Сүүлийн үед Улстөрийн намын тухай хуулийн төслийн талаар парламентад суудалтай, суудалгүй намуудын дарга нарбайр сууриа илэрхийлцгээжбайна. Тэдний цэцэрхэл дунд шашинтай холбоотой дээрх зүйл заалтын талаар нэг ч үг алга. Эсвэл тэд энэ талаар дуугарахгүй гэж үгссэн юм болов уу? Монголд фашист нам байгуулах хэнээтэн байж л байгаа. Цэргийн нам байгуулъя гэвэл гуяа алгадах 31 хүн захаас аван олдоно. Шашны нам байгуулъя гэвэл хар, шар, улаан, будда, христ, бөө, ийм ч эшийг үзүүлэгч, тийм ч шидийг харуулагч гээд хэдэн муу сүсэгтнүүдээ талцуулж хагаралдуулах нөхдүүд мөн ч олон бий. Ингэх хэрэг байна уу, улстөрчид өө? Эсвэл та нарт ингэх нь ашигтай байгаа юм уу? Яагаад бүгдээрээ бүлх залгисан мэт дуугүй байна вэ?
Х.Баттөгс
Холбоотой мэдээ
-
0000 (December 17, 2015 11:31:01 am )
БӨӨГИЙН НАМ БАЙГУУЛАХ ГЭДЭГ НАМЫН ЭНЭ СОЛИРОЛЫГ ЗОГСОО НАМУУДИЙГ ТАРАА МАН АН МАХН ГЭСЭН ТОМ НАМУУДЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ТАРАА
-
ИРГЭН (December 17, 2015 11:35:22 am )
ШИНЭЭР ҮНХЭЭР ЗОРИЛОГТОЙ ӨӨРИЙН ГЭСЭН ОНОЛЫН ҮНДЭСТЭЙ ТОДОРХОЙ ЭРХ АШИГЫГ ХАМГААЛСАН НАМ ШИГ НАМ БАЙГУУЛИЙ ГЭВЭЛ МАЛЧИН ТАРИАЧАН АЖИЛЧАНЫ НЭГДСЭН НАМ БАЙГУУЛЬ
-
Anonymous (December 17, 2015 11:49:14 am )
tiim nereer tord garah

Хэзээ ч улстөр сонирхдоггүй нэгэн нам байгуулах хуралд дуудаад байна гээд яаруухан алхахтай тааралдав. Удмаас нь тодорсон нэг бөө ахан дүүс, шавь нараа нийлүүлж нам байгуулах гээд хурдан түргэн ир гэсэн гэнэ. Түүнийг нь сонсоод Улстөрийн намын тухай хуулийн төсөлд байгаа нэгэн хийдэлтэй санаа үүнд ташуур болж байж мэдэх юм гэж бодогдлоо.
3 Comments