antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 18, 2015 37 comments

Ц.Элбэгдорж: Эргэлзэх хэрэггүй, автомат машин найдвартай

нийтлэсэн Admin
2011-05-12press_big2Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр улс төрийн намуудын дарга нартай уулзаж, Улс төрийн намуудын тухай хуулийн төсөл
болон сонгогчдын санал тоолох автомат машины талаар санал солилцлоо. Уулзалтад АН, МАХН, МҮАН, ХҮН, Эх орон, БНН, МНН, ИЗНН, Монголын либерал нам, Монголын хөдөлмөрийн үндэсний нам, Консерватив нам, Хөдөлмөрийн нам, МСДН зэрэг намуудын төлөөлөл, Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачид оролцлоо. Харин МАН-ын төлөөлөл оролцоогүй юм.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоёр асуудлаар санал солилцъё гэж бодсон юм. Нэгдүгээрт, Улс төрийн намуудын тухай хууль. Энэ хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлдэж байгаа. Та бүхнийг оролцуулаад хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр зарим намын төлөөлөл төсөлтэйхолбогдуулан тодорхой санал гаргаж ярилцсан байна лээ. Та бүхний тэр саналд хүндэтгэлтэй хандаж байгаа. Улс төрийн нам бол иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэхэд тусалдаг байгууллага.
Улс төрийн хүнд хүчир ажлыг таны өмнөөс би хийе гэдэг зарчмаар гарч ирж байгаа байгууллага. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд бидний алдаа оноо юу байгааг анхаарч төсөл боловсруулсан. Намууд өөр өөрсдийнхөө хүсэл сонирхлоор төслөө боловсруулж хэрэлдээд байх хандлагатай байсан учраас Ерөнхийлөгч санаачлах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Зарим намын дарга ямар саналтай байгаагаа илэрхийлсэн албан бичиг илгээсэн байна. Тэнд дурдсан саналуудыг сайн харсан. Уг нь улс төрийн нам байгуулах ажлыг илүү чөлөөтэй болгоё гэж бодсон юм. Нам байгуулахыг нь чөлөөтэй болгоё. Харин нам байх хариуцлагыг нэмэгдүүлэхийг хүссэн. Сонгуульд орох гэж байгаа бол татвараа төлдөг, бүртгэлтэй 3001-ээс дээш гишүүнтэй байх ёстой. Гэтэл зарим улс төрийн намын удирдлагууд 31 хүн нийлээд нам байгуулах тухай саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Намуудын энэ саналыг хүлээн авч, 801 хүн гарын үсгээ зураад нам байгуулдаг тогтолцоог хэвээр үлдээхээр болж байгаа. Мөн СЕХ намуудыг бүртгэдэг, татан буулгадаг болох саналыг намууд эсэргүүцсэн.

Тиймээс энэ саналыг ч хүлээж авахаар болсон. Хяналтын талаасаа та бүхний санал зөв байх. Гэхдээ шүүх нь намуудыг бүртгэдэг, татан буулгадаг улс дэлхийн нийт улс орны долоон хувийг л эзэлдэг юм байна. Бусад байгууллага нь хариуцдаг улс орон 90 гаруй хувь гэсэн үг. Энэ улс орнуудын 50 гаруй хувийнх нь сонгуулийн байгууллага намуудаа бүртгэх, татан буул-гах асуудлыг хариуцдаг юм байна. Тиймээс нам байгуулахаар бэлтгэж байгаа хүмүүс бичиг баримтаа эхлээд СЕХ-нд өгдөг. СЕХ шаардлага хангасан эсэхийг хянаад шаардлага хангажээ гэж үзсэн тохиолдолд бүртгүүлэхээр шүүх рүү шилжүүлдэг болгох саналтай байна. Хариуцлагын асуудал мөн СЕХ-гоор дамждаг болно. СЕХ хяналт тавиад хариуцлага тооцох саналаа шүүхэд хүргүүлэх юм. Намд гишүүн элсүүлэхтэй холбоотой шүүмжлэл гарсан учраас 16 биш 18 хүрсэн Монгол Улсын иргэнийг намд элсүүлнэ гэж өөрчилсөн. Нам хөрөнгөтэй байхыг хориглоогүй. Хамгийн гол нь тэр хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг аж ахуйн нэгж байж болохгүй гэж үзэж байгаа. Тэр хөрөнгөнөөсөө гишүүдийнхээ хандив, татварын орлогын 10 хувьтай л тэнцэх хэмжээний орлого олдог байхыг л зөвшөөрч байгаа. Байраа түрээслээд их хэмжээний орлого олдог биш гишүүдээсээ санхүүгийн дэмжлэг авдаг байх ёстой. Хоёрдугаарт хэлэх гэсэн санаа бол сонгуулийн санал тоолох автомат машинтай холбоотой. 2008 оны сонгуулийн дараа гурван жилийн турш ярьж байж сонгогчдын саналыг автомат машинаар тоолохоор шийдсэн.

