antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 22 comments

МАХН-ын ээлжит шоу буюу Н.Энхбаярын PR

нийтлэсэн Admin
tur0518-01Монголын улстөрийн акулуудын нэг яах аргагүй Н.Энхбаяр. Тэрээр Монголын гурван өндөрлөгийн албыг хашиж явсан жаатай нэгэн.

Ерөнхийлөгчөөсөө бууснаасаа хойш хээл хахууль, авилгалын хэрэгт орж “аавын хаалга”-ыг ч татаад авсан. Харин “аав”-ынхаас өлсгөлөн зарлаж, биеийн байдал хүндэрсэн зэрэг шалтгаанаар гарч Өмнөд Солонгосыг зорьж эмчлүүлж байгаа

нэрээр Монголын улстөрөөс хэсэгтээ холдсон. Холдсон ч гэж алсаас өөрийн үнэнч зарц нараараа нөлөөлж, улстөрийн тоглолтуудаа хийсээр байсныг МАХН-аас УИХ-д суусан Баянсэлэнгэ авхайн үйлдлүүд гэрчилнэ.

Тэрээр үнэнч нэгэн зарц гэдгээ баталж өршөөлийн хуулийг батлуулах гэж улайран байсан цаг саяхан. Гэхдээ энэ тэмцэл төдийлөн амжилтад хүрч чадаагүй ч эзний эвгээлээр харцын амьдралаас сайдын суудалд суусан нь нотолгоо болно гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Н.Энхбаярын Засагт орох эхний мэх

Өршөөлийн хуулийн сургаар Солонгос улсаас ирж хямарсан эдийн засаг, хазайсан төрд эвгээлээ өгч эх орныхоо хөгжилийг дэмжихээр ирлээ хэмээн сүрийг үзүүлсэн. Аргагүй л хашир улстөрчийн цагаа олсон мэдэгдэл.

Гэвч засгийг барьж байгаа АН болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарыг арай л аргандаа оруулж чадахгүй байгаа.

Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг түүний аргад унасанаараа сайдын суудлаасаа унаж засгийн эрхээ ч, намын даргын суудлаа ч алдсан гашуун туршлага байхад түүнтэй нэгдэх зоригтон байхгүй л дээ. Гэхдээ л УИХ болон засагт орж чадахгүй байгаа ч Монголын улстөрд нөлөөлсөөр байгаа нь үнэн.

Н.Энхбаярын Засагт орох хоёр дахь мэх

Эрүүл Мэндийн сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авилгалын хэргээр шалгаж эхэлсэнтэй холбогдуулан эзэнгүй үлдсэн сайдын суудалд улайрсан МАХН болон АН-ынханы өрсөлдөөний талбарыг ашиглан засагт орох сайхан боломж хэмээн харжээ.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэвлэлийн бага хурал зарлаж АН-аас буюу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “шадар сайд”-аар ажиллахыг урилаа хэмээн шоудлаа.

Гэвч энэ мэдээллийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгүйсгэж “Ц.Шаравдорж гуай баахан хэвлэлийн бага хурал хийсэн байх шиг байна. Энэ бол хэвлэлийн хурал хийгээд байх зүйл биш. Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийгээд байх шаардлагагүй. Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюуН.ЭнхбаярыгШадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм.

Хоёр дахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго. Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй гэж хэлсэн.

Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би за Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж хэлсэн.

Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн.

Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрхзүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магадлал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна”  хэмээлээ.

Ийнхүү шадар сайдын суудалд санаархаж улстөрд шургах гэсэн түүний санаа бүтэх эсэхийг харах л үлдлээ. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн зөвшөөрлөө ч АТГ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэсэн хоёр том даваа байгаа нь түүнд томооон садаа болох нь мэдээж.  

