antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2015 25 comments

Ерөнхий сайд: Би Н.Энхбаярыг биш өөр хүнийг сайдад сонгосон

нийтлэсэн Admin
saihanbilegyariaЕрөнхий сайд Ч.Сайханбилэг энэ өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байгаа. Тэгвэл энэ үеэр түүнээс Н.Энхбаярыг Шадар сайдад нэр дэвшүүлэхээр МАХН-аас өргөн бариад буй асуудлын талаар тодруулсан юм. МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж  өнгөрсөн пүрэв гарагт хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ саналыг Ерөнхий сайд анх тавьсан” гэсэн юм. Харин Ерөнхий сайд түүнийг хэвлэлээр өөрийнх нь нэрийг барьж элдэв мэдээлэл хийхгүй байхыг санууллаа.
-Шадар сайдад Н.Энхбаярыг томилуулахаар хүсэлт гаргалаа. Таныг энэ саналыг анх тавьсан гэж МАХН-ынхан мэдээллээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ц.Шаравдорж гуай баахан хэвлэлийн бага хурал хийсэн байх шиг байна. Энэ бол хэвлэлийн хурал хийгээд байх зүйл биш. Монгол Улсын Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал. Би Ерөнхий сайд болсон цагаасаа Ц.Шаравдорж гуайтай уулзаж учрах нь байтугай утсаар ч ярьж үзээгүй. Тиймээс миний нэрийг барьж элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийгээд байх шаардлагагүй.
-Гэхдээ энэ асуудлыг урд нь ярилцаж байсан гэсэн мэдээлэл байна. Та уулзаж ярилцсан, тохиролцоо хийсэн зүйл бий юу?
-Ер нь Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Хамгийн сүүлд би Ерөнхий сайдын хувьд танд хоёр хувилбар санал болгосон. Эхнийх нь одоо энэ хэвлэлээр ярьж байгаа хувилбар буюу Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм. Хоёрдахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн гэдэг чадвартай, мэргэжилтэй хүнийг ЭМС-ын сайдаар тавих хувилбар байсан. Харин Н.Энхбаяр дарга та өөрөө Ерөнхий сайдынхаа хувьд аль нэг хувилбараа сонго. Тэгээд УИХ-даа танилцуулаад явах нь зүйтэй гэж хэлсэн. Ц.Оюунбаатар Шадар сайд болон Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад би за Лхагвасүрэн гэдэг хүнийг дэмжих нь зүйтэй юм байна. Энэ саналыг Ерөнхийлөгчид оруулна” гэж хэлсэн. Харин дараа нь МАХН-ын нарийн бичгийн дарга нар нь хуралдаад надад бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бид эхний хувилбарыг нь явуулах нь зүйтэй гэж үзлээ гэсэн бичиг ирүүлсэн. Би Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ дагуу хууль эрх зүйн ямар процедур байна, ямар үр дагавар байна вэ гэдгийг судална. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. АТГ-аас магдалал, мэдээлэл ч авдаг журам байдаг. Тиймээс ирэх долоо хоногт Ерөнхий сайдынхаа бүрэн эрхийн дагуу энэ асуудлыг судлаад Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрхийн дагуу Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг сонгоод УИХ-д оруулна.
Эх сурвалж: Zaluu.com Г.Лхагваа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Tumurbaatar (December 12, 2015 1:03:50 pm )

    Энэ одоо яасанаа мэдэхээ больсон юм байхдаа

  • baagii (December 12, 2015 1:44:15 pm )

    yarisandaa tegeed l zytgyyl l dee

  • Anonymous (December 12, 2015 1:52:21 pm )

    Ene SHaravdorj gedeg nuhur zunuchihsun yum bish uu!.Hailt,hulit sonssonoo dulii hun shig buraad.Gehdee ene Balin hamartiin shantaaj bj boloh

  • Anonymous (December 12, 2015 1:58:52 pm )

    Gui e ene saihanbileg tegeed sanal bolgotson l yum bn shde yu yariad bga erguu ve. 2 sanal tavisan gecheed. Sharavdorj tegj hudlaa yum yarih hun bishde. AN.iihan bol ulaim tsaim gutgej hudal yarina. Yurunhiilugch uhaantai tarvaga ni 70 hudalch bhad argagui shde

  • zochin (December 12, 2015 2:58:51 pm )

    enhbayriig bolgoo ho ard tumen huleej bn shuu

  • bi (December 12, 2015 6:24:00 pm )

    eruul mendiin saidad emch hun baih ni zuw. lhagwasuren gedeg huwilbar zuw.ene enhbayar turuus zailaasai.

  • Irgen (December 12, 2015 6:26:10 pm )

    Ene ardchilsan namiihanii tomchuud n songuuli sandal shiree muruuduud setgel mederliin gajig cagaan solio tusjee yandaa yana

  • зочин (December 12, 2015 7:20:55 pm )

    Энэ хүн орон гаран болчихсон юм бишүү.

