antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 Comments are off

Ирэх оноос 115 нийтийн тээврийг үйлчилгээнээс хасна

нийтлэсэн Admin

niitiinteeverrbussСүүлийн үед нийтийн тээврийн автобуснууд техникийн асуудлаас болж нэлээдгүй осол гаргах болсон. Тэгвэл ирэх оноос эхлэн 115 микро автобуснууд үйлчилгээнд явахгүй гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан нийтийн тээврийг халах гэнэ. Мөн үүнтэй адил 2003 онд үйлдвэрлэгдсэн 115 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах аж. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных бол 2013-2015 онд үйлдвэрлэсэн нийт 95 автобус байгаа юм байна. Бусад орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд явах хугацаа 5-6 жил байдаг ч манай улс өөрсдөө автобус үйлдвэрлэдэггүй, ард иргэд, байгууллагуудын санхүүгийн боломж муу гэдгээс шалтгаалан микро, автобус, троллейбусыг 12 жил үйлчилгээнд явуулахаар тогтоосон  байдаг аж.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car