Тухайн үед ч одоогийнх шиг үл итгэх байдал гарч байсан. Тиймээс олон удаа шалтгалт хийж байж ашигласан шүү дээ. Олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөл сонгуулийн дараа манай улсад ажиллаад 99 хувийн эерэг үзүүлэлт гарлаа гэж дүгнэсэн. Үнэхээр сонгогчдын саналыг зөв зүйтэй тусгаж чадаж байгаа юм байна. Саяхан Монголын туршлагыг ашиглаад Киргизэд сонгууль болсон. Киргизийн Ерөнхийлөгч надтай уулзаад “Бидний сонгуулийн дүн ойрхон гарлаа. Дахиад иргэний дайн гарсангүй. Өмнө нь 2-3 удаа бид иргэний дайнтай тулсан. Монголын сонгуулийн системийг бид авч хэрэгжүүллээ. Сонгогчдын зүгээс ямар ч асуудал гарсангүй. Мэдээж өрсөлдсөн нам, хүмүүсээс ганц нэг асуудал гарч, хэвлэлийн бага хурал хийсэн тохиолдол гарсан. Харин сонгогчдын зүгээс асуудал гарсангүй. Энэ бол үнэхээр бүс нутагтаа туршлага болж чадлаа” гэсэн. Гэтэл гараар санал тоолъё гээд байгаа. Энд та бүхэнд нэг зүйл харуулъя. Монголын хэрэглэж байгаа сонгуулийн систем бол 100 хувь гараар тоолох боломжтой. Би 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүний саналын хувийг сонгуулийн машинаас СЭ дээр хувилж авсан. Аль ч сонгуулийн дүнг ингэх боломжтой. Сонгуулийн дүнг гараар тоолъё гэдэг нь машинаар тоо бодчихоод, дараа нь гараараа бодоод, гараар гаргасан хариундаа л үнэмшье гэсэнтэй адилхан болох гээд байна. Хуудас хуудсаар саналын дүнг гаргаж өгөөд эргэлзээ гарвал СЕХ-нд ханд гэж байгаа шүү дээ. 2012 оны Сонгуулийн хуульд үүнийг хийж өгсөн, нэг ч асуудал СЕХ-нд ирээгүй. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгууль дээр зөрсөн дүн гараагүй” гэв. Ерөнхийлөгч ийнхүү байр сууриа илэрхийлсний дараа уулзалт хэвлэлийнхэнд хаалттайгаар үргэлжилсэн юм.

Дээрх уулзалтад ирээгүй МАН-ын дарга М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарыг Ерөнхийлөгч өчигдөр үдээс хойш хүлээн авч уулзлаа. Тэд мөн дээрх хоёр сэдвийн хүрээнд санал бодлоо солилцжээ.

 

.ШИЙЛЭГТӨМӨР /АРДЫН ЭРХ/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

37 Comments

  • Зочин (December 18, 2015 3:04:56 pm )

    Чи ч ятгаж харагдаач, чамд ч ятгуулж харагдаач хүзүүгүэ

    • зүрх судас (December 18, 2015 3:39:28 pm )

      Чихрийн шижин өвчин нь нойр булчирхайн үрэвсэл болон зүрх судас буюу судасны хатуурал нарийсалаас шалтгаалан үүсдэг. Ли Эр Кан 1-р сери бүтээгдэхүүн нь 100% байгалийн гаралтай бөгөөд цус шингэлж холестрин бууруулан судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэхээс гадна нойр булчирхайн үрэвсэл болон сахарын өвчнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Мөн сахараас үүдэлтэй даралт болон эрхтнүүдийн захын хялгасан судаснуудын уналт буюу гэмтлийг сэргээж хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. Үнэ нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038
      https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • korea (December 18, 2015 3:25:32 pm )

    Unuudur enend itgedeg hun gej ehner huuhdudes ni uur baihgui l bolvu. Bas yu gj hudlaa burj hoshgoruulad suuj bgan

  • kkkk (December 18, 2015 3:26:10 pm )

    TARVAGAN TAHAL HAMGIIN AYULTAI SHU HUMUUSEE.

