antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 16, 2015 30 comments

БААБАРЫН АЙДАС УУ, МОНГОЛЫН НИЙГМИЙНХ ҮҮ…

нийтлэсэн Admin
olloo_mn_1450227213_erdene_baabar
Сүүлийн хэд хоног Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, нэрт нийтлэлч Баабар хоёрын мэтгэлцээн, өс хонзонгийн шинжтэй харилцан буруутгасан мэдээллүүд монголын нийгмийг бас дахиад л цочроож, бяцхан айдас, үл итгэх байдалд оруулав. Учир нь монголын нийгэм нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн, УИХ- ын гишүүн Ц.Нямдорж хүртэл “Баабар бол яах аргагүй үзэгдэл мөн” хэмээн толгой дохичихсон нэрт нийтлэлч Баабар “Иргэдийн мэдээллийн ТҮЦ машин хоёрхон сарын дотор миний тухай мэдээллийг хэдэн янзаар гаргаж луйвар хийсэн” хэмээн тасхийтэл хэлсэн нь иргэдийн төрд итгэх итгэл, бүр цаашлаад амьд явах баталгаандаа хүртэл эргэлзэхэд хүргэв.

Учир нь эрхэм Баабар “Бид С.Эрдэнэ мэтийн хүмүүсээс салах ёстой. Яах вэ дээ намайг орцны үүдэн дээр хүлээж байгаад хутгална л биз” хэмээсэн нь монголын нийгэм ямар аймшигтай болсныг мэддэг, тодорхой мэдээлэлтэй, ийм нийгэмд амьдарч байгаад нэг л өдөр хорлогдож болзошгүй гэдгээ ч мэдэрсэн хүний аймшигт нотолгоо байхыг ч үгүйсгэх аргагүй болж байна.

Мэдээж нийтлэлч Баабарыг монголын нийгэм гадны хөрөнгө оруулалт, ялангуяа Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг цээжээрээ хамгаалдаг, тэднийг магтан дуулдаг, түүнийхээ төлөөсөнд чамгүй их “ногоон”-оор цалинждаг гэж ярилцдаг, харддаг. Тийм ч биз, үгүй ч биз. Гэхдээ монголчууд “Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж ярилцдаг нь учиртай.

Эрхэм Баабартан “Эрдэнэс Холдинг”, “Петро Матад”, “Бороо гоулд”, Оюутолгой компаниудаас хуурамч бичиг баримтаар мөнгө шамшигдуулж, идэж уугаагүй бол анх энэ асуудлыг дэлгэн тавьсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүн гүтгэсэн хэрэгтэн болно. Харин ажилласан жилээ хуурамчаар нэмэгдүүлж, луйврын аргаар тэтгэвэрт гарсан нь үнэн бол эрхэм Баабартан улсыг хуурч зургаан жилийн турш тэтгэврийн мөнгө шамшиг;уулсан хэргээр дээлээ толгой дээгүүрээ нөмөрч таарна. Монголын нийгэмд сайн магадгүй саараар товойн гарч ирж нийгэмд С.Эрдэнэ, Баабар гэдэг брэнд болтлоо танигдсан энэ хоёр хүн өөрсдийнх нь үгээр хэн хэнийгээ “Занганд оруулж” байгааг бид цэнхэр дэлгэцээрээ гайхаж, балмагдан харцгаалаа.

