antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 36 comments

УБТЗ “Вант улс” биш үйлчилгээний байгууллага болсныг “Медиа алиалагч” мэдээгүй гэж үү

нийтлэсэн Admin

1Зам, тээврийн сайд М.Зоригт саяхан eagle.mn сайтад өгсөн ярилцлагадаа “МИАТ” ТӨХК, “УБТЗ” ХНН гэж салбарынх нь гэрэл гэгээн дээр сүүдрээ тусгасан муу, муухай байгууллага байгаа мэтээр хийрхэн өгүүлжээ. Үнэн хэрэгтээ энэ салбарыг удирдсанаасаа хойш зоргоороо самрах боломжийг нь тодорхой хүрээнд хаасан учраас тэгтлээ бухимдаад байгаа бололтой юм.

 “УБТЗ”-ын хувьд Монгол, Оросын тал тус бүр 50 хувь эзэмшдэг, Ерөнхий хорооны гишүүд нь хүртэл ижил тооны, харин оруулсан хөрөнгө оруулалтын хувьд манай улс зөвхөн газраа ашиглуулдаг ч сүүлийн жилүүдэд ямар нэг аргаараа “УБТЗ” ХНН-ийн мэдлийн газраас ямар нэг аргаар сөөм сөөмөөр хумсалсаар байгаа нь Оросын талынхны дургүйцлийг төрүүлж, “Эзэмшил хувьдаа өөрчлөлт оруулж ч болно шүү” гэсэн анхааруулга авахад хүргэсэн гэж дуулддаг.

            М.Зоригт сайд дээрх ярилцлагадаа “Төмөр замын вант улсыг вант улс биш, Монголын нийгмийн нэг хэсэг болгочихмоор байна” хэмээсэн байв. Уг нь “УБТЗ”ын дарга Л.Пүрэвбаатар энэ оны эхэнд ажлаа хүлээж авмагцаа өгсөн ярилцлагадаа “УБТЗ-ыг вант улс биш, үйлчилгээний байгууллага болгоно” гэдгээ зарлаж 2015 оныг тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Ачаа тээврийн албыг Тээврийн үйлчилгээний төв болгож, мөн Зорчигч тээврийн албыг Зорчигч үйлчилгээний төв болгон ажиллаж байна.Харин М.Зоригт сайд “УБТЗ” ХНН-ийг одоо хүртэл “Вант улс” гэж үздэг бололтой.

Тэрбээр УБТЗ-ын талаар цааш ярихдаа “Олон төрлийн хэрэг, зөрчлүүд гардаг. Зохион байгуулалтгүй, аюулгүй байдлын журам, дүрмээ мөрдөөгүйгээс хүний амь нас эрсдэх, унаа тээвэр саатах зэрэг олон асуудал гардаг. Гэтэл тэр чинь манай Монгол Улсын төмөр замын салбар учраас яам, сайд нь анхаарах ёстой. Дотор нь орж чадахгүйгээс хойш ядаж ачаа тээврийг нь нэмэгдүүлье гээд ажиллаж байна” гэжээ.

Зам, тээврийн сайдад “УБТЗ”-д хяналт тавих, үүрэг даалгавар өгөх, өөрийнх нь хэлснээр “дотор нь орж ажиллах” хүсэл их байдаг боловч төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм гэдэг нь авто ослоос юугаараа өөр болохыг сайтар ялгахгүй будилаад байгаа мэт харагдана.

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс төмөр замын гарман дээр гарсан хэргүүд болон аюултай бүсийн дэглэмд гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажилладаг. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал нь Төмөр замын тээврийн тухай хууль, Техник ашиглалтын багц дүрмээр зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл төмөр зам өөрийн онцлогтой, онцгой дэглэмтэй бүс. Автомашин тоормозлоод зогсдогтой адилгүй тоормозны зам нь хүртэл нэг км, тодруулбал тоормозлосноос хойш нэг км явж байж зогсдог гэх зэрэг автын осолтой зүйрлэхийн аргагүй онцлогтой. Төмөр замын аюултай бүсийн дэглэмд төмөр зам, ачих буулгах анги, төмөр замын гарам хамаардаг. Төмөр замын Аюултай бүсийн дэглэмийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын даргын 2009 оны нэгдүгээр сарын 29-ний 10тоот тушаалын хавсралтаар баталсан байдаг.

