
-Тусгаар тогтносон Монгол улсын иргэд бид өөрийн улсын төр, засгийн эрхээ бариулах хүмүүсээ сонгохоор өгсөн саналаа гадны хэн нэгний хийсэн программаар сонгож тоолуулж байна-
Сүүлийн сар гаруй хугацаанд сонгуулийн хууль, Үндсэн хууль, намуудын тухай хуулийг өөрчлөх эсэх тухай асуудлаар улстөрийн нам хүчнүүд зөвшилцөхийг оролдлоо. Гэвч тэр хүчин чармайлт үр дүнгүй өнгөрөх шинжтэй болж байгаа нь өдөр ирэх бүр харагдсаар байна.
АН-ын “олуулаа” буюу 34 гишүүнд сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт таалагдахгүй байгаа учраас өөрчлөхгүй гээд цахдчихлаа. Тэд уг асуудлыг эхэнд яриулахгүйн тулд гурван жил гацсан сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл зэргийг оруулж ирсэн.
Хэдийгээр УИХ өөрийн процедураар эдгээр хуулиудыг хэлэлцэж эхэлсэн ч эдүгээ бүгд гацаанд орчихлоо. Гэтэл Монгол улсын дээд шүүхэд бүртгэлтэй 23 намаас ганц АН-аас бусад нь хэлэлцэж өөрчлөхийг дэмжсэн сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ийн гацаах нь зөвхөн АН-ын 34 гишүүн тэр дундаа З.Энхболдыг өөрийг нь тойрон хүрээлж байгаа хэдхэн гишүүдийн эрх ашигт л нийцэх юм.
АН-аас нэр дэвшсэн тойргоо “Вангийн хошуу” мэт эзэмшчихсэн нөхдүүд ирэх сонгуульд төрийн албан хаагч нэрээр тойрог хэсгийн хороонд хүмүүсээ байршуулахаар зүтгэж байгаа нь илт байна.
Намуудын оруулж ирсэн шинэ хувилбараар тойрог, хэсгийн хороодын 70 хувийг нь намуудаас бүрдүүлье гэж байгаа. Гэтэл энэ нь АН-ын С.Эрдэнэ шиг нөхдүүдийн таалалд нийцэхгүй байна.
Мөн сонгуулийн санал хурааж, мөн санал тоолж байгаа хар машины дүнг гараар тоолсон дүнтэй тулгаж байж дүнг тооцьё гэдгийг улайран эсэргүүцэж байна. Тэгэхдээ хар машин будлиан гаргасан тухай баримт аваад ир гэдэг байна.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар сонгуулийн автоматжуулсан систем буюу санал тооллогын хар машинтай холбоотой асуудлаар СЕХ-ны мэдээллийг сонсжээ. Тус бүлгээс хар машины иж бүрдэлтэй нь танилцах шаардлагыг СЕХ-нд тавьсан ч иж бүрдэл нь дутуу байдаг байна.
Өөрөөр хэлбэл, хар машины уураг тархи, удирддаг чиглүүлдэг программ, эх кодтой нь танилцах шаардлага тавьсан байна. Гэвч энэ машины эх код, программ нь АНУ-ын “Dominion Voting Systems” компанийн өмч учраас танилцуулах боломжгүй гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдсэн гэнэ.
Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох сонгуулийн санал тооллогын машины программ АНУ-ын нэг компанийн өмч байгаа нь ажил хариуцсан албан тушаалтны мэдээллээр ийнхүү тодорхой болов.
Тэгвэл Монгол улс бол бүрэн эрхт тусгаар улс. Төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл аль нэг компанийн өмчөөр ямар төр байгуулахаа шийдэж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг.
Бүрэн эрхэт Монгол улсын иргэн та бид өөрийн улсын төр, засгийн эрхээ бариулах хүмүүсээ сонгохдоо өгсөн саналаа гадны хэн нэгний программаар сонгож тоолуулж байна гэдэг арай дэндсэн хэрэг.

Г.Самбаа
Gereg.mn
Холбоотой мэдээ
-
Агаа нь (December 15, 2015 12:50:41 pm )
Yamar negen luibar ordog ni unen bolohoor l ardchilsan nam garaar tooluulahgui gej guriigeed bgaa shde. uneheer l Z Enhboldiin yarij bgaa shig yamar negen luibar ordoggui ni unen yum bol buh sanaliin huudsaa garaar toolood batalgaajuulah ni yu ni bolohgui gej. garaar toolohod songuuli yabuulah tusub deer chini 1 ch tugrugnii zardal nemegdej garahgui. harin jaahan tsag hugatsaa l nemegdej songuuliin sanal huraaltiin dun hoishilj garna biz. ta nariig ogtsruulah gej 4 jil huleej chadsan ard tumen chini garaar tooloh hugatsaag huleegeed songoltondoo itgej chadna sh dee ardchilal nertei luibarchin deeremchdee.
