antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 21, 2015 3 comments

Сайн мэдээ: Монгол улсын иргэн Ч.Гантулга, Унгар улсын төрийн дээд одонгоор шагнагдлаа

нийтлэсэн Admin

87416513283812507201512190229

2015 оын 12-р сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Унгар Улсын элчин сайдын яамнаас Кемпински Хаан Палас зочид буудалд шагнал гардуулах хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.

Шинэ оны босгон дээр зохион байгуулагдсан тус арга хэмжээн дээр БНУУ-ын Ерөнхийлөгч Адер Яношийн зарлигаар БНУУ-ын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Унгар улсын төрийн дээд одон “Lovagkerest” буюу “Хүлэг Баатар”-ын одонгоор Монгол улсын иргэн Унгар улсын Өргөмжит Консул Чулууны Гантулгыг шагнасныг элчин сайд Мадари Акош гардуулан өглөө.

12365132831573670201512190229

Унгар улсын төрийн одон “Lovagkerest”

Элчин сайд Мадари Акош хэлэхдээ: 2006 онд буюу БНУУ-ын элчин сайдын яам Улаанбаатарт хаалгаа барьсан цагаас 2015 оны 8-р сард дахин үүд хаалгаа нээх хүртэлх 9 жилийн турш Унгар улсын Өргөмжит Консулын үүргийг нэн өндөр хариуцлагатай гүйцэтгэж ирсэнд талархаад “Ч.Гантулын хувьд Унгар улстай холбогдсон нь түүний аав Чулуун тус улсад ажиллаж эхэлсэнээс эхлэлтэй бөгөөд тэдний гэр бүл 1983 оноос хойш хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэрээ оруулсаар ирсэн билээ” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

841216515373865189201512190229

Унгарын Ерөнхийлөгчөөс Төрийн одон авсан 
Өргөмжит Консул Ч.Гантулга,

Мөн элчин сайд Унгар улсын хувьд Монгол улс хичнээн чухал болохыг 2015 онд манай улсад айлчилсан  тус улсын ерөнхийлөгч Адер Янош, Гадаад хэргийн сайд Сияарто Петер, Гадаад харилцаа, Аюулгүй байдлын бодлого, олон улсын хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн дарга Микола Иштван нарын төрийн өндөр дээд түвшний айлчлалууд харуулж байна.

Цаашид 2016 оны 1-р сарын 25-28-ны хооронд Ерөнхий сайд Орбан Виктор Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. Энэ бүгд хоёр орны харилцаанд гарч байгаа ахиц дэвшил гэдгийг хэлэхэд таатай байна. Манай элчин сайдын яамны үйл ажиллагаатай холбоотой асууж лавлахыг хүссэн иргэн бүрт бид туслахад хэзээд бэлэн байх болно гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 21, 2015 3:23:40 pm )

    Талх ганхуягийн дүү бололтой, баяр хүргэе

  • kkk (December 21, 2015 4:40:49 pm )

    manaihan neeree alna shyy talh ganhuyag baihdaa yahav dee

  • Anonymous (December 27, 2015 2:25:11 pm )

    Морьтны загалмай одон гээч

antalya rent a car