Бидний цөөхөн монголчууд эргээд махандаа оржээ. Ийн хэлэх болсон нь учиртай. Сүүлийн арав гаруй жилийн туршид махны үнэ тэнгэрт хадаж, айл өрхүүд гэдэс дотор, толгой зэргээр гол зогоож ирсэн билээ.
Тэгвэл эдийн засгийн хямрал нүүрлэснээр тэр их үнийн хөөсрөл үгүй болж, аливаа бараа, бүтээгдэхүүний үнэ зах зээлийн жамаар салам унав. Хоёрхон жилийн өмнө гурван өрөө байрны үнэ 150 саяд хүрч байсан бол өнөөдөр энэ мөнгөөр хоёр ч гурван өрөө байр авчих боломж харагдана. Нэг килограмм нь 10 мянган төгрөг гарч байсан махны үнэ өдгөө 2500-4500 төгрөгний хооронд хэлбэлзэх болжээ.
Хямралтай холбоотойгоор монголчууд өндөг, тахианы мах, гахайн мах зэргийг хүнснээсээ бараг хассан гэж хэлж болно. Үхэр, хонь, адуу, ямааны махны бөөний үнэ хямд болсон үед түүнийгээ авч идэх нь мэдээж. Хоёр жилийн өмнө энэ бүгд эсрэгээрээ байлаа. Монголчууд махаа авч дийлэхгүй тахианы махаар голоо зогоож байв.
Тун удахгүй болох Сар шинийн баяраар монголчууд үхэр, хонины тарган махаар зодсон бууз, баншаа ёстой л нэг гэдэс гартлаа идэх бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
-
Адар (December 11, 2015 1:31:44 pm )
75 сая төгрөгийн үнэтэй 3 өрөө байр хаана байна вэь хэлээд өгөөч. Ингэж уянгын халилаа ихдүүлээд,олон нийтийн тархи угаахаа болиоч
-
ard hvn (December 12, 2015 7:23:38 pm )
bi mah idej ussun hvn shv vne nemsen ch idne nemeegvi ch idne medvv bitgii mongolchuudiig doord vzeed baigaarai
2 Comments