-
unen (December 15, 2015 1:41:27 pm )
АРД ИРГЭД ХҮЧЭЭР САНАЛ ӨГӨХ АЛБАГҮЙ ИРЦИЙГ ЧИНЬ ХҮРГЭХГҮЙ БАЙЖ БАС ЧАДНА АМАРХАН ШҮҮ ТЭР ЧИНЬ
-
irgen (December 15, 2015 2:12:29 pm )
MAXH MAH 2 EER AH GANTS DANGAAR 90JIL TUR BARIH HEREGTEI TENEG UHER MONGOLCHUUD AAAAA
-
shibal (December 15, 2015 2:16:00 pm )
agaa ni geed yu ch medehgui teneg zunug uvgun bn da
-
зочин (December 15, 2015 4:12:19 pm )
Хар машин маш их но-той, ер нь программыг яаж ч өөрчилж бичиж болно, АН-ынхан ард иргэд биднийг тэнэг гэж бодоод байна уу, луйвар хийхгээгүй л юм бол хар машины дараа гараар давхар тоолчихооч, түмэн олондоо саналаа үнэн зөвөөр тоолуулж төр улсаа төвхнүүлэх гишүүдээ сонгох сонголтоо маргаангүй хийхийн тул давхар гараар тоолохыг АН-аас шаардах хэрэгтэй шүү,
-
Хөх чоно (December 15, 2015 7:01:05 pm )
Сүүлийн 25 жилийн турш монголын төр арга ухаанаа олохгүй бужигнаж, монголыг сүйрүүлэн, хэсэг бүлэг хүмүүсийн хагарталаа баяжих хэрэгсэл болсоны шалтгаан нь улс төрийн намууд юм. Улс төрийн намууд л улс орныг сүйтгэж байна. Төр сонгогдох болон төр, засгийн бүх үйл ажиллагаа улс төрийн намуудаас шалтгаалж байна. Бид өнөөдөр төр болохгүй байна гэж л ярьдаг. Гэтэл тэр төрийн чинь ард улс төрийн намууд л байдаг. Аль нам, ямар нэртэй байх нь хамаагүй, тэдний мөн чанар нь яг л ижил. — Хол ойрыг хэрэн хэсэгч хүн хийгээд хотыг эргэгч чоно хоёрын ахуй бие нь өөр боловч, авахын хүсэл нэгэн буюу-гэж эртний сударт өгүүлсэнчилэн бүх намууд нь яг л ижил, зөвхөн эрх мэдлийн төлөө тэмцэж байдаг. Тэдэнд эх орны эрх ашиг гэж байдаггүй. Тэдэнд намын эрх ашиг л гэж бий. Тэрхүү намын эрх ашиг гэгч нь тэр намын гишүүдийн хувийн эрх ашиг болно.Ард түмэн өнөөдөр улс төрийн намууд зөвхөн сонгуульд ялахын тулд эрээ цээргүй улайран тэмцэж байхыг харан жигшин зэвүүцсээр байж тэдгээр бузрын намуудгүйгээр амьдаря гэж яагаад бодохгүй байна вэ? Хэн нэгэн байхгүй шудрага хүнийг гарч ирнэ гээд л найдаад байх юм. Тэгвэл улс төрийн аль ч намаас хэн ч гарч ирсэн яг л адилхан байх болно. Тэд өөр өөрөөр донгодох боловч эцсийн бүлэгт намынхаа эрх ашиг, өөрийнхөө эрх ашгийн төлөө л амьдрах болно. Энүүхэнийг л ойлгож чадахгүй байгаа ард түмний хувьд дарлагдалаас ангижрах цаг нь болоогүй бололтой. Дайснаа таниж мэдэхгүй, гарцаа олж харахгүй байгаа оюуны мэлмий нь хаагдсан ард түмний жаргах цаг нь өдий байна. Та бүхний найдлага тавьж байгаа ирэх жилийн сонгуулиар юу ч сайжрахгүй. Ард түмэн өөрөсдийнхөө оюуны мэлмийг нээхгүйгээр нийгмийг өөрчилж чадахгүй.

6 Comments