АН-ынхан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хугацаагүй болтол хүлээлгээд, “хар машинтайгаа” сонгуульд орохоор улайрч байна. Хар машинтай сонгуулиар хэчнээн будилаан гарсныг олон баримтаар нотолж болдог ч түүний өмнөх сонгуулийн гашуун туршлагатай холбоотойгоор хохироод үлдсэн байдаг. Зөвхөн нэг жишээ дурьдахад, БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Санал хураалтын шөнийн гурван цагт Р.Гончигдорж хэдэн согтуу залуустай хамт “Та нар наадахаа гараар тоолбол шоронд орно шүү” гэж хашгираад явж байлаа” хэмээн ярьсан. Амьд сэрүүн, энх тунх яваа үе тэнгийн хоёр нэгнийгээ арай ч барин тавин гүтгээгүй байлтай. Лав л Р.Гончигдорж “Б.Жаргалсайханд гүтгүүлчихлээ, нэр төрөө сэргээлгэнэ” гэж гомдол гаргасан гэж дуулдаагүй.
Нөгөөтэйгүүр санал хураалт эхлэхээс өмнө Баянгол дүүрэг дээр уг машиныг шалгаж туршиж байхад удаа дараа алдаа гаргаж байв. Түүнийг нь зохих байгууллагад нь мэдэгдсээр байсан боловч хар машин сонгогчдын саналыг “тоолж”, тоолох ч гэж дээ, будилуулж дээрэмдэж олон тойргийн сонгогчдын Үндсэн хуулиар олж авсан эрхийг нь булааж авсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын иргэн дөрвөн жилд нэг удаа “хаан” болж, төрийн эрх барих байгууллагыг сонгох эрхээ хар машинд алдчихсан. Тиймээс ч сонгогчид 2012 оны сонгуулийг “хар машинтай сонгууль” хэмээн нэрлэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авсан гэмт хэргийг “хар машины авторууд, импортлогчид, хар машинд хайртай, түүний ивээлээр УИХ-д орж ирсэн хүмүүсийг алдаагаа давтахгүй байгаасай гэж хүсдэг.
Өнөөдрийг хүртэл тэвчсээр байгаа, амьдралаа авч явах гэж түүртэхдээ төрийн ажлын алдаа оноог өөр хоорондоо ярихаас хэтэрч чадахгүй байгаа иргэд чинь энэ удаагийн УИХ ч, УИХ-ын дарга ч хэрхэн хуульзүйн талаасаа алдаатайгаар үйл ажиллагаагаа эхэлж, “жин дунгуй” болж өнхөрсөөр хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж гурван жилийг ардаа хийлээ гэдгийг дүгнэж ярьдаг юм шүү…
Тиймээс ч өнөөдөр “Луйврын хар машингүй Шударга сонгуулийн төлөө” жагсаал болж байгаа нь нийгмийн захиалга, сонгогчдын хүлээлт байсан юм гэдгийг дахин сануулъя. Төр, улстөрчид алдаж болно. Алдаагаа засах байх гэж хүлээсэн ч яаж ийгээд шалтаглаад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас зайлсхийж байгаа нь, хар машинд сонгогчдоосоо илүү итгэж байгаа нь сонгогчдод таалагдахгүй байна.
Төрийн эрх мэдлийг хуульд өөрчлөлт оруулахаас татгалзах замаар булааж авах энэ технологиор дахиад сонгогчид ч, нэр дэвшигчид ч эрхээ эдэлж чадахгүй хохирох ёстой юу. Хар машин гэгчид итгэж сонгогчдын саналыг луйвардах үйлдэл давтан үйлдэгдэх болбол сонгогчид тэвчихгүй л болов уу. Тиймээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, хар машинаар иргэдийн саналыг тоолохдоо гараар давхар тоолохыг шаардаж улс төрийн 21 намын төлөөлөл ийнхүү жагсаж байгааг нийгмийн шаардлага гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлах билээ. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэзээ хэлэлцэж батлах, үүний дараа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж амжих эсэх нь тодорхойгүй төдийгүй бараг амжихгүй. Эсвэл амжуулахыг хүсэхгүй. Мөн энэ бүхэнтэй зэрэгцүүлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яриад байгаа зэрэг нь сонгогчдод бүр ч сэжигтэй санагдаж өнөөгийн хууль батлагчид өнөөдрийн байдлаар парламентад суудалгүй улс төрийн намуудад эрх зүйн талаас боломж олгох тухай наанаа ярьдаг ч цаанаа хаалт хийсэн үйлдэл гаргаад байгааг эсэргүүцэн Олон улсын хүний эрхийн энэ өдрөөр монголчууд, Монголын улс төрийн зарим намууд ийнхүү жагсаж байна. Энэ жагсаал, түүний цаад зорилгыг дэлхий нийт харж байгаа. Өнөөгийн эрх баригчид нь дараагийн нэр дэвшигчдийн сонгогдох боломжийг хаах ёс зүйгүй үйлдэл Монголд байгааг дэлхийн олон сая хүн мэдэх, сонсох ёстой. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ хамгаалахын төлөө, энэ эрхээ хар машинд булаалгахгүйн төлөө улс төрийн намууд, сонгогчдын төлөөлөл жагсаж байна.
Н.Зэндмэнэ
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
даам (December 10, 2015 3:27:18 pm )
тэмцэж бгаа нь зөвөө. тэгэхгүй бол дахиад л луйвардуулна шүү
-
зочин (December 10, 2015 5:23:28 pm )
Ард түмнийхээ өмнөөс,тэдний эрх ашгийн төлөө Урагшаааааааа.
-
oogii (December 10, 2015 6:47:42 pm )
garaar toolox mashinaar toolox yag adil naad 2 tom nam chini unendeel luibrin sursan garuud. ardin nam bol burch ix luibar xiine mungu ixtei deer ni olon oligarxuud bga
-
Н.Төмрөө (December 10, 2015 7:19:15 pm )
ҮХЭЖ ХЭВТ
-
Тулга (December 10, 2015 7:59:02 pm )
Миний бие сонгуулийн ажиглагч, сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр мөн ч олон удаа оролцож явлаа. Өнөөдрийн яриад байгаа шиг юм байдаггүй юмаа.., Гараар тоодолохоор их удан сүүлдээ будилиан үүсгэх их эрсдэлтэй луйвөр ихтэй байдаг юм.Тийм л юм бол 2000,2004,2008 оны сонгуулийн саналыг дахин эргэж тоолж үнэн мөнийг гаргая.МАН хууль бусаар засаг авч байсан нь илэрнэ харж л бай юу үнэн тэр үнэн
-
ZochinZochinzochin (December 10, 2015 11:14:21 pm )
Hen terniig toolood suuj baidgiin har mashinaar toolsoon bolood duusga zavtai baasnuuduu gui yu
-
ffff (December 11, 2015 10:38:05 am )
xar mashingui shudraga songuuliig ard tumen xusej bna shudraga yoronxiilogchoo
-
зочин (December 11, 2015 11:54:35 am )
Том том хөгжилтөй орнууд сонгуулийн санал хураалтыг гараар тоолж байхад,манайх шиг цөөн хүн амтай орон заавал машинаар тоолох гээд байгааг ойлгохгүй юм.Ямар ч робот гарлаа гэхэд хшний оюун ухаан уураг тархи мэдрэмжийг гүйцнэ гэж үү.Бид чинь уужуу ухаантай ард түмэн шүү дээ:
8 Comments