Авто тээврийн осол гэж Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс бол үүссэн хэрэг зөрчлийг хэлдэг. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний аюулгүй байдлын өнөөгийн байдлыг төмөр замчны гаргасан авто осолтой хольж хутган УБТЗ-ын олон мянган ажилтанд нялзаасныг буруу гэж хэлэх хүн олон байна. ЗТБХБ-ын сайдын 2010 оны зургадугаар сарын 17-ны 217 дугаар тушаалаар баталсан Төмөр замын тээвэр дэх сүйрэл, осол, гологдлыг шинжлэн судлах журмаар төмөр замын осол гэж юу, зөрчил гэж аль нь болохыг, яаж бүртгэхийг тодорхой заасан байдаг. Тиймээс төмөр замын ослыг замын хөдөлгөөний авто осол, ахуйн ослуудтай хольж будилуулан Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажил муу байгаа мэтээр мэдээлж болохгүй билээ.

Эрхэм сайд УБТЗ-ын ажилчдын хувцаслалтын талаар эрхэм сайд бас шүүмжилсэн байдаг.  Төмөр замын хагас цэрэгжүүлсэн зохион байгуулалт, дүрэмт хувцас, дохиолол хэрэглэдэг онцлогийг харгалзан үзэхгүйгээр даргынх нь өмссөн кракул захтай пальто, шөвгөр хар гуталны тухай ярих нь тоглоом наргиа, тэр тусмаа эрхэм сайдын сошиал медиа дахь алиаллын сэдэв огт биш. Хүний амь, үйлчлүүлэгчдийн эрх ашиг, байгууллагын эрхэм үнэт зүйлс, нэр хүндэд хамаатай асуудал.

ЗТАЖ-ын сайдын 2008 оны  тавдугаар сарын 27-ны 88 дугаар тушаалаар Галтт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой  ажилтны сахилгын тусгай журмын 1.1.14-т “Эрхэлсэн ажилтай нь холбогдуулж олгосон ажлын тусгай болон дүрэмт хувцас, бие хамгаалах болон дохионы хэрэгсэл, бусад зүйлийг зориулалтын дагуу тогтоосон журмаар хэрэглэнэ” гэж заасан байдаг. Мөн “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, тушаал, журмын эмхтгэл /2008/”-д ч тодорхой баримт бичгүүд бий. Замчид, төмөр замын ажилтнууд энэ л дүрэм журмаа баримталдаг. Дүрэмт хувцсын загварыг Замын дарга баталдаг. Хэдийгээр төмөр замын ажилчдад өвөл, зуны дүрэмт хувцсыг үнэ, төлбөргүйгээр тавьж олгодог. Харин удирдах албан тушаалтнууд нь өөрсдөө халааснаасаа дүрэмт хувцасныхаа 40 хувийг төлдөг ч сахилга баттай ажиллах, аюулгүй байдалд нь нөлөөлдөг учраас үүндээ урам хугардаггүй юм билээ.

 Дарга нь дүрэмт хувцасныхаа гадуур пальто өмсч болохгүй, ийм, тийм гутал л өмсөнө гэсэн зүйл заалт бол харин тэр дүрэм журмуудаас огт олдсонгүй. Тэгээд ч зөвхөн Монголын төмөр замчид төдийгүй хувь нийлүүлэгч ОХУ-ын төмөр замын 23 байгууллага бүгд яг ийм хувцас хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Манай зарим хуульд “Олон улсын гэрээ конвенцид өөрөөр заагаагүй бол…” гэж заасан байдаг даа. Гэтэл УБТЗ-ын хувьд анхнаасаа л 50:50 хувийн оролцоотой болохоор “өмд, гутлын” маргаан хийхээс хавьгүй чухал зүйл олон. Тиймээс энэ асуудлыг “Вант улс хэвээрээ байна” гэж гуйвуулах нь эрхэм сайдын хувьд дэндүү “жижиг” байна гэхээс өөрөөр юу гэх билээ.

