antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 17, 2015 3 comments

Галт тэрэг хөдөллөө

нийтлэсэн Admin
Ч.САЙХАНБИЛЭГ: ОЮУТОЛГОЙ ОДООНООС ЯМАР Ч УЛС ТӨРГҮЙ ТӨСӨЛ БОЛЛОО

4hhru6usmmldnvh4mom8bolonh

“Оюутолгой”-н баялагийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил сая нэг шийдэгдэж ирэх таван жилд саадгүй үргэлжлэхээр болов.

Ингэснээр манай улсын эдийн засагт 4.4 тэрбум ам.доллар эргэлдэхээр болж байна. Бүтэн гурван сарын хугацаанд гацаанд ороод байсан уг асуудал шийдэгдсэнээр жил бүр тэрбум ам долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх аж. Далд уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулах ёслол өчигдөр “Шангрила” зочид буудалд болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюутолгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей, “Рио Тинто”-ийн зэс нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьяан Жак нар оролцлоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би анх удаа урилгагүйгээр үг хэлэх гэж байна. Энэ өдрийг бид олон жил, сар хүлээсэн. Энэ өдрийг бий болгохын төлөө хичээн зүтгэсэн Монголын болон гадаадын бүх хөрөнгө оруулагчид Рио Тинто, Туркойз хилл, энд хүрэлцэн ирсэн Засгийн газрын гурван төлөөлөл, энэ том баримт бичигт гарын үсэг зурсан банк, санхүүгийн байгууллагуудад баяр хүргэе. Хоёр л зүйл хэлье. Нэгдүгээрт, Оюутолгойд өнөөдрөөс эхлэн ямар нэг улс төр, Засгийн газрын асуудал байхгүй. Оюутолгой цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа Удирдах зөвлөлийнхөн, бизнесийнхэн Оюутолгой төсөл, Оюутолгойн гүний уурхайг цаашдаа авч явна. Хоёрдугаарт, өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк Монгол улсад Рио Тинотод зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэнд хөрөнгөө оруулах, өөрсдөө гадаад түншээ олон, зээл авах үүд хаалга нээгдэж байна. Монгол бизнестээ буцан ирлээ” хэмээн хэлсэн юм.

Харин “Рио Тинто”-гийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Энэ санхүүжилтээр Монгол улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ” гэж байв.

Харин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.БямбасайханЭнэ алхам эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Бизнест эерэг дохио өгч буй байгаа нь төслийн санхүүжилтийн хамгийн том давуу тал. Оюутолгой Монголын бизнесүүдэд ээлтэй компани. Маш олон компани Оюутолгойтой гэрээтэй ажилладаг. Өнөөдөр Оюутолгойд 6000 хүн ажиллаж байгаа. Явцын дунд энэ тоо нэмэгдэнэ” хэмээн ярив.

Монголын эдийн засагт 4.4 тэрбум доллар орж ирэхээр болсон нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг шууд татаж эхэллээ. Канад, Австрали, АНУ гэх дэлхийн том гүрнүүдээс боссон хамгийн том санхүүжилт гэдгээрээ уг төсөл нь анхаарал татах нь аргагүй юм. 4.4 тэрбум ам долларын төслийн санхүүжилтын хувьд Засгийн газар ямар нэг баталгаа гаргаж, эрсдэл үүрэхгүй. “Оюутолгой” компани зээлж, Рио Тинто баталгаа гаргаж байгаа юм.

Барилгын улирал эхлэх үе буюу хавраас гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд явах нь. Өмнө нь халагдсан зуу гаруй инженер ажилдаа буцаж орсон байна. Мөн дахин гурван мянган ажлын байр бий болж, гурван мянган айл амьжиргаагаа дээшлүүлэхээр болж байгаа юм. 4.4 тэрбум доллар бол Монголын ДНБ-ий 40 орчим хувьтай тэнцэх мөнгө. Дэлхийн уул уурхайн түүхэнд байхгүй том зээл юм. Зээлийг 12-15 жилийн хугацаатайгаар зээлж байна. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам доллар гэж тогтжээ. Шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой аж. Одоохондоо гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах үлдсэн 1.6 тэрбум ам.долларыг Оюутолгой компани дотоодоосоо гаргана гэж төлөвлөж байгаа гэнэ. Зээлийн хүү Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6 байхаар тогтжээ. 0.3 тэрбум доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөх гэнэ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил 5-7 жил үргэлжилнэ. Харин 2021 оноос олборлолт эхлэх юм байна.

Ямартай ч бид Монгол улсад маш их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалын ажлын замыг тавьж чадлаа. Эдийн засаг хямарсан хүнд цагт дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд итгэл хүлээлгэсэн нь энэ төслийн ямар их ач холбогдолтойг харуулж байна хэмээн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлж байна.

Т.Энхэлээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • иргэн (December 17, 2015 12:09:55 pm )

    Сайханбилэг тэргүүтэй багийханд монголчуудыхаа нэрийн өмнөөс баярлалаа амжилт хүсье

  • Anonymous (December 17, 2015 12:38:27 pm )

    Сайханбилэг чамд баяр хүргэе. чи залуу хүн өшөө ихийг үлдэж байгаа богино хугацаанд амжуул. зоригтой бай. Сөрөг хүчнээс битгий айгаад бай. Тэд чамайг юм хийж бүтээчих вий гэхээс зүрх нь чичирч байгаа. чамд зориг дутаж байгаа шүү. Сайхан монгол залуу чамд монгол түмэн итгэж байгаа шүү.

