antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2015 12 comments

Гурван өрөө байртай, “Ланд Круизер 105”-тай байж банк дээрэмджээ

нийтлэсэн Admin

14504197665673a63645c79

Худалдаа хөгжлийн банкны салбараас 424 сая төгрөг дээрэмдээд 24 цагийн дараа нуусан мөнгөө шалгахаар ирэхдээ баригдсан ах, дүүс уг дээрмийг эртнээс төлөвлөсөн байгаад хийжээ. Учир нь, тэд худалдаж авсан “Приүс 20” машин болон бууныхаа төлбөрийг хийсэн ч өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байжээ. Өдгөө тэднийг Эрүүгийн хуулийн 147.3-аар буюу “Онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь шийтгүүлсэн этгээд үйлдсэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан зүйл ангиар шалгаж байна. Ах, дүүс эхний мэдүүлэгтээ ажиллуулдаг байсан хүнсний дэлгүүр нь дампуурсан тул зээлээ төлж чадахгүйд хүрч ийм үйлдэл хийсэн гэж ярьсан. Тэдний хэлснээр бол зээлээ төлөхийн тулд машинаа ломбарданд тавьсан ч алдах дээрээ тулсан учир ийм үйлдэл хийсэн гэсэн байна. Гэвч үнэндээ тэдний дэлгүүр хэвийн ажиллаж байгаа төдийгүй тэд өрөнд ороогүй байжээ. Учир нь, ах дүүс саяхан нэгэн хотхонд гурван өрөө байр авчээ. Харин ломбарданд тавьсан автомашин нь “Ланд Круизер 105” байжээ. Бизнес нь хэвийн яваа, орлоготой залуус хууль бус мөрийтэй тоглоом тоглосноос болж их хэмжээний өрөнд унаад ийм үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зүрх судас (December 18, 2015 3:24:13 pm )

    Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн үрэвсэл болон зүрх судас буюу судасны хатуурал нарийсалаас шалтгаалан үүсдэг. Ли Эр Кан 1-р сери бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай бөгөөд цус шингэлж холестрин бууруулан судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэхээс гадна нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн сахараас үүдэлтэй даралт болон эрхтнүүдийн захын хялгасан судаснуудын уналт буюу гэмтлийг сэргээж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Үнэ нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038
    https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • azaa (December 18, 2015 5:13:49 pm )

    oligarhuud zaisand hauztai bj uls n bid bvhnii tatvar n mungu s heden terbum r ni hulgaildag biz dee tedniigee barij chadahgvi gulugnvvd..

  • зочин (December 18, 2015 6:26:22 pm )

    гадаад дотоодгүй өчнөөн байр савтай машигтай тэрбумын сарын орлоготой гарууд цаана чинь ард түмнээ тэр байтугай шулж байна тэнэг сэтгүүлч ээ,өнгөцхөн бүү хар

  • Anonymous (December 18, 2015 10:32:19 pm )

    Хүмүүс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иймэрхүү луйварчидийг дэмжээд байгааг гайхах юм. Ард түмэн маань ийм оюуны доройтолд ороо юу. Цагдаа нар нь хүртэл юмаа алдаад очиход ард түмний амьдрал ядуу бгаа учраас гэх маягийн юм яриад. Өрөвдмөөр юм. Муу юм болгоныг өөрөөсөө бусдаас хайхаа болих хэрэгтэй.

  • Anonymous (December 18, 2015 10:36:03 pm )

    Төрд гарсан луйварчид нь улсаа худалдаж ард түмнээсээ хулгай хийнэ. Ард түмэн нь нэг нэгнийгээ ходорно. Хил дамнаж хулгай хийж эх орныхоо нэрийг гутайсан хулгайч ард түмэн болжээ.

  • Anonymous (December 18, 2015 10:39:43 pm )

    Муу амьд явахаар үхээч хулгайчидаа. Хулгай хийхээс өөр юманд толгой нь ажилдаггүй том жижиг хулгайчууд далд орцгоо

  • Anonymous (December 18, 2015 10:47:58 pm )

    Өөрийн сэтгэл хөлс хүч, хөдөлмөрөөрөө олсон мөнгө ямар амттай гээч. Зүгээр сууж хүний юмыг дээрэмдэж хулгайлаад хоол болох уу малуудаа. Тэрний оронд өлсөж үхсэн нь дээр. Монгол хүний тэнгэр заяа нэр төр хаа бна аа

  • Anonymous (December 18, 2015 11:08:56 pm )

    MONGOLD XULGAI XIIXGUIGEER LAND, LEXSUS UNAJ ZAISAND AMIDRAX BOLOMJ BAIXGUI, XUN ALJ GUTGEJ XULXIDAXGUIGEER UNDUR ALBAN TUSHAALD XUREX BOLOMJ BAIXGUI, XUJAA NART UULAA NURAAJ USAA SHIRGEEJ GAZAR NUTAGAA UGUXGUIGEER XURUNGUJIX BOLOMJ BAIXGUI, ESERGUUTSEJ JAGSVAL AMID YAVAX BOLOMJ BAIXGUI.

  • зочин (December 19, 2015 1:40:38 am )

    Huue anonumous chi т1uymuu esvel buur t1 uymuu

  • зочин (December 19, 2015 1:42:16 am )

    Esvel buur ashiglagdahaa bolison t1uymuu

  • Selguulch (December 19, 2015 8:54:42 am )

    Nuhduu bank bish avilagchidiig deeremdeh heregtei. Ted aldsan munguniihuu hoinoos yavahgui uchir ni uuriinh ni bish. Genet bayjsan gazar heltsiin darga nar, zasag noed, hurliin darga nar, saiduud, UIH-iin gishuud geed olon psda nar bii dee. Tedniig deeremdeh ajillagaag hezee ehluulj boloh talaar sanalaa ugnu uu. Sanaliig har hairtsagaar toolj garaar batalgaajuulna. Naidvartai

  • Anonymous (December 19, 2015 12:12:51 pm )

    Ард түмэн бид хичнээн хүнд байгаа ч бусармаг зүйлийг дэврээж дэмжиж болохгүй байхаа.

antalya rent a car