Товчхондоо өнөөдрийн нийгмийн бусармаг, аймшиг, булхай луйвар болгоныг дээрх хоёр эрхэм нэгд нэгэнгүй задлав. Тухайлбал эрхэм Баабартан гарцаагүй үнэн ярьсан бол иргэдийн хувийн мэдээллийн цахилгаан ТҮЦ машины программыг яаж л бол яаж өөрчилж, санасан зоргоороо ашиглах боломжтой юм байна. Хэн нэгнийг хэлмэгдүүлэх, гүтгэх, хийж бүтээснийг нь харлуулах, үгүй бол “Энхийн цагаан таггаа” болгох нь ёстой л алга урвуулах төдий ажил юм байна. Нөгөө талаар Зүүнхараагийн хулигаан, хүн алсан дээрэмчин гэгдэж Баабарт удаа дараа бичүүлсэн хүн өс хонзонгийн сэдэлтээр яах аргагүй гарын доорх хүмүүсээ явуулаад нэрт нийтлэлчийг орцных нь үүдэн дээр хутгалаад хөнөөх хэмжээнд монголын нийгэм догширсон, зэрлэгшсэн, дээрэм луйварт гаршсан бол “Маргаашийн нарыг харах болов уу” гэсэн аймшиг бүх биеийг минь эзэмдэж байна.

Яах аргагүй манай нийгмийн, өнөөдрийг тодорхойлж чадах хоёр эрхмийн өөд өөдөөсөө шидэлсэн хутган жад шиг хурц, хорлонтой үгсээс ийм л бодол төрж байна.

Худал хуурмаг, булхай луйвар, үзэн ядалт, өс хонзон буцалсан ямар ч нийгэмд амьдраад байгаа юм бэ дээ, цөөхөн монголчууд. Үнэхээр монголын нийгэм маргаашдаа итгэх итгэлгүй болж, айдас аймшгаар амьсгалж байхын оронд “Салж хагацмаар хүмүүс” байгаа бол тэднийгээ замын дунд орхиод бузар буртаг, өс хонзон, үзэн ядалт багатайхан шиг цаашаа явахсан.

Өглөөний сонин
Д.Түвшин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

30 Comments

  • Зочин (December 16, 2015 9:03:35 am )

    Энд жирийн нэгэн эрхэм, хэнч халдашгүй эрх мэдэлтэн хоёрын сөргөлдөөн юм л даа. Баабар бол бараг Монголын ухаан орсон хүн бүр таних нэгэн эрхэм, С.Эрдэнэ бол эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөрийгөө аль болох олон хүнд таниулах гэсэн эрх мэдэлтэн юм. Иймээс Баабарын хэлсэн орцны үүдэнд хутгалуулах гэдэг нь оргүй зүйл биш болов уу. Эрх мэдэлтэнгүүд энгийн иргэнийг хэнч биш болгох бүр цаашлаад амь насаар тоглох нь дэндүү хялбар болчихоод байгаа юм бишүү.

  • Uyanga (December 16, 2015 9:04:20 am )

    Tsuwdaa gedestei hoer Nohoi hoeullaa yag adilhan lalarin hulgaichuud!!! Oor helehch vg alga fuck!!!

  • Anonymous (December 16, 2015 9:04:44 am )

    Tsuwdaa haha

  • үзмэрч (December 16, 2015 9:09:29 am )

    Эрдэгэ ё аймаар хүн дээюу ч хийж мэднэ базарвааань

  • зочин (December 16, 2015 9:17:16 am )

    АН-ын сайд хүн гэж байгаа худлаа бичиг баримт гаргаж ирж хүн гүтгээд л, АН-аас нэг өөдтэй зүйл гарахгүй юм даа

  • bold (December 16, 2015 9:30:58 am )

    rezebtib gemt heregtnii hamsaatanguudiin neg cnuu dee erdenee gedeg cnini

  • bold (December 16, 2015 9:32:56 am )

    rezebtib gemt heregttei holbootoi hohor ene erdenee gedeg cnini

  • иргэн (December 16, 2015 9:54:43 am )

    баабар шезотой шдээ, өөрөө гэмт хэрэгтэн, дандаа хүн доромжлоно онгироно, тэр байгууллагуудаасаа хахуул авна,

  • zochin (December 16, 2015 10:01:29 am )

    Baabar uneniig charin ch neg heldeg hun.erdene gj shaar batzandangiin heldegeer galiin ataman l udaan hiih ypstoi hun.AN bol hogiin shaarnuudiin tsugllulga umaa.yahgj demjib

  • zochin (December 16, 2015 10:09:10 am )

    түц машины программыг өөрчилж болдог юм байна. тэгвэл сонгуулийн хар машины программыг өөрчилдөг нь бүр ойлгомжтой юм байна. гараар тоолох нь зөв юм байна.

