Хүйтний улиралд ханиад томууны өвчлөл ихэсдэг. Тэр дундаа сургууль цэцэрлэгийн багачууд маань ханиадаа хүндрүүлж, хатгаа болгох тохиолдол маш их гаргадаг. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэнд гэрийн нөхцөлд амьсгалын замын өвчнөөр өвчилсөн хүүхдийн ханиад хатгаа болсон эсэхийг амархан мэдэж болох танин мэдэхүйн зөвлөгөөг хүргэж байна.
- Ханиалгах
- Халуурах
- Нус гоожих
- Тайван бус болох
- Хоолонд дургүйцэх
- Заримдаа амьсгаадах
- Цээж шуугих зэрэг шинжүүд илэрдэг. Үүнийг ханиад шуухинаа гэдэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох, эсвэл амьсгал саадтай болох шинж ажиглагдвал уушгины хатгалгаа юм. Хатгалгаа нь хүүхдийн нас, өвчин үүсгэгч нянгаас хамаарч хүүхэд бүрт өвөрмөцөөр илэрдэг тул эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхийг эмч зөвлөж байна.
Б.Дэжид
Gereg.mn
Холбоотой мэдээ
-
baza (December 15, 2015 2:43:17 pm )
oligtoi eruul mendiin zovolgoo ogooch aria iluug naadahiig chine zahiin bi ch medne jor uzsen muuhan emchees zovlon uzsen chavgants deer gedeg ug bdgiig medemeer de
1 Comment