Варикоз буюу хєлний судас бvдvvрэх євчнєєр эмэгтэйчvvд эрчvvдээс 2,5 дахин их євчилдєг. Энэ євчин заримдаа удамшдаг. Эхний vед хvмvvс судас бvдvvрч, зангилаа vvссэнийг анзаардаггvй, жирэмсэн vед буюу тєрсний дараа эсвэл удаан зогсох vед голдуу илэрдэг, мєн жирэмслэлтээс сэргийлэх эмvvд цус єтгєрvvлж, vvнд нєлєєлдєг. Хєл амархан даарах, арьс хуурай болж, цайж нєсєє гарах, хєлний vс унах, бvдvvрэх, хумс хэврэгшиж, булингартах зэрэг нь цусны эргэлт гэмтэж, єєрчлєгдєж буйн илрэл. Мєн хавтгай тавхай, эвгvй гутал зэрэг хvчин зvйлс судас бvдvvрэхэд нєлєєлдєг. Иймээс хєлєє эрvvл сайхан байлгахын тулд гутлаа сайн сонгож ємсєх хэрэгтэй. Хєлд эвтэй, зєєлєн, жинхэнэ арьсан материалаар хийсэн, ул нь уян хатан, тогтвортой єсгийтэй, 2-4 см орчим єндєр гутал сонговол зохино. Босоо ажилтай хvмvvст варикоз их тусдаг, иймээс аль болох хєл дээрээ зогсохгvйг хичээх хэрэгтэй. Венийн судасны ачааллыг багасгах энгийн арга бий. 1,5-2 цаг тутам хэвтэж, хєлєє дээш єргєж 1-2 минут бол. Мєн булчингийн агшилтын тусламжтайгаар зогсонгишсон цусыг хєєх хэрэгтэй, дараа нь хэдэн удаа гvн амьсгаа авч дасгалаа дуусгана. Мєн євдгєє дээш єндєр єргєж дотроо алхлах их сайн. Дасгал бvрийг 5-7 минут хийвэл зохино. Усанд сэлэх, халуун хvйтэн шvршvvрт ээлжлэн орох, хvйтэн ус асгаж чийрэгжvvлэх, арчих, иллэг, биеийн дасгал тогтмол хийвэл судасны ханыг бэхжvvлж, вен єргєсєхгvй. Євчнєєс урьдчилан сэргийлэхэд иллэг нэн тустай, цусны гvйдлийг сайжруулж, сайн тэжээл єгч, vрэвсэл ба хавдрыг арилгадаг.
Гэхдээ зєвхєн вен vрэвсээгvй, зангилаа vссэгvй хєлд иллэг хийвэл зохино, харин нэгэнт vvссэн бол зангилааг тойруулж илээрэй. Ваннын єрєєнд хийвэл илvv зохимжтой, эхлээд хєлєє ширvvн vстэй алчуураар сайн vр, дараа нь тавхайнаас эхлэн, шагай, євдєг рvvгээ илнэ. Зєєлєн, алгуур илэх ба огцом хєдєлгєєн хийх, хvчтэй йдарж болохгvй, булчинг барилах vедээ алгадаж болохгvй, судсууд агшиж болзошгvй. Иллэгийн vед хєлєє єргєвєл зохино. Иллэг 10-15 минут vргэлжилнэ.
Иллэгийг цахилгаан эмчилгээтэй хослуулбал илvv vр дvнтэй байдаг, учир нь венийн бvдvvрлийн vрэвслийн процессыг багасгадаг. Мєн усан ба синкард иллэгийг эмчийн хяналтанд хийлгээрэй. Варикоз євчний vед тэжээллэг, сайн хоол хvнс хэрэглээрэй, энэ vед гурван зарчмыг баримтлах хэрэгтэй: хэмжээтэй идэх, тогтмол хооллох, тєрєл бvрийн хvнс хэрэглэх. Мэдээж, жимс хvсний ногоо их хэрэглэ, євлийн цагт нэмэгдэл витамин заавал хэрэглээрэй.