Олон удаа салж нийлсэн холливудын хамгийн залуу хосууд Жастин Бибер, Селена Гомез нарыг эргэн нийлсэн тухай мэдээлэл дэлхийн хэвлэлд цацагдаж эхэлсэн. Гэвч энэхүү мэдээлэл худлаа болохыг нэгэн зураг батлав. Тэрээр Селена Гомез, “One Direction” хамтлагийн дуучин Найл Хоран нар болзож эхэлсэн гэнэ. Улмаар нэгэн үдэшлэгийн үеэр тэд хоорондоо нялуурч, үнсэлцэж олны анхааралд өртжээ. Дараагаар саяхан залуус Санта-Моникад хамтдаа явж цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн гэнэ. Харин Гомезын экс хайр Бибер реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендел Женнертай хайрын романс үүсгэж гэрлэх санал хүртэл тавьсан гэдэг. Тэгэхээр холливудын дуулиант хосууд эргэн нийлээгүй бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.