МАН-ын томчуудад үнэлэгдэж, залуу ч гэсэн өндөр албан тушаалуудыг хашиж явсан Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт 2012 оны сонгуулийн дараа тэгсхийгээд алга болсон.
Тэгвэл өнгөрсөн хугацааг гадаадад тэр дундаа Европын орнуудаар амьдарч, дугуй унасан шигээ зугаалж явсан мань нөхөр сонгууль дөхсөнтэй холбогдуулан эх орондоо дуртай нь аргагүй ирж, нэр дэвшихээр ажиллаж эхэллээ.
Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр ажиллаж байгаа бөгөөд сонгогчдын саналыг авахын тулд тэднийг шинэ жилд оруулахаар болжээ. Ингэхдээ МАН-ын хайрт ах, өөрийг нь Эрдэс баялгийн сайдаар ажиллаж байхад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын Чингис зочид буудалд захиалга өгч, бизнесийг 285 сая төгрөгөөр нь дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн сонгогчдын саналын авахын тулд Д.Зоригт тус дүүргийн иргэдийг Чингис зочид буудалд урьж, шинэ жил хийхээр болжээ. Мань хүн нэг хорооноос 150 хүнийг нэг хүний 100000 төгрөгийн такстайгаар шинэ жилдүүлэх аж. Тэгэхээр 19 хороотой Чингэлтэй дүүргээс нэг хорооноос 150 хүн гэхээр нийт 285 сая төгрөг болж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдаа идэж уусан гэгддэг “Оюу Толгой”-н гэрээг батлалцаж явсан Д.Зоригтын хувьд 285 сая төгрөг юу ч биш бөгөөд мань хүнийг овоо хэдэн цаас цохисон гэдгийг ч шинэ жилийн арга хэмжээ батлаад байх шиг. Тэрбээр Гадаад хэргийн яам, Сангийн яам, Бодлого зохицуулалтын газар, Үйлдвэр, худалдааны яаманд хар залуугаараа ажиллаж байсан тэрбээр Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар зургаахан сар ажиллаж байгаад “Эрдэнэс MGL” хэмээх 100 хувь төрийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд басхүү “Таван Толгой”, “Оюу Толгой”-н ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Магадгүй түүний хоёр том толгой дээр ажиллаж байсан нь Эрдэс баялгийн яамыг толгойлох хэмжээнд хүргэсэн биз.
Харин сонгуулийн өмнө сонгогчдын саналыг худалдаж авахын тулд зуу, зуун саяар нь цацаж байгаа түүнийг дээрх ажилласан газруудаасаа үүнээс ч их мөнгө халаасалж нөгөө Төрөөс төрсөн тэрбумтан байх магадлалтайг илтгээд ч байх шиг. Ямартай ч, овоо хэдэн төгрөг цуглуулж, түүнийгээ хав дарсан байсан Д.Зоригт гишүүн асан түүнийгээ сонгуулиар гарган ирж, дахин гишүүн болохоор улайрч эхэллээ.
Холбоотой мэдээ
-
Ард түмэн. (December 11, 2015 4:58:45 pm )
Монгол улсаас урвасан урвагчийг дүүжилж цаазал
-
zochin (December 11, 2015 5:26:42 pm )
ene odoo amid yum uu hulgailsan munguu avaad manaihaas zugtaad yavaa bizdee ichihgyi bas irchih yumaa yaj chadaj bainaa
-
zochin (December 11, 2015 7:07:19 pm )
zorigt oo chi ………taarna.tcagaan zahtan luivarchin . avilgachin.
-
Зочин (December 11, 2015 7:42:46 pm )
Луйварын мөнгө чинь чамаас ял асуугаад суух газар олдохгүй байгаа биз, хулгайлсан мөнгө чинь санаагийг чинь амраахгүй , зүүдэнд чинь ороод солиотой галзуу ч болох шүү
-
darhan (December 11, 2015 7:51:26 pm )
za ene hujaa uhel ruugee ooroo iren ni dee
-
Зочин (December 11, 2015 8:09:52 pm )
Энэ хун хэн юм бэ.Юу хийх юм бол
-
ganaa (December 11, 2015 8:16:49 pm )
Tatbar tologchdin mongo hulgailsan luibarchdiin horongiig notluulah heregtei.
-
өӨө (December 11, 2015 10:29:41 pm )
эНэ ЦАГ ҮЕИЙГ АРГАМЖСАН БНА Л ДАА.ИРЭЭДҮЙ ЦАГ ГЭЖ БАЙНА АА. ЛУЙВАРДСАН ХӨРӨНГӨӨ ЗАРЦУУЛЖ Л БАЙХААС ….
-
иргэн (December 11, 2015 10:44:07 pm )
Нисэхт Л.Болд гишуун айл бурт. 5 шуудай нуурс огч байгаа нь амьдралд ойр олонд тустай юм даа, сонгуулийн пиар бну хамаагуй ш дээ ядарсан хумууст их тус болж байгаа шуу дулаан байвал 1000 лан гэдэг хичнээн ч мянган лангаас илуу унэтэй шуу баярлалаа.
-
Би (December 11, 2015 10:53:19 pm )
сонгуулийн рекламаа АН-ынхан ариа эрт эхлүүлж байна даа . Манайы улсад хууль гууль болчихож дээ Авилгатай тэмцэх газрынхан хууль хяналтынхан ажиллаж байгаа юу. Гудамжаар дүүрэн реклам эхэлжээ.
-
-
Би (December 11, 2015 10:49:31 pm )
урилга авсан иргэд очоод ид уу. Харин маргааш сонгууль болоход нэр дугуйлахдаа кабинд чи ганцаараа ордог гэдгээ бүү март.
-
zochin (December 11, 2015 11:15:19 pm )
muu luiwarching olnii nuden dee bayrtsogttoi ni tsug duujil
-
zochin (December 12, 2015 12:00:17 am )
hyye yamar sonin yum be eniig chin ali hediin shorond suugaa yum bodson shyy dee
-
Зочин (December 12, 2015 12:58:49 am )
Ийм хөгийн амьтад төрд ажиллах эрх зүйн наад захын шаардлага хангахгүйгээ мэдээгүй л зохиж яваа юм байна. Ийм улсыг дэмжээд байвал Сү Батболд ч гэсэн намынхаа нэрийг бүр шороо шавхайтай хутгахнээ. Та нар төр барьж чадахгүйгээ батлан харуулсан шүү.
-
Ganbat (December 12, 2015 10:52:11 am )
Ene muu hujaa Zorigt bas hujaa Bayartsogt hoer oyu Tolgoig zaraj bayjsan pizdaanuud alah yumsan
-
irgen (December 12, 2015 5:30:00 pm )
Bolocsroltoi medlegtei ajilsag hun gej bodoj bna,
-
Anonymous (December 12, 2015 9:12:21 pm )
Shine zilduulenguut bayarlaad dahiad songono biz dee balai garuud
17 Comments