Салбарын асуудлыг нь сайн мэдэхгүй ч хяналт тавьж ажиллахыг хичээнгүйлэн хүсч байгаа М.Зоригт сайдын хоцрогдсон байр суурь, хоосон яриа, дэвэргэн санаа ажлаа дэндүү мэддэг замчдад сайхан санагдаагүй бололтой. Тулгамдсан асуудал бүхнээ шийдээд явж байгаа удирдлагаа, байгууллагаа ажилтнууд нь дэндүү ойлгодог, тиймээс ч энэ байгууллагаар наанадаж засаг огцортол, цаанадаж сонгууль хүртэл “цаг барьж” ажиллаж байгаа сайдын “нүдээ олоогүй” шоунд дургүйцэж “Медиа алиалал бол шинэ үеийн шилдэг удирдагчийн шинж биш” гэж хэлээрэй гэснийг дашрамд уламжилъя.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • ЗОЧИН (December 11, 2015 12:54:38 pm )

    ГОЛОМТ БАНК нь ДАМПУУРАХ гэж байгаа ш дээ

  • Зочин (December 11, 2015 1:00:59 pm )

    Энэ Зоригт зурагчин хийгээл явж байхгүй дээ мэдэхгүй байж тээврийн салбарыг самрах юм

    • Anonymous (December 11, 2015 11:56:14 pm )

      Зоригт гэж хийх юм аа олж ядсан новш. Юу хийхээ мэдэхгүй болохоор тэгж тэнэгтэж явдаг гэхээс өөр хэлэх үг алга даа

  • Зочин (December 11, 2015 1:03:58 pm )

    Төмөр зам бол үнэхээр чухал объект энэ женкогийн бүлэглэл ядаж УБТЗ г зүгээр орхичихоосой

  • Anonymous (December 11, 2015 1:05:43 pm )

    Салбараа мэддэг сайд одоо цагт байгаа юм уу? Бүгд л идэх, уух донтонгууд. Ичнэ гэж даанч байхгүй юмаа

  • alialagch (December 11, 2015 1:08:36 pm )

    hahaha Media alialagch yag taarsan ner bn saidiinhaa ajiliig ugvul taarna doo

  • Anonymous (December 11, 2015 1:25:06 pm )

    Ene zahialgaar yum bichehee bolimoor yumaa tumur zam yamriig bugd l medej bgaa sh, dor doroo idej uuh gesen darga nar ihenh ni!!!

  • Зочин (December 11, 2015 1:25:40 pm )

