antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 15, 2015 6 comments

Хариулт өгч, хагалах хүн нь хэн бэ?

нийтлэсэн Admin

12-15-1_700x700Б.ОЧИР

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн цахим хуудастаа бичсэн зүйл олны анхаарлыг татаад байна. Хэвлэлүүд нийтэд мэдээлж, албан бус “эксперт”-үүд өөрсдийн дүгнэлтийг хийж байна. О.Содбилэг гишүүн бичихдээ “…Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан, бурхан болж одсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба тогоочоороо С.Зориг агсныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн. Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ” хэмээсэн юм.

Үнэхээр ч түүний ингэж бичихтэй зэрэгцэн, ялангуяа цахим мэдээллийн хэрэгслээр С.Зоригийн алагдахын өмнөх улс төрийн нөхцөл байдал, Эрдэнэттэй холбоотой асуудлыг бичих болоод байгаа. Түүнчлэн иймэрхүү мэдээлэл дунд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди, ЕТГ-ын дарга С.Баяр нарын нэр ч яригдаад эхэллээ. Үүний зэрэгцээ С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчлаад багагүй хугацаа өнгөрсөн. Саяхан яллагдагчаар татсан тухай хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэхдээ түүнийг чухам ямар хэргээр баривчилсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан. Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Надад энэ талаар мэдээлэл байхгүй” гэсэн. Харин Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа Б.Булганыг С.Зориг агсны хэргээр баривчилсан гэдгийг үгүйсгээгүй байна. Тэрээр энэ асуудлыг улстөржүүлэхгүй байхыг л хүссэн байсан.

Энэ бүхнээс харахад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт “хөдөлгөөн” орсон байж болзошгүй байгаа юм. Гэхдээ О.Содбилэг гишүүний хэлж байгаа шигээр хэргийг “шийдэх” гээд байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Тийм болохоор О.Содбилэг гишүүний аавын дотны найз Ерөнхийлөгч асан Н.Багабанди дуугарах уу, юу хэлэх бол гэдгийг олон нийт харж байна. Ер нь энэ асуудалд хариулт өгч, хагалах хүн нь хэн бэ?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (December 15, 2015 10:09:43 am )

    хэн ч хагалахгүй. ялангуяа багабанди шиг хумсаа нуусан муур шиг хүн хэзээ ч өөрөөсөө авиа гаргахгүй энхийн цагаан тагтаа мэтээр байж байгаад 21 р зуун шувтрах байх

  • хардалга зочин. (December 15, 2015 3:23:59 pm )

    . Их л ээдрээтэй асуудал байна даа. Сонгууль болохоор л энэ хэрэг сэргэж нэг хүнийг золиосонд гаргаад чимээгүй болдог. Энэ удаа яахыг нь харах л үлдлээ. З.Энхболд дарга сонгуулийн өмнө ард түмэндээ онцгой нэг сюрприз барих тухай мэдээлэл хийсэн гэсэн шүү,

  • зочин (December 15, 2015 4:05:45 pm )

    Батүүл сандраад байна уу, үгүй юу, энэ дуулианаар

  • Хөх чоно (December 15, 2015 4:09:57 pm )

    Энэ бол цэвэр улс төрийн шоу. Зоригийн хэрэг одоогоор илрэхгүй. Хэргийн эзэд төрийн эрхийг гартаа атгаж байгаа цагт энэ хэрэг илрэх болоогүй байна. Тэд энэ хэргийг улс төрийн шоу болгон ард түмнээр даажигнаж байна.Эрдэнэтийн асуудал Зоригийн үхлийн гол шалтгаан болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Харин Эрдэнэттэй бол манай бүх улс төрчид холбогдоно. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг юм болохоор Зоригийн аллагын гол захиалагчид, эрх мэдлээ алдах цаг хугацаа ойртож байгааг мэдрэн, өөрсөддөө зориулсан хуулиудыг баталж, мөн Зоригийн хэрэгт зохиомол эзэн тохож хэргийг хаах санаатай байх шиг байна. Ингэхдээ тэд нэг сумаар 2 туулай буудаж өрсөлдөгч бүлгийнхэндээ цохилт өгөхийг хүсэж байна. Миний хувьд бол улс төрийн бүх хүчин бүгдээрээ л ижил хар хэрээнүүд. Харин тэд бол үргэлж бие биенийхээ харыг гайхацгаадаг. Отгонбилэгийн хувьд түүний Эрдэнэттэй холбоотой нүгэл нь хангалттай их бөгөөд Очирбат, Багабанди, Баяр гээд л манай бүх улс төрчид Эрдэнэттэй холбоотой нь эргэлзээгүй. Одоо бол манай улс төрчид байж болох бүх л бузар муу аргаар хулгай, луйвар хийж эх орноо сүйрүүлж байна. Тэдний хийж байгаа хулгай, луйврыг тоочоод барахгүй. Бид тэднийг, бүгдийг нь халж, солихгүй бол манай улс төр цэвэршихгүй. Үүнийг зөвхөн хувьсгалын замаар л шийдвэрлэнэ. Харин бид хувьсгалд бэлэн биш байна. Бид 90 он шиг түүхий хувьсгал хийж болохгүй…..

  • зочин (December 15, 2015 6:31:21 pm )

    багабаньд гэж шаар байнаа удахгүй үхэж далд ороосой цагаач сартуул монголд элэг муутай новш доо

  • Монгол (December 15, 2015 10:32:36 pm )

    Лхагвасурэнг утэр тургэн томило!

antalya rent a car