antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 5 comments

МАН-ЫН ГИШҮҮД “АЖИЛ ХАЯВ”

нийтлэсэн Admin

b5a158b5-1be2-4758-8bdd-274091f3b83b

Уг нь УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэвч Их хурал төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж амжсангүй. Гишүүдийн ирц 51 хувьд хүрснээр чуулган эхэлсэн юм. АН-ын бүлгийн гишүүд хуралдаанд идэвхтэй ирсэн бол парламентад 26 суудалтай МАН-аас гурван гишүүн л хуралдаа оролцов. Хуралдааны эхэнд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл завсарлага авсан юм. Дараа нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны XV дүгнэлтийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын тогтоолыг батлав.

Түүнчлэн хуваарийн дагуу Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг долоон хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр завсарлага авснаар хойшлогдлоо. Мөн Хөдөлмөрийн тухай болон бусад холбогдох хууль, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төсөл, Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн  дарга Б.Гарамгайбаатар завсарлага авснаар УИХ хуралдах боломжгүй болсон гэж болно.

Олон хуулийн төсөл дээр завсарлага авч, хойшлуулсан шалтгаанаа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр ”Иргэдийн хүсэн хүлээж буй УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Түүнчлэн АН-ын бүлгээс завсарлага авсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч иргэд хүлээж байгаа” гэдгийг онцолж хэлсэн юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнөөдөр ажлын өдөр. Эдийн засаг хүнд байгаа энэ үед УИХ хуралдаж асуудлуудаа шийдвэрлэх ёстой. Харамсалтай нь ард түмнээрээ овоглосон МАН утгагүй завсарлага авч хэлэлцэх асуудлуудыг гацаалаа. Намын бүлгүүд завсарлага авч болно. Хууль, тогтоолын төслийн талаар ойлголтын зөрүүтэй бол нэг ойлголцолд хүрэх үүднээс завсарлага авдаг. Гэтэл МАН-ын бүлэг ард түмний хүсэн хүлээсэн Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхгүй байгаа учир завсарлага авлаа гэсэн тайлбарыг хийсэн нь харамсалтай байна. Сонгуулийн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд энэ асуудлаар МАН-ын дарга, бүлгийн дарга, гишүүдтэй удаа дараа уулзаж зөвшилцсөн. Гэтэл тэд нэг талын саналыг хүчээр тулгаж буй учир зөвшилцөл саатаад байгаа. Гэсэн ч бид зөвшилцөхийн төлөө байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөлд хүрэхгүй байгаа нь МАН-ын гишүүд хуралд оролцохгүй байх гол шалтгаан болсон байх магадлалтай. Учир нь АН, МАН-ын дарга нар уг асуудлаар өнгөрсөн мягмар гаригт Төрийн ордонд уулзалдсан байна. Нэлээд хэдэн цаг ярилцсан хоёр намын лидер тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй гэх мэдээлэл байгаа юм. Үүнээс үзвэл МАН-ын гишүүд ганцхан энэ асуудлаас болж ажил хаялт зарласан байх магадлалтай гэж үзэж болох талтай. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд “Ард түмэн Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх тухай асуудлыг та бүхний хэлээд байгаа шиг байдлаар харахгүй байгаа” гэсэн үгсийг хуралдаанд ирсэн МАН-ын гурван гишүүнд хагялан хэлж байсан.

Хэлэлцэх бүх асуудлаар нам, эвслийн бүлгүүд завсарлага авсан тул үдээс хойш УИХ хуралдсангүй.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (December 11, 2015 12:00:29 pm )

    ih hyral tarah heregtee yuj shydarga shiidej chadahgvi an hylgaich nar

  • ард түмэн (December 11, 2015 3:24:14 pm )

    хулгайчуудаа хурдан тараад ард түмнийг амраагаад өгөөчөө з энхболд гэж амбицтай издак наад хурал шиг юмаа тараагаад өгөөчээ одоо явахаа байх нь улам л тодорхой болоод байна ш дээ

  • Anonymous (December 11, 2015 9:54:42 pm )

    Хууль бусаар сонгогдохоор ИХ-ын ажил яаж явахав дээ. Харин өдий хүрсэн нь их юм.Одоо жинхэнэ хуулийнхаа дагуу даргаа сонго эс тэгвэл хурдан тар өөр зам алга. хор хутгадаг даргатай цааш хол явахгүйээ.

  • иргэн (December 12, 2015 10:48:39 am )

    МАН-д нэг л боломж байгаа нь сонгуулийн санал тооллогыг гараар тоолсон нэрээр будлиантуулж луйвардах аргаас өөр сонголт байхгүй. Үнэндээ үүнээс цааш ард түмэн тэр чигээрээ МАН-д саналаа өгөхгүй болчихоод байгааг мэдэрч байгаадаа ийм аргад шилжихээс өөр гарцгүй болчихоод байгаа юм. Ер өнгөрсөн сонгуулиудад ихэнхдээ луйвардаж л гарч ирж байсан шүү дээ. Нэг их шудрага юм болж байсан гэж бодож байна уу та нар. Хар машинаас өмнө тэр чигээрээ луйвар байсан юм. Ерөөсөө юу ч хийхээс буцахгүй мэргэшсэн луйварчид авчирч хэсгийн хороонд ажиллуулсан нэртэй луйвардаж байгаад л ялдаг байсан. Ийм байдлаар засгийн эрх барина гэдэг л яаж ч бодсон утгагүй болчихож байгаа юм. Одоо тэр бусад жижиг нэртэй хороо захиргаан дээр ганц гишүүн ажиллуулчих чадваргүй, хүнгүй намуудын нэр дээр өөрсдийн “мэргэжилтэн”-гүүдээ тэдний нэр дээр зоогоод өгчихнө. харахад нэг их олон намын төлөөлөлтэй юм шиг харагдана. Тэгтэл нөгөөдүүл нь хуйгаараа МАН-ынхан болчихсон байдаг байхгүй юу. Тэр нэг бусад нам нэртэй бараг дэмжигчгүй намуудын толгойг эргүүлж мөнгө төгрөг өгдөг юмуу яадаг юм бүү мэд тэдний оронд хэсэг аймшгийн юмнууд авчирч тавьж байгаад луйвардуулдаг байхгүй юу. Тээр доор “хороодуудад хэсгийн хороонд” шудрага юм гэж байгүй хөөе.

  • asat (December 13, 2015 5:22:23 pm )

    Ajlaa hiigeechee malnuudaa.

antalya rent a car