  • yooh (December 18, 2015 3:28:36 pm )

    Yurunhiilugchuu huzuugee sungaad joohon deerees harah ged uzde. Ard tumen bid chin aliin bolon ta bolon tanai namiihand huurtaj ingetlee uguiren hoisrohiin zovlong uzehiinbe. Tanai nam2 udaa zasagt garch uzlee araichde. MAN ingej bidniig doroituulj bgagui yum shu. Chadaltai bolovson huchintei nam uur yuma.

  • durak (December 18, 2015 3:31:12 pm )

    Elbegee gants yum guiy. Naiz bayartsogtiigoo gantshan udaa shalguulaad unen monoor ni bgahurunguniih ni toig gargaad ir. Tegvel tand itgehcheen ayday. Ta bol bidniigee huursaar bgad zalhaatsan shde. Hun gdg bodgaliin gant gol zuil itgel bdgiin. Ter ni ugui bol hair bhgui hair ugui bol buh yum bhgui shude

  • Anonymous (December 18, 2015 4:05:23 pm )

    АН сүүлийн бүх шатны сонгуульд машины луйвраар гарсан гэж бодохоор энэ хүн өмаөөрөхгүй яахав дээ? 2013 оны сонгуулийн дүнд анализ хийвэл сонин тоо гарна даа.

  • Anonymous (December 18, 2015 6:38:35 pm )

    hooe humuusee. ene songuuliin huuliig chini Ardiin namiinhan erh barij baihdaa gargasan gej bi oilgood baigaa. tegeed odoo yaagaad uurchluh geed baigaag harin yostoi oilgohgui yum

  • Hudalch (December 18, 2015 8:08:25 pm )

    ard tumii dundaas davhar tooloh hiih bag gargah heregtei

  • Irgen (December 18, 2015 8:58:19 pm )

    Elvegee ardchilsan namdaa jinhe tal zaslaa ardchilsan nam2udaa ard tumnii sanliig luivirdaj ard tumnee daaj davshgui orond oruulchaad odoo bas luivardaj gazar nutgaa harid zarah gj bn turuuchleed dornodiin sereglen sumiin nutgaas zarj ehleed bga songuulid ylval oyutolgoi 5tolgoigoo shuud zarj ideh bhoo

  • зочин (December 19, 2015 12:07:56 am )

    энэ ганцаараа шахуу хар машин зүгээр гээд байхийн солиотой байхаа ер нь сэтгэцийн эмч ннар ажлын хэсэг байгуулж төрийн удирдлагуудыг шалгах хэрэгтэй байхаа зүгээр ажил сургуульд ороход хүн бүр эмчийн үзлэгт ордогшдээ энэ төрийн гуравыг далан зургаатай хамт шалгасан юмболов уу яав ч эрүүл бишээ

  • Anonymous (December 19, 2015 12:35:04 am )

    ard tvmniig teneg gej bdood bnyy hiimel dagyylaas har mashinig ydirddag gene shvv

  • pizdanuud (December 19, 2015 12:51:36 am )

    Shaana biz hovdin hoshogui bandia.hovdinhon er n hezeel uudtei hoshognuud baisin

  • Anonymous (December 19, 2015 1:14:33 am )

    Oort hamaagui heregt hoshuu durne gedeg ene baih, olon yum yarilgui buuh honogoo tolood suuj bval taarna

    • Anonymous (December 20, 2015 3:20:15 pm )

      Өөрт нь хамаагүй ч хэрэг биш л дээ. Их хуралд суучих санаатай, цаашаа бас “ерөнхий” болчих санаатай, тэгээд ч Ерөнхий эрхийг нэмж, ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хууль санаачлаад “тогдойгоод” байгаа хүн шүү дээ. Ёстой Энхбаяр болиосой гэхийн оронд Элбэгдорж болиосой л гэмээр байна. Ерөнхий болоод яадаг билээдээ: Засагаа хэд хэд унагаад л, хүний аминд хүрээд л ёстой “манаргаж” өгдөг биздээ.

    • зочин (December 20, 2015 3:25:12 pm )

      Өөрт нь хамаагүй ч хэрэг биш л дээ. Их хуралд суучих санаатай, цаашаа бас “ерөнхий” болчих санаатай, тэгээд ч Ерөнхийн эрхийг нэмж, ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах хууль санаачлаад “тогдойгоод” байгаа хүн шүү дээ. Ёстой Энхбаяр болиосой гэхийн оронд Элбэгдорж болиосой л гэмээр байна. Ерөнхий болоод яадаг билээдээ: Засагаа хэд хэд унагаад л, хүний аминд хүрээд л ёстой “манаргаж” өгдөг биздээ.

