antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 7 comments

Л.Болормаа агсан дагзны яс нь хугарснаас болж харвалт өгсөн гэх дүгнэлт гарлаа

нийтлэсэн Admin

1449839362566acb02a6e08 “Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаа өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ нас барсан билээ. Цагдаагийн байгууллагаас тухайн үед “Талийгаачийн үхэлд гаднын ямар нэгэн нөлөө байгаагүй” гэсэн тайлбар өгөөд албан ёсны дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж байв. Түүний амиа алдсан шалтгааныг тогтоолгохын тулд ар гэрийнхэн нь цогцост задлан шинжилгээ хийлгэхээр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд хандаад байсан юм. Уг хүсэлтийн дагуу ШШҮХ-гийн шинжээч эмч нар ажиллаж, дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан гэсэн байна. Энэ талаар тус хүрээлэнгийн чанарын менежер С.Одончимэг “Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” хэмээн тайлбарлав. ШШҮХ-гийнхэн задлан шинжилгээний хариуг ийнхүү гаргаж, цагдаагийн байгууллагад дүгнэлтээ шилжүүлсэн байна.

Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 12, 2015 8:12:29 am )

    Тэгж л таарна. Халдлага

  • Монгол (December 12, 2015 9:06:57 am )

    одоо монгол хун еерийгее болон еерийн ард тумнээ хамгаалахгуй бол гадны гар хел дэндуу олширлоо шуу

  • Anonymous (December 12, 2015 9:31:33 am )

    Mongoliig gadniihan onilood zahialgataigaar enhbayariig holduulsan. Enhbayar tord bhad gadniihan tiim amar haldaj chaddaggui baisiin. Odo yaj bn. Shudarga bolgoniig alj talj shorond horij ih urund oruulaad tuuniigee darj chadahgui bolonguut 5 tolgoig ni urunduu avah zorilgotoi hujaa nar baysaad yavj bn. Mongolchuud mini serj temtseh tsag bolson. Hairan mundag setguulch.

  • зочин (December 12, 2015 10:12:27 am )

    улс төрийн болон нийгмийн шинчлэл хийхгүй бол болохоо байжээ ашиг хонжоо харсан ийм нийгэм манай нутаг ард олонд хэрэг байхгүй юм байна золбин ноход зоолоод хүн барьж иддэг болж

  • Нүгэл (December 12, 2015 10:59:49 am )

    Дандаа хардаж сэрдэх талаас нь юмыг харахаа болиоч.Халтирч тас гэдэргээ савж унаад дагзны ясаа гэмтээх асуудал байж л байдаг шдэ.4 жилийн өмнө цагаан сараар нэг залуу халтирч унаад яг наад оношоор чинь өнгөрч байсан.Зарим нэгэн хүмүүс ингэж цуурах нь ашигтай байдаг юм шиг байгаа.Хүний үхлээр хүртэл шоу хийгээд.Нүгэлтэй юм

  • irgen (December 12, 2015 1:12:25 pm )

    zygeer baij baigaad dagznii yas hugarna gej baihuu sonin lsonsogdoj baina daa

  • гамбаа (December 14, 2015 2:02:31 pm )

    энэ бол захиалгат аллага мөн

antalya rent a car