antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 5 comments

Хотын дарга аа, “Да хүрээ” захыг оролдохоос өөр ажил алга уу

нийтлэсэн Admin

Хотын тєвлєрлийг багасгахын тулд “Да хvрээ зах” болон тvvнийг тойрон vйл ажиллагаа явуулж буй авто машины худалдаа эрхэлдэг 30 гаруй захыг “Авто худалдааны цогцолбор” руу нvvлгэх шийдвэр хэдийнэ гарчихаад байгаа. Харин vvнийг авто худалдаа эрхлэгчид эсэргvvцэж Захиргааны хэргийн шvvхэд хvртэл хандаж байсан. Тvvнчлэн хотын удирлагуудыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн ШЄХТГ-аас ч мэдээлсэн удаатай. Яг vнэндээ “Да хvрээ” захыг 1996 оны хоёрдугаар сарын 13-ны єдєр “Да хvрээ Трейд” ХХК “Засгийн газрын тогтоол, ємч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж авсан байдаг юм. Энэ нь тєрийн эрх бvхий байгууллагатай байгуулсан гэрээгээр зєвхєн зориулалтаар нь ашиглах vvргийг тус газрынхан хvлээсэн гэсэн vг. Тэд энэхvv vvргийнхээ дагуу бvхий л vйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулсаар єнєєг хvрчээ. Гэтэл єнгєрсєн 2013 оноос эхэлж хотын удирдлагууд тус захын худалдаачдийг элдвээр дарамталж тэдийн ажлын байрыг булаах болсон юм.

Тиймээс энэ талаар єчигдєр “Да хvрээ трейд” компанийн менежер, тvрээслэгчид болон хуулийн зєвлєх Ц.Монгол нар болж буй vйл явдлын талаар дахин мэдээлэл хийлээ.

Хотын удирдлагууд бусдын хоол руу нулимж байна

“Да хvрээ трейд” компанийн менежер Ж.Чимэдцэрэн “Манай компани “Да хvрээ” захыг Засгийн газрын тогтоол, Ємч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж авсан. Ийнхvv хувьчилж авсны дагуу тєрийн эрх бvхий байгууллагатай байгуулсан гэрээгээр зєвхєн зориулалтаар ашиглах хатуу vvргийг хvлээсэн. Тиймээс бид ємчлєх эрхийн гэрчилгээ, vйл ажиллагаа явуулах зєвшєєрлийнхєє хvрээнд бvх зvйлийг хуулийн дагуу одоог хvртэл явуулсаар байна. 2013 оноос эхлэн албан тушаалтнуудын дарамт шахалтад єртєж, Vндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны эрх ашиг маш ноцтойгоор зєрчигдсєєр байна. Яг vнэндээ энэ асуудлаас болж автомашины худалдаа эрхэлдэг олон мянган иргэн ихээхэн дарамт шахалт ирж байгааг та бvхэн мэдэж байгаа. Єєрєєр хэлбэл, худалдаачдыг шинээр баригдаж буй “Авто худалдааны цогцолбор” руу нvvлгэхийн тулд хотын удирдлагууд олон хууль бус зан авир гаргаж байна. Тухайлбал, “Да хvрээ” захын дэргэд vйл ажиллагаа явуулж байсан “Хаан банк”-ны салбарыг хаасан. Одоо Техникийн бvртгэлийн тєвийг хаах ажлыг ЗТЯ-тай хамтран зохион байгуулж байна. Тиймээс хотын удирдлагуудыг бусдын хоол руу битгий нулимаач гэж хэлмээр байна” гэв.
Ямартай ч хотын удир­длагуудын хууль бус шийдвэр олон хvний амьдралыг орвонгоор нь эргvvлж тэднийг гудамжинд гаргахад бэлэн болжээ.

“Да хvрээ” захын хэвийн vйл ажиллагаанд учирч байгаа эрсдлийг таслан зогсоо

Тэгвэл энэ талаар тус захын ємгєєлєгчєєр ажиллаж буй Ц.Монгол дараах тайлбарыг єгсєн юм. Тэрбээр “Автомашин, авто техникийн сэлбэг хэрэгсэл худалдаалж байгаа иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг албан тушаалтнууд бvдvvлгээр зєрчиж байна. Тухайлбал, Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 16.3-д зааснаар “Хєдлєх, vл хєдлєх хєрєнгє шударгаар олж авах, эзэмших, ємчлєх, єв залгамжлуулах эрхтэй.