  • Zochin (December 19, 2015 4:21:01 pm )

    Их хуралын ажлыг нь хийлгэж үз,энд тэнд очиж худлаа дүр эсгэсэн ардчилал явсаар,8 9 жил улс орноо өрөнд хийлээ,Өөрөа хар машинаар гарсан зальтай баагий ядаж улсаа өргүй,утаагүй болгож чадахгүй байж ,өөрийгөө сайн цатгаж авсан бол Баярцогт,Баяр нартайгаа хөтлөлцөөд зайлцгавал дээр

  • баатар (December 19, 2015 5:06:19 pm )

    Элбэгдоржоо больж солиорооч машин гар хоёроор зэрэг тоолоход юү нь болохгүй байна аа Айгаагүй юм бол зөвшөөр л дөө

  • Зочин (December 19, 2015 5:35:37 pm )

    ЯГ ҮНЭН. МАШИН ГАР ХОЁРООР ТООЛОХЫГ ХҮЗҮҮГҮЙ ЛУЙВАРЧИН ЯАГААД ЗӨВШӨӨРӨХГҮЙ АЙГААД БАЙНА.

  • зоч (December 19, 2015 5:45:17 pm )

    хошхируулаарай

  • зоч (December 19, 2015 5:56:49 pm )

    тийм л бол гараар хамт тоолчьё л доо, тэгээд баталгаатай гээд лацдья, АН та нарт яаж итгэх юм бэ та нар 90 онд Монголчуудын 70 жил социалист нийгэмд хамтаараа зүтгэж олсон бүх хөрөнгийг луйвардаж хулгайлж хуурч авсан, хэнээс ч айхгүй үгээ хэлдэг сайхан нийгэмд оруулья гээд дуугарсан болгон үхдэг болсон, МАН гарч ирээд хариуцлага тооцохооргүй болонгуут 2002 оноос нөгөө гадаадаасаа ирээд л МАНАНг байгуулж Монгол улсыг зарж идээд дуусгаж байгаа биз дээ. Та нарын буянаар хятадууд л их орж ирлээ, мөнгөтэй амьдарч байгаа 3 хувь нь л байгаа байх, амьдрлын төлөө зүтгэж байгаа нь 27 байх, 70 хувь нь ядуу зүдүү зовлон зүдгүүртээ баригдсан ард түмэн болж. 3 хан сая хүн шүү . Хийсэн болгон нь хар мөр дагуулдаг АН. Элбэгдоржийн зэвүүцээд дайраад байгаа Н.Энхбаяр хол сайн хүн байж дээ.

  • Монголын иргэд (December 19, 2015 7:01:58 pm )

    Хүзүүгүй дибиль чамайг хар машин чиний хүсэлтээр хүзүүтэй гэж нотлох уу. Луйварчин, авилагалч чи хуцалгүй үхэж далд ор

  • жинхэнэ монгол (December 19, 2015 8:14:00 pm )

    Монголчуудыг больж доромжил танай нам ,чи хар машинаар луйвардаж төрд гарсан биздээ. Монголчуудыг тэнэг гэж бодоо юу.

  • Зочин (December 19, 2015 8:30:26 pm )

    Ц.Элбэгдорж тэргүүтэй ардчилагчид бол ардчиллын баг зүүсэн дарангуйлагчид, Тэдэнд улс орныг хөгжүүлэх төсөөлөл байтугай хүсэл ч байхгүй. Тэдэнд өндөр албан тушаалд мөнхрөх хүсэл л бий. Үр удмаараа монголын төрийг зайдагнах шунал бий. Эд хөрөнгө цуглуулж, албан тушаалаа авгайдаа гайхуулах жижигхэн хүсэлтнүүд. Тэдний гараас улс орноо салган авах нь өнөө үеийнхний зорилго болжээ. Ардчилал ардчилал гэж ярьсаар энэ улс орон сүйрлээ. Дэлгүүрт ороход бүх л хүнсний бүтээгдэхүүн нь гадаадаас экспортолсон зүйлс. Монголдоо бид юу үйлдвэрлэж байна вэ? Энэ бол монголчуудын бодит байдал. Ийм дүр эсгэсэн ардчиллыг үхтэлээ хамгаалаад байх хэрэг байна уу?

