antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2015 13 comments

Цэцийн шийдвэрээр банк давуу эрхээ алдаж, ипотекийн зээлтэй байсан хүмүүс аврагдлаа

нийтлэсэн Admin

1450051724566e088c8ba68

Ипотекийн зээлтэй иргэд барьцааны байраа хураалгахаас аврагдаж байгааг төлөх хүү нь нэмэгдсэн мэтээр айлгах улс төрийн гаж тоглоом юм. Дэндүү эрсдэлтэй, иргэдийн эмзэг сэдвээр тоглосон энэ бүтэлгүй ажиллагааг яаралтай таслан зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ сарын 9-нд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцсэн. Ингээд дээрх хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзлээ.

Уг асуудлаас үүдэн өнгөрсөн пүрэв гариг /2015.12.10./-аас арилжааны банкны удирдлагууд хуралдаж шийдвэрт хүрсэн талаар Монголын банкны холбооны дарга О.Орхон: Монголын арилжааны банкуудад энэ бол маш халгаатай асуудал боллоо. Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна гэжээ. Харин мөн өдөр ҮХЦ энэ талаар мэдэгдэл гаргахдаа “Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана. Иймд Үндсэн хуулийн Цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна” гэсэн юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн Цэц анхааруулсан.

Ипотекийн зээл бол иргэдийн ч, банкны ч хувьд амин чухал асуудал. Үүгээр улс төрийн нам, хүчин тоглолт хийх нь дэндүү эрсдэлтэй юм. Ипотекийн зээлийн 20 хувиас найман хувийг иргэн, 12 хувийг арилжааны банкуудтай Засгийн газрын байгуулсан гэрээний дагуу төлөхөөр улсын төсөвт тусгадаг. Иргэдийн төлж буй найман хувийг эрсдэлд орсон тохиолдолд арилжааны банкууд тухайн орон сууцыг өөрийн мэдэлд шилжүүлдэг. Тэгэхээр иргэн А.Базар энэ талаар буюу, өөрөөр хэлбэл, 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн аваад дунд болон их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэрийг гаргачихлаа шүү дээ. Энэ нөхцөлд банк давуу эрхээ алдаж байгаадаа харамсаж банкны барьцаатай байсан хүмүүс аврагдаж байгаа нь хэнд ч тодорхой. Гэтэл энэ эрхээ алдахгүйн тулд зарим улстөрчтэй хуйвалдан бодит мэдээллийг мушгин гуйвуулж иргэдийн төлдөг 8 хувийг 20 хувь болгож нэмэгдүүлсэн мэтээр тайлбарлаж, улс төр хийж буй нь харамсалтай. Учир нь иргэдийн дийлэнх нь өнгөрсөн хугацаанд энэ талаар хангалттай мэдээлэлтэй болсон. Гэтэл мэдээлэлгүй хэсэг болон энэ талаар мэдээлэхдээ санаатайгаар гуйвуулан тайлбарлаж буйг улс төрийн явуургүй арга гэхээс өөрөөр юу гэх билээ.

Дашрамд дурьдахад, Монголбанкнаас мэдээлснээр 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 837.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 19413 зээлдэгчийн нийт 581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 41055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн иргэн Б.Энхбаярын хүсэлтээр Цэцэд очоод байгаа газрын маргаан нь үүнээс тусдаа асуудал бөгөөд мөн л зээл авсан банкаар биш, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх ёстой гэсэн санааг нь иргэд дэмжиж буй юм. Барьцаанд байгаа эд хөрөнгийг нь хурааж авч үл маргах журмаар хураахын цаана бусармаг үйлдлүүд цөөнгүй гарсаар байтал шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаж буйн цаана их “но” байж мэднэ.

Ямартай ч ипотекийн 20 хувийн 12 хувийг нь арилжааны банктай Засгийн газар гэрээ байгуулсны дагуу төсөвт тусгаад эрсдэлгүй байх боломжоор хангаад байхад иргэдийн төлөх 8 хувийг шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаж шууд хурааж авах ашиг сонирхлыг нь Цэц цэгцэлж өглөө. Энэ нь барьцаатай иргэдээ аварч байгаа хэрэг гэдгийг ипотекийн зээлтэй иргэдэд зөвөөр ойлгуулах ёстой.

С.Зэндмэнэ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочинт (December 14, 2015 9:25:37 am )

    энэ бол зөв дүгнэлт банк монополь эрхээ алдахаар ингэж байгаа юм зөв зөв үүнд нам ямар ч хамааралгүй

  • зочинт (December 14, 2015 9:26:45 am )

    битги й тархи угаа банкныхаан

  • Anonymous (December 14, 2015 9:31:44 am )

    Ene ugaasaa mash hudlaa tailbarlasan bn. Zuruu 12%iig zasag ugduggui. Ene chin ugaasaa l 8%iin zeel
    Ene zeeliig yaraltai sergeeh heregtei. Ard tumenruu chiglesen gants zuv bodlogo bsaan

  • ИРГЭН (December 14, 2015 9:51:38 am )

    МАН-ын захиалгаар ҮХЦ гэр хорооллын иргэдийг доромжилж байна.МАН-г алах ч багадна.ХАРААЛ ИДЭЭСЭЙ

  • zochin (December 14, 2015 12:33:01 pm )

    ene 8% zeelee hurdan sergeeh heregtei tghgui bol barilgiin salbar unaltand orno. ard irged bairtai boloh bolomj hurtel haagdaad bn

  • zochin (December 14, 2015 12:57:23 pm )

    Mongold hamgiin ashigtai salbar bank uuniig bolih heregtei barag l buuh bank gadaad ezentei mongold uurchlult heregtei ter tsag udahgui bh

  • zochin (December 14, 2015 1:20:06 pm )

    Gadaadd bgaa humuusdee uyn hatan nohtsoliig burduulj ogwol bair zaragdan sh de gadaadd bgaa humuus ch oron gertei bolood gyals mongoldoo ochino

  • zochin (December 14, 2015 1:20:55 pm )

    Gadaadd bgaa humuusdee uyn hatan nohtsoliig burduulj ogwol bair zaragdan sh de gadaadd bgaa humuus ch oron gertei bolood gyals ochino

  • zochin (December 14, 2015 3:54:08 pm )

    huvi hun bank ii nogtsoliig huleen zovshoorch batalgaajuuldag yaagaad iim asuudal gargana ve busad oron gergui humuus banknaas zeel avch oroh oromjtoi bolmoor bna

  • zochin (December 14, 2015 4:25:33 pm )

    irgen A.Bazar gedegn bayan-olgiin kazak zaluu shtee mundag bna bod daatgald ajildag

  • sarnai (December 14, 2015 5:54:17 pm )

    bank teheer aimaar ersdeltei bolchij bgaam bnshdee teheer medeej xyy nemegdeh bh ldaaa aras ni bank bus lombard hadgalamj zeel bas xyygee nemeh magdlaltai boloo gesen yg yy.

  • Zochin (December 14, 2015 7:07:17 pm )

    8%iin zeeliig hurdan hewiin bolgoh heregtei yun12%iig ni zasgiin gazar bankuudtai tohiroltsots ersedel vvreh ugaasaa bankuud eresdel gej bhgvi zeel awch bga irged oorosdoo eresdelee vvrch bga shde

  • Zochin (December 14, 2015 7:12:36 pm )

    ard irgediig doromjilj tohuurhah ni ihdeed bh yma irged zeelee tolj chadahgvid hvrwel bairiig ni huraaj awaad iregdee gudmand hooj garagdag jurmaar l ywdag bj

antalya rent a car