ аж.
УИХ-ын гишүүн Г.Уянга “Жирийн ажилтан залуусыг том албан тушаалтнууд, төрийн байгууллагууд ингэж хохироож болохгүй. Надад өөрийн гараар хүсэлт ирүүлсэн. Энэ залуу одоо ажилгүй, автобус унааны мөнгөгүй, байрны зээлээ төлж чадахгүй байна. Тэр ямар ч буруугүй. Тиймээс би Н.Золжаргалыг өөрийг нь АТГ-т шалгуулах хүсэлт гаргана. АТГ С.Баярын хэргийг царцаасан шигээ хав дарчихгүй байх гэж найдаж байна” гэж онцоллоо.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
од (December 21, 2015 4:13:53 pm )
энэ ч хөрөнгийн биржийн дээрэмчин шүүдээ. шалгахад гараад ирнэ
-
Bolol (December 21, 2015 5:18:30 pm )
Наад Золжаргал чинь байнга гадаадад банкны мөнгөөр зугаалж гольф тоглож элбэгээ зийнхболд нарыг дулдуйдан тархийг нь угааж ажлаа алсаас хийсэн болж шударга шулуун ажилтнуудаа халж солин улс төрчдийн ах дүү авгай хүүхнүүдээр монголбанкыг дүүргэж мэдлэг чадваргүй аялдан дагагч нараар хүрээлүүлсэн байна лээ
-
үнэн (December 23, 2015 1:15:34 am )
юутай үнэн хэлэв ээ
-
-
azaa (December 22, 2015 2:02:45 pm )
art tvmnii hurungu r zugaatsagch novsh n gar,shorond ni hori!!!
4 Comments