    Чихэнд чимэггүй энэ гашуун үгийг, ухамсарт амьдралынхаа 45 жилийг хүн тээвэр, тээврийн яаманд насыг элээсэн нутгийн ах минь хэлж билээ. Орон зай, цаг хугацааны тохиромжгүй газарт та надтай улс төржмөөр санагдаа юу? гэж адрах маягтай хэлэхэд минь: Чи “Хүн байх” тухай хэзээ ч билээ бичсэнийг чинь би уншсан. Төрийн хүний ёс зүй чухамхүү хүн байхын тэр сайхан чанарыг умартсан хүмүүс энэ яамыг, бодлогын хүрээнд биш мөнгөний хүрээнд сэтгэж олон ч сайхан залуусыг шоронгийн хаалга татууллаа даа. Одоо дахиад ч зарим хүмүүс тэдний араас ачигдах нь тодорхой боллоо.
    Х.Баттулга, А.Гансүх, М.Зоригт гээд бүгд АН-ын МоАХ-ны фракцынхан. Чи биш гэх үү? Ардчилсан нам төрд олонхи болохдоо юм хийсэн. Их ч олон бүтээн байгуулалтыг эхлүүлж бас эцсийг нь удахгүй үзэх гэж байна. Энэ Монгол улс 2 жилийн дараа эрчим хүч гаднаас гуйхааргүй боллоо. 3-н жилийн дараа бензин гуйхгүй болох нь. Туурга тусгаар улс ийм л байх учиртай. Ардчилалынхныг сонгосон нь алдаа болоогүй. Ард түмэн ч сохор биш. Гэхдээ Зам тээврийн яамыг заяа нь хаясан улс төрийн сүгнүүд зайдагнаж, стратегийн болоод өөрчлөн байгуулалтын их ажлууд цаас нь дээр л үлдэх шив дээ. Мэргэжлийн бус, сэтгэлгүй хүн ийм л байдалд хүргэдэг юм байна.
    Одоо энэ М.Зоригт гээд твитерийн донтой сагсгансан сайд хэнийг юу руу түлхэж, ямар нүхэнд унагах болоо? Эхлэл нь нэг л эрүүл биш, тулга тойрсон юм яриад л… Шудрага үнэний зоригт баатрууд, ардчилал хүний эрхийг үлгэрлэн харуулах ёстой Монголын ардчилсан холбооны эрхэмүүд өөрсдөө ингэж Ардчилалыг, Ардчилсан намыг үнэгүй болгож, мянга мянган партизануудын цөсийг хөөргөж, тэднийг гутамшиг болгох нь ичгүүртэй. “Үнэнийг хэлсэн хүнд хүн дургуй, Үхэр унасан хүнд нохой өштэй” гэдэг шиг чиний нүүрэнд илт харагдаж байнаа дүү минь. Ахмад хүний үгийг авах гээхийн ухаанаар бодоо! Бас чи шудрага үнэний өмнө “Хүн бай” гэж хэлчихээд яваад өгсийм.
    Мэргэжилдээ хайртай, хүний төлөө, нийтийн тээвэрт амьдралаа зориулсан энэ хүний үг гашуун ч гэлээ туйлын үнэн байж, намайг эргэцүүлж бодуулсаныг нуухгүй ээ. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид загнуулж буй Х.Баттулгын үхээнц царай, Өмч хувьчлалтай холбоотой ил далд хуйвалдаан, Бүтээн байгуулалтыг гацаасан ажлууд, Бэлэн мөнгөөр онгоц авч хардлага дагуулсан бизнес, Хэтэрхий өндөр үнэтэй олон вагон зүтгүүр, Төмөр замын урагшгүй ажлууд, Таван толгойн бүтэлгүй төслүүд, Хууль шүүхийн мөрдлөгүүд гээд хөвөрч өгнө дөө. Х.Баттулга, А.Гансүх, МоАХ-гоор овоглосон сайдууд энэ яаманд ийм л гунигтай гутамшигтай зураг үлдээгээд оджээ. Ардчилсан нам, Ардчилсан холбоог эдгээр сайдууд ингэж л шавартай нь хутгалаа.
    Монголын Ардчилсан холбоо улс төрийн ашиг хонжоо хайсан хүйтэн сэтгэлтнүүдийн орогнох байр, бизнес хийх шат дамжлага болсон байна.
    Ардчилсан холбоо хэтэрхий олон жил үхээнц унтаа байдалд орлоо. Ардчилсан хувьсгалын үнэ цэнэ ч утгаа алдлаа. МоАХ-ны дуу хоолой тасарснаас болж, улс төрийн сул орон зайнд элдэв фракц үүсэж олон ч хөдөлгөөн, жигүүртэй жигүүргүй ашиг хайгчид түүхэн хувьсгалыг өмчирхөх болжээ. Зам тээврийн яамыг завхруулсан сайд нарын гар хөл бологчид, энэ яамны газар хэлтсийн албанд үүрэлчихээд хүнд суртал, ашиг хонжоо, төрийн ажлыг газар бүрт нь гацааж эрээ цээрээ алдсан байна.
    Олон арван завхралаас нэг л зүйлийг онцгойлж хэлэхэд: ЗТЯ-ны дэргэдэх Авто тээврийн үндэсний төв гэж төрийн өмнөөс бүх төрлийн тээврийн хэрэгсэл оношилдог газар байна. Энэ байгуулага өөрөө өөрийгөө санхүүжүүлж, төрөөс санхүүгийн татаасгүй, тэр ч байтугай улсад олон тэрбумын орлого оруулдаг юм байх. Бүтэц зохион байгуулалтын хувьд ч тогтмолшиж, мэргэшсэн инженерээр хангагдсан оношлогооны стандарт мөрддөг энэ газрыг өнөө л олигархуудын гар хөл бологчид байсхийгээд л самардаг, хувьчилж авах нууц хуйвалдаан явуулдаг, удирдлагыг нь солино гэж дарамталдаг утга учиргүй олон шалтгалт явуулж онгичдог, хүнд суртал мөнгөнд улайрсан дарганцарууд оношилгооны бүх салбар нэгжүүдийг түйвээж хаяжээ.
    Замын цагдаад ажиллаж байхдаа арлын дугаар улсын номер өөрчилсөн хэргээр хөөгдсөн Б.Жаргал гэгч энэ яаманд газрын дарга болтлоо өргөмжлөгдөж, тэр ч байтугай СХД-ийн Авто оношилгооны үүдэнд зориуд “Монгол терминал” нэртэй хувийн оношилгооны салбарыг ямар ч тендергүйгээр байгуулж чухамхүү асар их мөнгө шудрага эсэх нь бүү мэд ууталдаг байна. Энэ явдал үүгээр зогсоогүй Дамбадаржаад дахин “Нива трейд” нэртэй хувийн оношилгоог бэлэглэлийн журмаар байгуулж Х.Баттулгын ивээл дор жудо бөхчүүдэд мөнгө угаах боломжийг олгож, шудрага тамирчидыг бохир бизнесийн савруу гарыг нь дүрүүлжээ. Б.Жаргал гэгч энэ хүнийг төрийн албаны зөвлөл огтхон ч зөвшөөрөөгүй байхад уг нөхөрийг яамны газрын дарга, дотоод хяналт аудитын газрын даргаар томилж бас үүрэг гүйцэтгэгч нэрээр олон жилийг өнгөрүүлжээ. Өнөө төрийн албаны хууль, ашиг сонирхолын зөрчил энэ яаманд огтхон ч хүртээлгүй бололтой.
    Автомашин гэдэг нь арилжаа явдалтай морь биш. Хүний амь нийгмийн харилцаанд онцгой үүрэгтэй техник! Тийм ч учраас улс болгон олон улсын хүрээнд мөрддөг журам дүрэм гэж байна. Хүн тээврийн онцгой энэ техникийг мөнгөний нүхээр оруулж, олигархуудын халаасанд оруулбал төрийн яамны бодлого алдагдаж, хүн гээч амьтан зам дээр хөсөр хаягдан дугуйны нөхөөс болж хувирна. Тэгш тоотой дугаар олгоно, утасны дугаартай ижил дугаар олгоно, тендер олж өгнө, асуудалтай машиныг оношилгоонд оруулж өгнө гэсэн хүмүүс, энэ яамны авто машины зогсоол, үүдэнд нь ил цагаан холхиж, төрийн яамны бодлого, ажил үүрэг гудамжинд гарсныг батална.