  • HereeHeree (December 12, 2015 9:27:46 pm )

    Yamnii saiduudiig mergejjliin humuusiig tabiache mergejliin bus bolobsrol muutai. Namiinhan dargadaa doligonohoos oor chadvargui garuudaar mongoliin tor duurlee ene n mongol uls sulidan doriotohiin 1huchen bolgood bn Enhbayar bol mongol toriig jinehen naimaanii hergesel bolgoson onoodoriin mongol toriin dampuural uuntie shuud holbootoi enig Mahn tai. Hamt bulshlah heregtei ard tumen dahin huniig mongoliin toriin bosgiig dabuulahgui baiya

  • Ganbat (December 12, 2015 11:48:01 pm )

    Fucking gomoo bandi

  • Зочин (December 13, 2015 10:48:47 am )

    Энхбаяр бол дэмий байхаа Өөрийнхөө саналаар явах хэрэгтэй болов уу

  • battsetseg (December 13, 2015 11:29:13 am )

    Enhbayar dargiig gemjij bn

  • engiin negen (December 13, 2015 12:14:44 pm )

    enhbayar gyai odoo bolnoo. yagaad ene huniig demjih geed bgaa yum be. naad hun chini ta nart gai l bolno shuu. boon os honzon. olgoi hagarawch togoon dotroo shuu saidaa. iim humuustei bitgii zuurald. ew nairtai bai. eh ornihoo toloo setgelee chilee. ard tumniihee itgeliig daa.

  • азаа (December 13, 2015 3:43:37 pm )

    шаравдорж үнэн л хэлсэн байна ш дээ өөрөө санал тавьсан гэдгээ хүлээсэн мөртлөө өмнө нь үгүйсгэнэ гэдэг чинь ёстой л орон гаран хүний үйлдэл бишүү ийм е\сайдтай улс өөдлөхүү өөрийнх нь тавьсан саналийг хэлхээр хүний нэр барьлаа гээд дараа нь санал тавьсанаа өөрөө хүлээдэг жаахан ёо ёо байна даа?

  • muugi (December 13, 2015 5:53:29 pm )

    tur uls gedeg chin uur baidag yuma ireh songuuliar mongolin ard tvmen songuulid bitgi orolts gej urialj bna svvlin 8 jild barag mongol ulsin edin zasag gadaag hariltsaa uul uurhai geed yaribal ih zvil bga ene bvhnig suhrvvlj hayasan im uls tur geh yum baidag yumy odoo bvr irgedinee halaasruu dairch oron suutsni 8 hubig 20 bolgoh tulubluguu gargaj bna hudlaa vndsen huulin tsets gej yarij baigaach yabyylga hij bga yum elbegdorj saihanbileg hoeroo geree arai im abch yabdag yum bishvv tom tom uls gvrni udirdagch naraas ichihgvi shir yuma

  • muugi (December 13, 2015 6:04:02 pm )

    bid bvhen ajil algogch bish ene nohodig songohgvi bol uursduu ordond ochood suuchihgvi shdee odoo boli ene tur zasagin oroltsoo gej alga songuuli uguhgvi baisan ch yaadag yum ene tal deer negdetsgee ta bvhen bid bvhen erdes bayalag hurungu mungu gadaad zeel bvgdin songoson hvmvvstee ugch gahai tahiani mah idvvllee odoo esregeer neg udaach gesen hudluud vzildee ursgal gol hvrtel tatardagin adil bid esregeer huluud mongol ulsaa abch vldi songuuld bitgi orolts bid ajil olgogch bish turin ajil gedeg chin ulsaa gasen setgeltei hvn l hideg yum songuuli uguhgvin tuluu negdetsgeenvv

  • зочин (December 13, 2015 6:37:16 pm )

    Ичих нүүргүй Намбарын Энхбаяр бага тэнэгт одоо болимоор юм

  • төр түмэн (December 13, 2015 7:12:49 pm )

    юун энхбаяр 76 гишүүнээ наад сонгуулийн хуулийн өөрчлөлтөө хэлэлцээчээ

  • unen (December 13, 2015 8:30:51 pm )

    Uls turd shudarga ajillay gesen gun zorilgotoi baigaa bol ENHBAYR turd heregtei hun gej bolno ELBEGDORJ yg unendee turiin tuluu ih setgel gargasnuu,uuriinhuu tuluu ih olon yanziin uildel, aranshin gargav uu gedegt irged bid dughelt heregtei gej bodoj bna

  • Goy (December 13, 2015 8:44:38 pm )

    Aimhai

  • Shog (December 13, 2015 8:46:38 pm )

    Yarisan ch bj medne.hulchiij bga yum.ed nart bur itgehee bolijee.tsetserlegiin huuhed shig zantai humuuses zalhaj bn shu

  • Монгол (December 13, 2015 9:00:08 pm )

    лер хувилбарын эхнийх нь Энхбаяр Туунийг Сайханбилэг еерее хэлсэн л байгаа биз дээ Юун Шаравдорж морж тэр нехер мэдээлээ л биз Сайханбилэг энэ олон зевлех ярих юмаа хийгээгуй байж юу гэж Энхбаярын нуурийг харангуут далдганаа вэ?

  • zochin (December 14, 2015 9:49:40 am )

    tegej helcheed elbegdorjiin yatgalgaar meden budilj bgaa bizde

  • jinhen mongol (December 14, 2015 10:42:42 am )

    Anh sanal tavsan yum baina shuudee,tegeed yu yaraad oron garaad baina,ner devshuulsen huniig huleej avahgui bolhoor n anhnii sanaliig huleej abch l baigaa yum baina,iim baritsgui orj garsan hun uls udirdah gej yu baih bilee dee,sanah oigoo aldsan teneg be,

  • зочин (December 14, 2015 11:10:02 am )

    Ганц хүний томилгоог хэл амгүй шийдвэрлэж чадахгүй зурагтаар нэг хэрүүл хийгээд байх юм.дэндүү дээ дэндүү

antalya rent a car