antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2015 1 comment

Улсын арслан П.Бүрэнтөгс чансааг тэргүүллээ

нийтлэсэн Admin
99e21a44bda29619bigМонголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргахад Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс 19 барилдаанд зодоглож 104 даваа 14 унаатай, 25165 оноогоор чансааг тэргүүлэв.

Энэхүү чансааг өнгөрсөн сард болсон Баянгол дүүргийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаан хүртэлх 24 барилдаанаар шинэчлэн гаргажээ. Улсын арслан П.Бүрэнтөгсийн араас Улсын арслан Э.Оюунболд нийт 14 барилдаанд хүч үзэж 78 даваа, 10 унаатай 23939 оноогоор дэд байр эзэлжээ. Харин Улсын харцага Ц.Содномдорж  16 барилдаанд зодоглож 80 давж, 13 унасан амжилтаар 18079 оноотой гуравдугаар байрт шалгарсан байна. Тус чансааны дөрөвдүгээрт Улсын аварга Н.Батсуурь, тавдугаарт Улсын гарьд Б.Гончигдамба нар эрэмбэлэгдсэн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ агентлаг”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • deerem (December 17, 2015 2:12:22 pm )

    ylsiin avarga batsuuri gej sonsoogvi um bna hahahaha

antalya rent a car