Бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд болоод амь насаараа хохирох явдал буурахгүй байна. Тодруулбал, БГД-ийн нутаг Дүүхээгийн хойд замд Т.Prius маркийн авто машины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна. Мөн Налайх дүүргийн “Мон сул” ШТС-н баруун замд “T.Allex” маркийн авто машины жолооч Е нь явган зорчигч 73 настай эрэгтэй П-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүд гарчээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.