Нисэх, Яармагийн замыг бүрэн камержуулах ажил эхэлжээ. Одоогийн байдлаар хурд хэмжигч, улаан гэрэл дохио, тээврийн хэрэгслийн хяналтын нийт 11 камерыг байршуулсан аж. Ингэснээр зам тээврийн осол ихээр гардаг тус замд гарах осол, аваар 30-40 хувь буурах боломжтой юм байна. Энэ сарын 10-ны өдрийн 15 цаг орчимд Яармаг орчмын замд хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмжөөр зөрчлийг бүртгэж, хурдны хэмжилт хийхэд 67 автомашин хурд хэтрүүлж, дээд хурд нь 153 км цаг гэж бүртгэгджээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлсэн тус жолооч нарыг 48000 төгрөгөөр торгож, жолооч эрхийг нь зургаан сараар хасчээ.
Т.Болормаа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Зочин (December 18, 2015 8:59:04 am )
Хариуцлага сайн тооцох хэрэгтэй. Өнөөдөр зүгээр хурдлаад өнгөрсөн ч маргааш тэд хүн дайрч алах хүмүүс шүү.
-
даваа (December 18, 2015 10:35:03 am )
Зөт. Хасах хэрэгтэй. Хальтиргаатай зам дпээр эгнээ сүлжсэн жолооч олон байна. Бусдад гай болсон жолоочийн эрхийг хасах нь зөв
-
tvmen olon (December 18, 2015 11:15:03 am )
zow bolj bna.
-
xun (December 19, 2015 9:19:24 am )
Ertxen inged erx xasad,torgood exelsen bol sain bla…
4 Comments