Санаанд багтамгүй онц ноцтой гэмт хэргүүд гарсаар л байна. Сумын удирдах албан тушаалтан доод ажилтан бүсгүйгээ зэрлэгээр зодож хүчирхийлсэн, ах дүү хоёр өрөө дарахаар банкнаас 400 гаруй сая төгрөг дээрэмдсэн, хамтран амьдрагчаа хөнөөж улмаар дөрөв хоногийн турш автомашиныхаа тээшинд нууж явсан гээд л үнэхээр эрүүл ухаантай хүний санаанд багтамгүй цагдаагийнхны хэлдгээр онц ноцтой эрүүгийн хэргүүд гарсаар байна. Энэ хэргүүдийн талаарх мэдээллийг сонсохоор барууны кино үзэж байгаа мэт л сэтгэгдэл төрөх боллоо.
Тэгвэл саяхан ой зургаахан сартай охиныг нь барьцаалж, эцэг эхээс нь 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-ны өдөр энэ хэрэг гарчээ.
Гэмт хэргийг үйлдэгч буюу барьцаалагч нь 29 настай Г гэх эмэгтэй байсан бөгөөд хохирогчийн гэр бүлийг гурван сарын турш судалж байж энэ хэргээ үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.
Харин хохирогчид болсон явдлын талаар “Г эмч болон гэрт ирж, бага хүүхдийг маань үзнэ гэж аваад хацрыг нь зүсч, айлган сүрдүүлсэн. Улмаар “Энэ бол дөнгөж эхлэл. Гурван цагийн дотоо “зүрх бүхний төлөө” ТББ-ын дансанд 100 сая төгрөг хий. Үгүй бол хүүхдэд чинь аюул учирна” гэж сүрдүүлсэн захидал үлдээгээд явсан. Энэ хэргээс болж айсандаа хамгаалагч хүртэл хөлсөлж авсан” гэж мэдүүлжээ.
Эрүүгийн цагдаагийн газраас мөрдөн шалгалт хийхэд Г нь олсон гээсэн бичиг баримт төвлөрүүлдэг цэгээс авсан үнэмлэхээр “Юнител”-ийн дугаар худалдаж авсан байна. Улмаар энэ дугаараар хохирогчтой ярьж сүрдүүлж байжээ. Мөн “Зүрх бүхний төлөө” ТББ-тай хүртэл хуйвалдаж, мөнгөө хэрхэн авах тухай тохиролцсон байсныг тогтоожээ.
Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Амар
Холбоотой мэдээ
-
naraa (December 21, 2015 12:05:42 pm )
76 l ard tvmnee iim darchig bolgoj began tgd terneesee bolood sanaand oromgvi aimar gemt xereg garch bganshdee
-
Anonymous (December 21, 2015 1:30:39 pm )
76 iimerhuu heregt yamar ch buruugui. Mongol hunii erunhii zan baidliig l haruulaad bn
-
deegi (December 21, 2015 4:01:21 pm )
Gadadin undr hugjiltte ornuudad j im hereg garj l bdg. Muu ni l gehr76rugaa chihej bdgaa bolioch.
-
123 (December 21, 2015 4:03:31 pm )
Арчаагүй амьсгаанууд. Чоно борооноор гэгчээр угийн өөдгүй юмнууд арьсныхаа доор үнэн дүрээ нууж байгаад цаг хэцүү болохоор улангассан юм шиг солиорлоо барьж дийлэхгүй гайгаа дуудаж байгаан.
-
Зөв бич (December 21, 2015 7:59:09 pm )
Сэтгүүлчид тань зөв бичгийн дүрэм мэддэггүй юм уу? Олон нийтийн хэрэгсэл нь эх хэлээрээ хазгай мурий бичих ч гэж гутамшиг!!!!
-
Soliorl oyunii homsdol doroitol (December 22, 2015 1:18:28 am )
yamar ch bolovsrolgui hayagdan boogdson gaduurhagdsan angi davharga ali hediin uuseed odoo buur tomorsoor l baina. Gertee huuheddee gants nom avch ugdug urh ail etseg ehchuud bainuu buun oyunii homsdoluudiig 25 jil uildevrlesenii har gai! deer ni tsaaziin yal baihgui tegeed hohino bolj baigaam da. 76 oyunii homsdoltoi humuus songsnii har gai.
6 Comments