    Барууны болоод Япон, Солонгос орны норм дууссан машинууд Монголд л ирж ясаа тавьж байна. Гэтэл үүнийг зөвхөн мэргэжлийн оношилгооны байгууллага л шудрага оношилж эмхэнд нь оруулж чадна. Тоо хөөж, мөнгө угаасан оношилгоог хэлбэрдсэн дээрхи хувийн оношилгооны газрууд хүний амь, төрийн бодлогоор зүгээр л тоглож байна. Өглөө гэрээсээ инээгээд гарсан хүн орой эмгэнэлт мэдээ сонсогдох нь ердийн үзэгдэл болж.
    Сир, Ирак, Афган зэрэг дайны хөлд нэрвэгдсэн орнуудаас ч илүү хүн, зөвхөн авто ослоор өнгөрснийг статиск тоо хэлээд өгнө. Ардчилсан нам, Ардчилсан холбоо фракцын нэрээр энэ яамыг олон жил ээлж халаагүй эзэгнэсэн Х.Баттулга, А.Гансүх, М.Зоригт нараас дээрхи иргэдийн амь насыг нэхэх цаг нь болсон. Зөвхөн өнгөрсөн нэг сарын доторхи авто ослууд, автобусны жолооч нарын танхайрал, бурхан болоочдыг Зоригт сайдаас салгаж ойлгох учиргүй ээ. Мэргэжлийн бус сэтгэлгүй олигархуудын гар хөл бологчид энэ яаманд үүрэлсний гай, эцэст нь эрдэнэт хүний халуун амиар ингэж л тоголж байна.
    Зоригт сайдаа байх ёстой газарт нь очих ёстой хүнийг нь тавиад хууль бус луйвар, хулгайн тээврийг зогсоож чадвал та түмний хүндэтгэлийг хүлээнэ. Төрийн сайдын эрхэм нэр хүндийг ч аварч чадна. Бодлого ярьж, мега төсөл хэрэгжүүлэх цаг ч байхгүй, тийм боломж ч байхгүй. Гадагшаа биш дотогшоо хар! Том оврын автобус шугаманд явуулдаг, микро автобусаар хулгай хийдэг, төсөл тендерээр мэргэшээгүй хүнийг ЗТЯ-ныхан / Чи сумтай хүн үү? / гэж тавлах нь ердийн үзэгдэл гээд бодчих. Эцэст нь үнэнд гүйцэгдэж, цаг хугацаа та нарыг шүүх цаг ирнэ!