Хувийн ємчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Тєр, тvvний эрх бvхий байгууллага нь нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн хувийн ємчийн эд хєрєнгийг дайчлан авбал нєхєх олговор, vнийг тєлнє” гэж заасан байгаа.
Гэтэл нийслэлийн эрх мэдэл бvхий албан тушаал­танууд НИТХ-ын тэргvvлэгч­дийн тогтоол, Засаг даргын захирамжийг хуулийн дагуу хэрэгжvvлэхийн оронд уг эрх зvйн баримт бичгvvдийн утга санааг мушгин гуйвуулж захиргаадалтын аргаар, хvч хэрэглэн єєрсдийн ашиг сонирхолд нийцvvлж байгаа учраас автомашин болон автотехникийн сэлбэг хэрэгсэл худалдаалж байгаа олон мянган иргэн, хуулийн этгээд, компанийн хуулиар олгогдсон эрхийг зєрчиж байгааг эсэргvvцэж энэ мэдээллийг хийж байна. Тухайлбал, 20 жил нэг газраа байрлаад ажиллачихсан худалдаачдыг нvvлгэх гэж байгаа бол нєхєн олговор олгож, “Авто худалдааны цогцолбор”-тоо vнэгvй зогсоол гаргаж єгєх ёстой. Яг vнэндээ ямар ч тооцоо судалгаагvй, бизнес тєлєвлєгєєгvй, байгаль орчны vнэлгээгvй, баригдаж дуусаагvй “Авто худалдааны цогцолбор” гэх байгууллагыг дэмждэг хэсэг этгээд тєрийн нэр барин, албан тушаалаа ашиглан тогтоол, захирамжийн нэр барин хууль зєрчиж байна. Тиймээс энэхvv хууль бус ажиллагааг таслан зогсоохыг Зам тээврийн сайд М. Зоригт, НИХТ-ийн дарга Д.Баттулга, Засаг дарга Э.Бат-Vvл та нараас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон мянган аж ахуй эрхлэгч иргэд, Да хvрээ захын хэвийн vйл ажиллагаанд учирч байгаа эрсдлийг таслан зогсооно гэдэгт найдаж байна” гэв.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • bi (December 11, 2015 10:41:17 am )

    da huree nuuvel shar hadniihanii amidral budaa bolno.

  • МУУ МУУХАЙГИЙН ҮҮР (December 11, 2015 10:56:08 am )

    ДА ХҮРЭЭ ЗАХ НЬ УЛААНБААТАРТ БАЙГАА ХАМГИЙН МУУ МУУХАЙГИЙН ҮҮР БОЛСОН ГАЗАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ АРИУН ЦЭВЭР АЙМШИЭГТАЙ БАС ХУЛГАЙ АРХИДАЛТ ГЭЭД ДЭЭР НЬ УЛААНБААТАР ХОТЫГ ХОЛБОДОГ ГОЛ ЗАМУУДЫГ ТҮГЖРЭЛД ОРУУЛДАГ ГОЛ ШАЛТГААН ТЭР Ч УТГААРАА ДА ХҮРЭЭ ЗАХЫГ ХОТООС ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Ард түмэн. (December 11, 2015 11:02:33 am )

    Энэ захыг нүүлгэх хэрэгтэй. Нүүлгэж чадахгүй бол Бат Үүл огцрох хэрэгтэй

  • уншигч (December 11, 2015 11:06:25 am )

    тийн ш дээ. Да хүрээ захыг хотоос хол байлгах хэрэгтэй. тэгэхгүй бол БатҮүл огцор

  • 5 (December 11, 2015 5:59:25 pm )

    Да хүрээ нүүж хотын иргэдийн эрүүл тайван амьдралд саад болохгүй бх хэрэгтэй.Мөнгөний төлөө хүмүүсийн эрүүл мэндийг хүхироож болохгүй шүү Да хүрээгийнхээн.Төвлөрсөн зах руугаа үтэр түргэн нүү.Хотын иргэдийн утаагүй ,түгжрэлгүй тайван амьдрах хүсэлд саад болоод байвал Хойд насандаа хонин гүрвэл болж мэднэ шүү

antalya rent a car