  • Г.Батнасан (December 16, 2015 10:39:06 am )

    Баабар үнэнийг давсалдаг. Харин оргүй худал залдаггүй. Компани нь пиар хийдэг пиарчин гэж мэргэжил байдаг бол Монголын нэг ноймерийн пиарчин. Эрдэнийн хувьд жинхэнэ дүр төрхийг нь Баабар тодорхойлчихсон учир байж ядаад байна. Юу ч хийхээс сийхгүй. МАН, АН-ынхан 4 жилийн турш ахмадуудыг үнэгүй амраалаа гээд л байдаг үнэн хэрэгтээ өөрсдийнх нь мөнгөөр хүчээр амруулсан нэр зүүчихээд саналыг нь хүртээд, татвараас нь хүссэнээрээ туух хаалгаа нээдэг юм байна шүү дээ

  • 1Хүүхэд бүрт олгох нь чухал. Харин энэ ₮-ийг авах эсэх нь тэр өрхийн эцэг, эх л мэдэх хэрэг дээ. Сайд нэртэй луйварчин Эрдэнэ гэгч ажил хийж б (December 16, 2015 10:55:36 am )

    С.Эрдэнэ бол эрх мэдэл албан тушаалаа ашиглах зорилготон шүү дээ

  • зочин (December 16, 2015 11:06:31 am )

    ирэх жилийн сонгуульд санал өгөхөөс бүгд татгалзая Хэд дахин санал хураалт явсан ч хамаагүй. Төрийн эргэлтийн хэмжээнд хүртэл нь…

  • зочин (December 16, 2015 11:30:07 am )

    ЭНЭ 2-Т ХЭНД НЬ Ч ИТГЭХ ЮМ АЛГА ДАА БААБАР НЬ ХЯТАДЫН ТАЛЫГ БАРИМТЛАГЧ ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ НӨГӨӨ НЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН ГЭГДЭХ ЮМ ДАА ЭЦСИЙН ЭЦЭСТ ЭНЭ 2 БИЕ БИЕНЭЭ ЮУ ХИЙДГИЙГ САЙН МЭДДЭГ УЧИРААС Л ХООРОНДОО АРСАЛДАЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ГОЛ ЗОРИЛГО НЬ УИХ-Д СОНГОГДОХ ШҮҮ ДЭЭ

    • Bataa (December 16, 2015 6:24:51 pm )

      XVN ZALGICHIXSAN UM SHIG TSATGALAN NUXUDVVDED BID ITGEXGVI…

  • яанааУншигч (December 16, 2015 11:38:08 am )

    ЭНЭ Эрдэнэ ниймийн даатгалыг өөрийнхөө юм шиг ойлгоод юу чхийхээс буцахаа болижээ
    Нэг талаар Эрдэнийн сувдаг зан нөгөө талаар ардчилсан намынханы л мөн чанар юмуудаа

  • шаабар (December 16, 2015 11:53:04 am )

    Баабар юу хэлэхээ мэднэ. Үнэнийг л хэлсэн байна шүү дээ. Гудамжнаас хутга шаагаад л байгаа биз дээ. Сэтгүүлч Болормаа, ирвэс хамгаалагч залуу гэхчлэн . Ер нь сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй болсон. Сайд дарга нар бидний халаасыг хоосолж дууслаа шүү.

  • иргэниргэн (December 16, 2015 1:01:52 pm )

    хандгайтад Эрдэнийн вант улс баригдсан байна. үнэхээр шүтмээр юм байна лээ. тэр байгууламжийг ямар мөнгөөр хэнээр бариулсан, тэгээд хэний өмч болох нь сонирхолтой.