  • Балт (December 19, 2015 9:22:53 pm )

    Энд хүмүүсииг бүгдииг уншлаа ..ардчилал нэртэй анархизмииг олон ниит маш сайн ойлгож ухаарчээ..16 онд энэ ярьж бичсэнээрээ л байгаарай даа .олон түмээн..Энэ олон жил улс орныг минь бүрэн сүйрүүллээ.одоо бид сонгуулиөр л эднээс сална.ТЭР ХАР МАШИНЫГ СЭЖГИИГ БҮРЭН МУХАРЛАХ ХЭРЭГТЭЙ.ХЭРЭВ ГАДНЫ ГАР ХӨЛӨӨР СОНГУУЛЬ БУЛХАЙ ОРСОН БОЛ ..ТӨРИИН ЭРХИИГ ХУУЛЬ БУСААР АВЧ ..ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИИСНИИ ТӨЛӨӨ ХҮЗҮҮГҮЙ НОВШИИГ ДҮҮЧЛЭХ Ч БАГАЛАНА

  • zochin (December 20, 2015 2:08:14 pm )

    Булганы баян агт суманд баг дээр 500 саналаас 89 хүчингүй санал гарсан хар машин ноотой ан луйвараа хиих гэж буй тарваган тахал аюултай шүү

  • zochin (December 20, 2015 2:11:27 pm )

    Машин гар тооллого хоёр заавал зөрнө тиймээс ан айж байна тарвага хошгорч байна шүү

  • zochin (December 20, 2015 2:15:03 pm )

    Тарвага минь улс төрчдийн жагсаалтийн 65 д явж байгаагаа юу гжж бодож байна даа

  • Зочин (December 20, 2015 6:21:45 pm )

    za энэ машиныг олон удаагийн сонгуульд ашиглая гэвэл ирэх жилийн сонгуулийг гараар хамт тоолоод зөрүүгүй байна гэдгийг нь баталгаажуулчих хэрэгтэй байгаа юум да

  • gants naidvar hahha (December 20, 2015 7:18:50 pm )

    gants naidvar ni har mashin bolson yum bishuu ichdeggui zalhdaggui humuus bh yumaa ard tumeniig bodood odoo zailj ug du

  • Zochin (December 20, 2015 7:43:44 pm )

    Элбэгээ яагаад уунд оролцоод бгаа юм?? Сонгуулийн хорооны хун юм уу?? Урдаа бгаа ажилаа л хийгээчээ!!!

  • Zochin (December 20, 2015 7:45:40 pm )

    Элбэгдорж юу гэж энэ асуудалд оролцоод бгаа юм??? Урдаа бгаа ажилаа л хийгээчээ!!! Хийх юм их бна шуу дээ

  • Баяр (December 20, 2015 11:52:00 pm )

    Анх хар машины программ зохиох ажлын хэсэгт орсон уламбаяр гэдэг програмч залуу з.энхболдын захиалгаар хар мащинд програм зохиож баайгаа хэрвээ энэ бутвэл ардчилсан нам байнга ялж байх тухай оорийн уерхдэг хуухэнд ам алдсан байдаг юм.тэр учир хар машин их но той

  • Ene pyag har mashinaar garsn (December 21, 2015 6:12:18 am )

    Hogiin hulgaich

  • РАВДАН (December 21, 2015 8:18:06 am )

    ХАР МАШИНААРАА ТООЛОО ГАРААРАА БАТАЛГААЖУУЛАХАД ЯАГ ЯАЧААД БАЙГААН БЭЭ. ҮХЭХНЭЭ ЭНЭ АРДЧИЛАЛЫНХАН

  • РАВДАН (December 21, 2015 8:18:59 am )

    АААААА ОЙЛГОЛОО. ОДОО ЭЛБЭГЭЭД ХАМААГҮЙ Ч ГЭСЭН УРДНЫХ НЬ ЛАЙ ЛАНЧИГ ИЛ ГАРЧИНА ГЭЭД ҮХЭЛДЭЭД БАЙГАА ЮУМ БАЙНА ШДЭЭ.

  • зочин (December 21, 2015 9:44:04 am )

    Хар машинаар тоолсон саналыг давхар тоолж бидний саналыг зөрөөгүй болго, АН-ын тэнэгүүдээ дахин та нарт саналаа луйвардуулна гэж байхгүй шүү, тэгвэл ёстой алалцана шүү

antalya rent a car