  • Хөх чоно (December 17, 2015 2:50:54 pm )

    Өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк Монгол улсад, Рио Тинтод зээлээ өглөө гэжээ. Тэгэхээр энэ хоёр хамтарч мөнгө зээлсэн хэрэг үү? Тийм бол захиран зарцуулах болон буцааж төлөх эрх, үүрэг нь адилхан байх хэрэг үү? Энэ зээлийн хувьд засгийн газар ямар нэгэн баталгаа гаргаж эрсдэл үүрэхгүй гэсэн байх юм. Тэгвэл энэ мөнгө засгийн газарт огт хамаагүй, засгийн газар түүнийг захиран зарцуулах ямар ч эрхгүй байх нь уу? Жаахан ойлгомжгүй байна. 4,4 тэрбум доллар нь манай ДНБ-ний 40 орчим хувьтай тэнцэнэ гэжээ. Тэгээд жилд нэг тэрбум доллар орж ирнэ гэсэн байна. Тэгвэл тэр 1 тэрбум доллар чинь ДНБ-ний 10 хүрэхгүй хувь л юм байна. (Аягүй л бол 9% байх) Илтгэл тавихдаа сүүлийн тоог ашиглах нь зөв бус уу? Эсвэл тэрхүү ДНБ-ний 40 орчим хувьтай тэнцэх 4,4 тэрбум доллар нь 5-6 жилийн дотор манай эдийн засагт орж ирнэ гэж тодорхой хэлмээр юм. Гоёчилж ярих гээд хичээчих юм. Нөгөө талаас жил бүр орж ирэх 1 тэрбум доллар чинь далд уурхайг байгуулахад зарцуулагдах ёстой. Хэдийгээр манай эдийн засагт 1 тэрбум доллар орж ирэн нэг жил эргэлдэх боловч, хүссэн хүсээгүй тэр хэмжээний мөнгө нэг жилийн дотор далд уурхайн бүтээн байгуулалтад шингэх болно. Үүнд бүх төрлийн техник, тоног төхөөрөмжийг бид гаднаас л авч таараа. Тэр нь мэдээж маш их үнэтэй болно. Энэ мөнгө бүгд гадагшаа урсана. Их хэмжээний гадны мэргэжилтнүүд ч ажиллах шаардлагатай. Тэдний цалин дэлхийн стандартаар л хэмжигдэнэ. Энэ нь багагүй мөнгө байх болно.Тэр мөнгийг гадагш урссанд тооцож болно. Тэгээд хэдэн мянган ажилчидын цалин гэж байна. Товчхондоо бол нэг жилд орж ирэх тэр 1 тэрбум доллар чинь тэр жилдээ л далд уурхайдаа шингэх болно. Тэрхүү орж ирэх мөнгө нь монголын эдийн засгийг сүйдтэй их өөд нь татчих нөлөө үзүүлэх нь юу л бол. Нөгөө талаар манай төр засаг, улс төрийн мангасууд маань сурсан юмыг сураар боож болохгүй гэгчээр тэр мөнгө рүү тал талаас нь л дайрна даа. Тэд бүр орж ирэхээс нь өмнө төлөвлөгөөгөө бэлдчихсэн байгаа. Тэд үүндээ гарамгай. Эрдэнэт үйлдвэрийг ашиглан нэг тийм хуйвалдаан хийснийг би сонссон юм. Отгонбилэгийг огцрох үед эрх мэдэл бүхий хэдэн хүн хуйвалдан Эрдэнэтийн захиралд өөрийн утсан хүүхэлдэйг томилох гэж тухайн үед амжилттай бизнес эрхэлж байсан Батбаяр (Нэрийг би андуурсан байж болох талтай. Учир нь би үүнийг олон жилийн өмнө сонссон.) гэгчийг бөөнөөрөө дуудаж уулзан Эрдэнэтийн захирал болгохыг санал болгосон байдаг. Ингэхдээ удахгүй Эрдэнэт үйлдвэрийн нэрээр их хэмжээний мөнгө орж ирнэ. Үүнээс бүгдээрээ их хэмжээний мөнгө цохино. Чи зүгээр л зөвшөөрөөд захирал болчих гэх зэргээр ярьсан байдаг. Тэр залуу шудрага хүн байсан бололтой тэдний бохир хуйвалдаанд орохыг татгалзсан юм билээ. Үүнийг тэр өөрийнхөө анхны хайр байсан бүсгүйд ярьсан бөгөөд тун удалгүй авто машины ослоор амь үрэгдсэн юм. Харин тэр бүсгүй нь уг хуйвалдааны талаар, чухам хэн хэн байсныг, нэр цохон ярьсан тэрхүү золгүй залуугийн яриаг надад дуулгасан юм. Одоо тэрхүү хуйвалдаанд нэр холбогдсон хүмүүс төрийн дээд эрх мэдэлд байна. Надад мэдээлэл өгсөн бүсгүйн аюулгүй байдлыг харгалзан, нөгөө талаас түүний зөвшөөрөлгүйгээр тэдгээр луйварчидын нэрийг дурдаж чадахгүй нь. Энэ бол миний сонссон ганцхан жишээ. Гэтэл тэд хуйвалдааныг эх адаггүй хийж байгаа. Одоо энэ 4,4 тэрбумын ард юу нуугдаж байгааг бид мэдэхгүй. Миний мэдэх юм бол сүүлчийн хариуцлагыг хөгшин, залуу, хөрөв, нялх гэлтгүй бид бүгдээрээ л үүрэх болно…???

antalya rent a car