    Б.Жав

  • bii (December 11, 2015 1:32:18 pm )

    ner hochiig yg l onoj ogoh ym aa.hahaha yg shuu.deer ues l iim ymnuudiig alia salbadai gedeg baib shuu.mongoor said gishuun bolchihood.ter tegeed ymar tseber mongo bish bank luibardaj baij bayjijhaad neg ih sur bolson amitan.elbegetei halaas neg bolohoor aih ymgui gej bodoj baigaa baih,udahgui kamer [tusgaarlah oroo] neg bolohooroo tar ni tanigdah baihdaa.hoorhii

  • ЗОЧИН (December 11, 2015 1:36:33 pm )

    Төрийн сайдын сэнтийд энэ луйварчин арай дэндүү гологдож байна даа Амиа бодсон худлаа дүр эсгэсэн мэдрэл муутай амьтан Мөнхчулуун гэдгийн хүү зоргит

  • МАлд (December 11, 2015 1:40:05 pm )

    порно сэтгүүл юмуу талбайн зурагчин хийвэл таарна медиа алиалагч яаг сайхан нэр байшт мал сайдынхаа өрөөнд тэр нүдний шилтэй зураг авахуулаад хэнийг доромжлоод байгаан монгол төрийг дормжилж байгашт

  • ЗОЧИН (December 11, 2015 2:05:58 pm )

    САЙД МАНАЙ САЛБАРЫН ЗӨВ ДҮГНЭСЭН БАЙНА. БУХИМДАХ ХЭРЭГГҮЙ ҮНЭН.

  • 5 (December 11, 2015 2:10:38 pm )

    Sogtuu ch yum shig, hudlaa gar bna lee

  • 11111111 (December 11, 2015 2:22:33 pm )

    энийг харахаар л инээд хүрээд байдаг юм.ямарч завтай юм ямар ч одоо юу ч гэмээр юм тийм юм ёстой инээдтэй.ядаж байхад тэр хийгээд байгаа зураг энэ тэр …

  • ZA (December 11, 2015 2:41:54 pm )

    JINHENE ALIALAGCH DAA

  • Зочин (December 11, 2015 2:49:28 pm )

    Энэ нөхөр ёстой сумтай байх оо. Ажлаа мэдэж яримаар юм. Гэхдээ л төмөр зам гэдэг энэ том айл нэг үеэ бодвол гайгүй болсон байх шүү … гэхдээ л байнаа байна.Зоригт сайд яам удирдах хүн биш байна даа. Тэр жижигхээн газар бүр жижигхэн зураг энэ тэр авдаг тийм л газар болно_ Гэхдээ бас чадах ч юм уу даа.