Н.Энхбаяр засагт орох сүүлийн боломж

Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулах ажил УИХ дээр гацсан байгаа. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхэд одоо хагас сарын хугацаа л үлдсэн. Хэрвээ энэ хугацаанд амжуулахгүй бол Үндсэн хуулийнхаа хүрээнд сонгууль болохоос 6 сарын өмнө шийдвэрлэсэн байх ёстой учраас боломжгүй болсон гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед Засаг барьж байгаа АН болон Шудрага ёс эвсэл сонгуулийг ирэх оны 9 сард хийж магадгүй гэсэн “бор шувуу” нисэх болов. Учир нь АСЕМ-ыг энэ засгийн баг нь бүрэн хариуцаж дуусгах юм гэнэ. Гэвч энэ бол үнэн хэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаярын засагт орох сүүлийн боломж буюу ирэх оны 9 сард улстөрд орох эрх нь бүрэн сэргэхтэй холбогдуулан хийж байгаа улстөрийн нөлөөлөл гэж харах нэгэн ч байна.

МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрд цааш хэрхэн нөлөөлөхийг харахыг л үлдлээ.

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Ард түмэн. (December 15, 2015 10:22:40 am )

    Энхбаярыг дэмжиж байна.

    • Anonymous (December 16, 2015 11:46:37 am )

      энэ хүнийг зүтгүүлэхэд монгол улс элгээрээ хэвтэсэн он жилээ орхих магадлалтай гэж үздэг

  • Зочин (December 15, 2015 10:22:58 am )

    Ганц хулгайчаас хараат төр байх гэж чаос

  • Anonymous (December 15, 2015 11:44:36 am )

    Yee chaavaas bugd adilhan idej uuj bayjchihaad gants enhbayarru dairaad bdg yu yum. AN 1996 ond garanguta jinhene avilgaliig tsetsegluulsen shde. Baahan huuramch diplomtoi saiduud baahan mungu idsen gahai shig targalsan dargantsruud baahan alban tushaaliig heden arvan sayar naimaaltssan nohduud mood delgeruulcheed icheech durakuud. Yamar ch chadvargui buteesen yumgui ta nar idej undseer ni suiruulj bhad Enhbayar hiidgee hiugerd gants neg baishin avaa l biz yadiin. Ta nar enhbayariin holiin huruunii chineend ch hurehgui goridsinii chin zovlon. Chadalgui luivarchid baij

    • Eh ornch hvv (December 16, 2015 2:02:47 pm )

      Enhbayr sain hvn shdee odoo ebeetei hedee harildaa svvrvvj bna shdee

  • gogo (December 15, 2015 11:45:57 am )

    Enhbayar mundag udirdagchooo. Putinii daitai ochih l hun bgan ug ni. Daanch tsolmon bolood hadmiihan ni joohon tiim tataad uruudulad bdg gsn

  • hi (December 15, 2015 11:47:28 am )

    ENHBAYAR ERGEJ IREH HEREGTEI. JOOHON AIDAG AILGADAG HUN BHGUI BOL GADNIIHNII HOL GAR BOLJ DUUSLAA ULS ORON MINI. AN GJ UVAIGUI GUILGACHID BNAA BN. HOORINDOO UZELTSEEL HIIJ BUTEESEN YUMGUI. MAN.IIN DERGED YU CH BISH JIJIG NAM YUM BN

  • AH (December 15, 2015 12:07:03 pm )

    ENHBAYAR BOL MONGOL TURIIN HAMGIIN TOM ALDAA NUHUJ BARSHGUI IH MUNGU IDSEN LUIVARCHIN PIZDA

  • AH (December 15, 2015 12:16:03 pm )

    MAXH MAH 2s BOLJ MONGOLD IRGENII DAIN BOLJ MAGDGUI 2008 YASAN BE.ENHBAYAR ERUNHIILUCH UIMEENIIG DALIMDUULJ HED HEDEN GEMGUI IRGENEE BUUDAJ ALSN ZEVUUN PIZDA

  • Anonymous (December 15, 2015 12:37:19 pm )

    зүгээр л алга бол

  • Бат (December 15, 2015 12:46:54 pm )

    тэгж ярьвал ХАЛХЫН ШОРОНД ИЙМ ОЛОН ХОНОГ ӨЛССӨН ӨӨР ХУЛГАЙЧ. байхгүй шүү.