  • Зочин (December 16, 2015 1:21:38 pm )

    Эрдэнэ гэгч үл бүтэх этгээдийн үнэн төрхийг Баабар нотлоод өглөө. Энэ Эрдэнийг улс төрийн албан тушаалаас зайлуулах хэрэгтэй. АН энэ мэт хогийн шаарнуудаасаа яг одоо салахгүй юм бол ирэх он жилүүдэд 25 жилийн тэртээд гэж цээжээ дэлддэг гавьяатайгаа газрын хөрснөөс арчигдах байх шүү

  • зочин (December 16, 2015 1:36:25 pm )

    Эрдэнийн талаар Баабар үнэн үг хэлсэн.Эрдэнийн Баабартай холбогдуулж яриад байгаа зүйл нь гүтгэлгийн шинжтэй.

  • sar (December 16, 2015 2:09:45 pm )

    Эрдэнэ хогийн шаар

  • Zochin (December 16, 2015 5:47:06 pm )

    Erdene bol harvaas yu ch hiij medeheer zavaan tsaraitai huiten hun. Iim humuusees salah yumsan .

  • Zochin (December 16, 2015 5:48:43 pm )

    Erdene bol harvaas muu hun .

  • irgen dorjoo (December 16, 2015 7:27:12 pm )

    baabariin no-g sain medehgui yum. humuus oyutolgoi, boroo gouldoos mungu avch piar hiilee l gedeg yum, mongold ashigtai, hen neg n hiih l bol guitsetgeh l estoi. yahav yanz yanziin no-g n medeelel saitai meddeg humuus meddeg biz. jiriin irgen nadad lav uneniig bichdeg yum shig sanagddag. Harin erdeniin huvid tuunii bariulj bgaa olon barilga deer ajillaj baisan, ajillaj baigaagiin huvid ene humuusiin yariad bgaa yumnuud unenii ortoi gej bodoj bna. 22-iin tovchoonii tend tom mahnii aguulah, bayangol duuregt tom barilga, handgaitiin tom tom barilguud geed yariad bval zunduu l bna daa. il tod biznessgui turiin alband olon jil ajilj bgaa hun haanaasaa iim ih mungu olj barilguud bariulj bgaag shalgah n zuitei baih, gehdee hudaldagdsan tsagdaa, neg l namd uilchildeg ATG bhad ene bol bolomjgui zuil baih l daa

  • Anonymous (December 16, 2015 8:23:24 pm )

    Baabar mongol gyen gj bhgui gj oorsdiigoo uguisgesen. Mongol gedeg undestnii gyen ni omnod hyatadad hamaarna gj TV-geer helsen shuu. Mongoloo uguisgedeg mongol gj bmargui l yum

  • БОДОО (December 17, 2015 12:20:36 am )

    Иймэрхүү /юмнуудаар/ дүүрчихсэн Ардчилсан нам Монголыг дампууруулалгүй ч яахав дээ?

  • Anonymous (December 17, 2015 2:35:48 am )

    Энэ 2 бол нэг хөлний 2гутал шүү дээ АН ынханы дүр төрх улам тодорч байгаа нь

  • Anonymous (December 18, 2015 1:57:38 pm )

    Энэ баабар гэж эрүүл галзуу нь мэдэгдэхгүй амьтан төрийн хутгуурын ажлаа хийсээр л байх юм даа хөөрхий

  • Anonymous (December 18, 2015 3:10:30 pm )

    Baabar uls turchduurch bish olon ulsiin baiguulgiog hvrtel muulj bicheed yum awdag gesen vnen biz

  • huurhii (December 18, 2015 3:11:01 pm )

    Baabar uls turchduurch bish olon ulsiin baiguulgiog hvrtel muulj bicheed yum awdag gesen vnen biz

antalya rent a car