  • zochin (December 11, 2015 2:53:49 pm )

    ajlaa medehgui uls turchid mergejliin salbaruudaar toglohoo boliosoi

  • ЗОЧИН (December 11, 2015 3:22:10 pm )

    Зам тээврийн салбар сайдгүй болжээ Энэ бол алиалагч

  • Тб,б (December 11, 2015 3:23:05 pm )

    Ene neg yum zurgiin apratniihaa tohirgoog ch medehgui hamag yuma auto deeree tavichaad l yavj bdg bh daa

  • Anonymous (December 11, 2015 3:36:19 pm )

    kkkkkkk xa xa xax xaaax xxxxxxxxaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaax

  • lihboubg (December 11, 2015 4:05:48 pm )

    ene balaigaar zam teebriig udirduulah gej de lalariin bandi

  • Anonymous (December 11, 2015 4:07:08 pm )

    ENE TEMBUUTEI ALIA SALBADAIG ZAILUULAACH EE HEN BE HEDEN ON BE

  • Зочин (December 11, 2015 4:30:19 pm )

    энэ Зоригт сүхбаатарын талбай дээр зураг аваад зогсвол таарна.

  • Anonymous (December 11, 2015 4:33:41 pm )

    ЭНЭ ТАРХИНДАА СУМТАЙ, ШАР СЭМЖИЛСЭН, ГАЧИН МУУХАЙ ҮЗЛИЙН ЦАРАЙТАЙ,ГӨГШИН ХАР ЮМ ОДОО БОЛИОСОЙ ЦААШАА ДАЛДАР ҮНЭН ҮЗЛИЙН БАЙНА.

  • zochin (December 11, 2015 4:47:48 pm )

    Yahaa aldsan salbaruud bgaa uym shig oilgoltoi bh uym said,yamar humuus n ingej saidin tolgoig ugaagaad bnaa.gaigui uymaa meddeg zovloh hajuud tavij ogoh uymsan

  • монгол (December 11, 2015 4:56:03 pm )

    ЗОРИГТОО ЧИ ОДОО БОЛИОЧ ЭЭ ? ЧАМАЙГ ЯГ ҮНЭН ДҮРСЭЛЖ ХЭЛСЭН ХҮН ЭНЭ БАЙНА.. ” ЭНЭ ТАРХИНДАА СУМТАЙ, ШАР СЭМЖИЛСЭН, ГАЧИН МУУХАЙ ҮЗЛИЙН ЦАРАЙТАЙ,ГӨГШИН ХАР ЮМ ОДОО БОЛИОСОЙ ЦААШАА ДАЛДАР ҮНЭН ҮЗЛИЙН БАЙНА.” ГЭЖ ЯГ ҮНЭН.. ЧИНИЙ МИСС ЭХНЭР ЧИНЬ МИСТЕР ФИНН БИЛҮҮ НҮХТЭД БАНЗАЛДАЖ БАЙСАН ЯНХАН, ХҮҮ ЧИНЬ ХҮН ДАЙРЛАА ГЭЭД БАЙСАН, БОДВОЛ АРГАЛАА БИЗ ДЭЭ.МӨНГӨТЭЙ ХҮН ОДОО ТЭГЭЭД БАЯН АЙЛЫН МАНГАР БААГИЙ ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙХААС. ХАРИН НААД САЙД ЧИНЬ ЗОХИХГҮЙ БАЙНА.ЧИ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМ УУ? ГАЧИН ҮЗЛИЙН ЦАРАЙТАЙ ГӨГШИН ХАР ЮМ ЧИНЬ.ЧИ ҮҮНИЙГ ОРОЛДООД БҮТЭЭГҮЙ БАЙХАА..