  • Дэмжинэ (December 15, 2015 12:51:55 pm )

    Энэ агуу хүн эх орныг яаж авч явсан, одоо харин ямар байна

  • Anonymous (December 15, 2015 1:47:01 pm )

    энэ хүнээс муу үйл л их гарах байх, сайн юм ч ёстой байхгүй ээ

  • irgen (December 15, 2015 2:08:01 pm )

    dald orj uhvel taraaa

  • çºâ (December 15, 2015 2:30:59 pm )

    ªíººäðèéí íºõöºëä ìîíãîëä Í.Ýíõáàÿðààñ ººð óëñ îðíûã àâààä ÿâ÷èõ óëñ òºð÷ õàðàãäàõã¿é ë áàéíà . Åð íü òîì÷óóë á¿ãä õóëãàé÷ ãýäãèéã àðä ò¿ìýí ãýäýã õ¿í ìýäýæ ë áàéãàà ø äýý

  • Tumur (December 15, 2015 2:50:49 pm )

    Enhbayariig demjij bna

  • bayar (December 15, 2015 3:50:19 pm )

    МОНГОЛЧУУД САЯХАН Л АВИЛГАЛЧИН ГЭЭД БАЙСАН УРДАХАА АМАРХАН МАРТАХЫ НЬ.ЯАНАА УЛСЫН МӨНГӨ ,АРД ТҮМНИЙ МӨНГӨ ЦӨЛӨМЧӨӨД ШОРОНД ОРЧООД.ӨЛСӨЖ ЖҮЖИГЛЭЭД Л ЯЛ ЗЭМ ГЭХ ЮМГҮЙ САЛААД ГГАРЧ ИРЭЭД Л АРДЫН БААТАР БОЛЧИХДОГ …ГЭТЭЛ.ЖИРИЙН АРД 15МЯНГАН ТӨГ ХУЛГАЙЛЧААД 8 нЖИЛИЙН ЯЛ АВААД ЯВДАГ ЭНЭ ЗӨВ ҮҮ ЭРХЭМ КОМЕТЧИД ЭЭ

  • Зочин (December 15, 2015 8:04:21 pm )

    Их өрөөс салчихлаа гээд л ард түмнээ баярлуулаад байсан чинь одоо худлаа л болчих юм. Учир нь одоо болтол манай их өр Оросын думаар орж батлагдаагүйг Монгол Оросын засгийн газар хоорондын саяын хурал дээр тодорхой болсоныг Пүрэвсүрэн сайд дуулгасан. Тэгэхээр Энхбаяр гуай нэг их гийгүүлчихсэн юмгүй л рекламны пауз болж байх шиг. Худлаа ярьж хүний толгой угаадаг нүгэлийг яах вэ.

  • irgen (December 15, 2015 11:15:58 pm )

    Enkhbayar Mongoliin turuur dakhin buu toglo. Chamd hangalttai idekh uukh yum bga

  • Julie (December 16, 2015 1:30:07 pm )

    Энхбаярыг дэмжиж байна. Шударга байцгаая, нам гэж далдаганаад ямар эх үүсвэрээр хагартлаа баяжсанаа бүгд шалгуулаад, луйвардсан хулгайлсан хөрөнгөө улсын орлого болгооч, 25 жилийн өмнө бүгд л адилхан гараанаас эхэлсэн, өнөөдөр төрд шургалсан том гарын хулгайчид ямар үнэтэй байранд амьдарч байгааг харцгаа, цалингаараа авсан болов уу??!!!

  • ИРГЭН (December 16, 2015 4:01:59 pm )

    ГАНЦ АВИЛГАЧИЙГ ДИЙЛДЭГГҮЙ ТӨР БАЙДАГ ГЭНЭЭ

  • Gegee (December 16, 2015 11:21:27 pm )

    Enhbayriig demjeed bga humuusiig oilgohgui yum idej uuhn herees hetersen jinhene luivarchin ard tumniihee uuduus arisaa hamgaalah gd tank zooson baisniig martlaa gej uu avilgal aldaa zavhraliin zagalmailsan etseg gd mash muuhai yum hiisen buu mart buu tuilshir humuusee evtei baihdaa Mongolchuud hend ch yund ch diildeshgui

antalya rent a car