Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ үеэр гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Яг үнэндээ манай цэц улс төржиж байгаа нь үнэн. Сугар гишүүнтэй уулзахад Ардын намынхан намайг дарамтлаад байна гэж ярьж байсан. Тэгсэн ч гэсэн би Ардчилсан намын талд шийдвэрээ гаргаад явж байгаа шүү гэсэн. Тэгэхээр энд Ардчилсан намын ч тэр, Ардын намын ч нөхдүүд байгаа. Цэцийг өмчлөхөд хэцүү байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм” хэмээсэн.
Энэ талаар өчигдөр medee.mn сайтад нийтэлжээ. Харин Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугараас энэ тухай тодруулахад “Үндсэн хуулиар Ерөнхийлөгчөөс эхлээд ямар ч албан тушаалтан Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нөлөөлж болохгүй гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү үүнийг зөрчөөд, 2015 оны арваннэгдүгээр сарын 25-ны орой “УИХ-ын нэг гишүүний саналаар Засгийн газрын гишүүнийг огцруулж болох шийдвэр гаргаж өгөөч. Манайхан ийм бодолтой байна” гэсэн. Би хариуд нь “Хоёулаа хоёр хуульчийн хувиар, эрх зүйн аргаар энэ асуудалд хандах нь зүйтэй. Энд улс төр хамаагүй. Тэгж яривал МАН-ынхан энэ асуудалд чамаас ч илүү шүүмжлэлтэй хандаж байгаа” гэсэн юм. Тиймээс энэ яриаг өөрөөр гуйвуулж тайлбарлах хэрэггүй. Би ч энэ асуултад хариулж, ач холбогдол өгмөөргүй байна” гэлээ.
Эндээс харвал Цэцийг улс төр “хийх” гэгчтэй хутгахыг өнөөх жигшиж шүүмжлээд байдаг гишүүд өөрсдөө хийж, шийдвэр гаргахынх нь өмнө гуйх, ятгах мэх хэрэглээд, “үгэнд нь орохгүй” болохоор чуулганы танхимд загнаж гутаан гүтгэдэг болсон бололтой.
У.Оргилмаа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
aagii (December 15, 2015 9:53:24 am )
dainii ersdliin sangiin etseg odoo zail daaa
-
teneruudy (December 15, 2015 11:47:12 am )
Cugar chi haa ybsan gazraa laid bolj baih yum aa cygar yahaaraa. ene alband ordog bna aa uuniig shalguulya ATG cugariig shalga mongol ulsiin irgen bi Cugariig shalguulmaar bna mini Mongolian ard tumen Cugartai. holbootoi shalguulah material bna uu baibal ATG og
-
Г.Батнасан (December 15, 2015 12:15:07 pm )
Сугар өөрийнхөө үгэнд итгэх хүн байгаа гэж бодож суугаа юм байх даа хөөрхий. Баасанхүү очиж очиж Сугараас гуйгаад л Сугар бусад цэцийн гишүүддээ нөлөөлж өөрийнхөө хүссэнээр шийдвэр гаргуулаал элэг авах нь.
-
zochin (December 15, 2015 3:17:29 pm )
ENE ODOO HOV ZUUDUG HEN BEE CHI HUUHED NI CHIHIIG NI ULAATSUULAAD BSAN BIZDE
-
зочин (December 15, 2015 5:21:00 pm )
za sugar dargaa ih hemjeenii mungu ugaasan baij bolzoshgui hergee il bolgoodoh ard tumen taniig mash ih mungu ugaasan gej oilgood bn daa ene urshuuliin huuliar il gargah yumaa gargasan uu ta nar ard tumniihee hurungiig uren taran hiij chadsan yum bn daa
-
Зочин (December 15, 2015 7:02:23 pm )
25жил нэг гишүүн засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаад мөрдөөд явсан. Цэцийхэн авилгалдаад одоо болохоор болохгүй гэсэн шийдвэргаргасан нь ноцтрй асуудал бишүү баасанхүү харин та нарт өмнөх жишгЭэ баримтлаад шийдвэрээ гаргаарай гэж хэлсэн нь юу нь бжруу байна та нарбн авилгал аваагүй гэж л харуулах гэсэн байна
-
иргэн (December 15, 2015 7:38:52 pm )
олон удаа сугарч чадахгүй дээ удахгүй дээлээ нөмрөөд шороонд бупуулна даа.гэр бүлтэйгээ
-
eh oronch (December 16, 2015 1:54:21 am )
Ene hulgaichig zaazalchagui muu!odoo bas u hulgailgad huzad baiga gulug ve!
8 Comments