  • монгол (December 11, 2015 4:57:37 pm )

    ЗОРИГТОО ЧИ ОДОО БОЛИОЧ ЭЭ ? ЧАМАЙГ ЯГ ҮНЭН ДҮРСЭЛЖ ХЭЛСЭН ХҮН ЭНЭ БАЙНА.. ” ЭНЭ ТАРХИНДАА СУМТАЙ, ШАР СЭМЖИЛСЭН, ГАЧИН МУУХАЙ ҮЗЛИЙН ЦАРАЙТАЙ,ГӨГШИН ХАР ЮМ ОДОО БОЛИОСОЙ ЦААШАА ДАЛДАР ҮНЭН ҮЗЛИЙН БАЙНА.” ГЭЖ ЯГ ҮНЭН.. ЧИНИЙ МИСС ЭХНЭР ЧИНЬ МИСТЕР ФИНН БИЛҮҮ НҮХТЭД БАНЗАЛДАЖ БАЙСАН ЯНХАН, ХҮҮ ЧИНЬ ХҮН ДАЙРЛАА ГЭЭД БАЙСАН, БОДВОЛ АРГАЛАА БИЗ ДЭЭ.МӨНГӨТЭЙ ХҮН ОДОО ТЭГЭЭД БАЯН АЙЛЫН МАНГАР БААГИЙ ЦАРАЙЛААД ЯВЖ БАЙХААС. ХАРИН НААД САЙД ЧИНЬ ЗОХИХГҮЙ БАЙНА.ЧИ ТӨРД АЖИЛЛАЖ БАЙСАН ЮМ УУ? ГАЧИН ҮЗЛИЙН ЦАРАЙТАЙ ГӨГШИН ХАР ЮМ ЧИНЬ.ЧИ ҮҮНИЙГ ОРОЛДООД БҮТЭЭГҮЙ БАЙХАА

  • үнэн (December 11, 2015 7:02:30 pm )

    голомт банк их эвгүй байгаа шүү. мөнгөө ав

  • Zaluu (December 11, 2015 7:17:11 pm )

    UBTZ iig mergejliin humuus udirdaj bgaa.Zorigt bolon tuunii tsaadah Genco buleglel UBTZ dampuurah ni dutaa yu?!

  • Zaluuuuu (December 11, 2015 7:17:47 pm )

    UBTZ iig mergejliin humuus udirdaj bgaa.Zorigt bolon tuunii tsaadah Genco buleglel UBTZ dampuurah ni dutaa yu?!

  • Зочин (December 11, 2015 11:32:42 pm )

    Чехээс хөөгдчихөөд Москвад Төмөр Замын дээд сургуулийн 7р байранд гуйлагчлаад л байж байсандаа 1983 онд

  • bilegt (December 12, 2015 9:37:36 am )

    Зам Тээврийн яамны үүдэнд нэг 4 дугуйтай мотоцикл зогсож байна Юу вэ хураагдсан юмуу гэтэл Зоригт сайдынх гэнээ Арайчдээ ийм мотоциклыг журамтай газар замын хөдөлгөөнд оруулдаггүй юмш дээ энийг энэ нөхөр мэдэхгүй ингэж хүмүүсийг басамжлан доромжлох гэждээ

  • зочин (December 12, 2015 10:40:58 am )

    Гарчгийг нь гоё олж өгчээ

  • Anonymous (December 13, 2015 7:37:31 am )

    Ubtz umhiirsun gazar ni unen sh dee

  • 111 (December 14, 2015 12:07:26 pm )

    энэ одоо бүр болохоо байжээ яанаа одоо

  • үйлчлүүлэгчид (December 14, 2015 12:13:38 pm )

    Энэ төмөр замын бүх салбар сургууль,цэцэрлэг,эмнэлэг,сувилал,зам барилга бүгдийг нь АТГ,болон эдийн засагтай тэмцэх албанаас шалган ард иргэдэд үнэнийг нь ил гаргах цаг нь болсон ба нийтэд мэдээлэх хэрэгтэй юм аа.

antalya rent a car