antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 6 comments

АНУ Украин руу 250 сая долларын зэвсэг илгээжээ

нийтлэсэн Admin

1029749614

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Засгийн газар нийт 250 сая доллартой тэнцэх хэмжээний зэвсэг Украин руу илгээсэн байна гэж Европ дахь АНУ-ын армийн командлагч Бен Ходжес Батлан хамгаалах яамандаа мэдэгджээ.

2016 оны “Trident Juncture” НАТО-гийн цэргийн сургуулилтад Украин оролцоно гэж тэрбээр мөн мэдэгдэв. Атлантын далай, Газар дундын тэнгис болон бусад бүс нутгийн 30 гаруй орны 36 мянга орчим цэргийн албан хаагч энэ жилийн “Trident Juncture” цэргийн сургуулилтад оролцсон байна.

250 сая доллартой тэмцэх хэмжээний цэргийн зэвсэг, техник Украин руу илгээсэн байна гэж тэрбээр мэдэгджээ.

НАТО-гийн холбоотон орнуудын дээд командлагч, генерал Филипп Бридлавийн удирдлага доор Европт байрлуулсан АНУ-ын хуурай замын бүх хүчний командлагч Бен Ходжес, “Порошенкогийн дэглэм, армийг хамгаална гэсэн амлалтаа АНУ энэ их хэмжээний зардлаараа батлан харуулж байна. Бид та бүхэнтэй хамт байна. Бид хэдэн зуун сая доллар зарцуулж байна” гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Zochin (December 10, 2015 2:02:28 pm )

    ene neg america-uud gej yostoi sejigiin baliar uls yumaa.bi odoo l mederch bna.bi urd n america-iin 3,4 n mujid amidarch bgaad eh orondoo irsen.odoo bol tedniig uzen yadaj bna.

    • HEHE (December 12, 2015 8:45:04 pm )

      Одоо америкчууд шийдэмгий байх хэрэгтэй оросуудыг ингэж даврааж болохгүй нам цохих хэрэгтэй

  • Зочин (December 10, 2015 4:35:52 pm )

    Энэ АНУ энд ч гал тэнд ч гал өрдөөд тэгээд зэвсгээ зараад цулайж байнаа.

  • Anonymous (December 10, 2015 8:07:09 pm )

    Америк хэзээ ч өөрийн нутаг дээр дайн болгохгүй бусдыг турхирч зэвсэгээ зарах юум даа.Украйнд их мөнгө цацаж биаа. Учир нь оросыг ямар ч үнээр дийлэхийн төлөө үзэж байх шив.

  • zochin (December 10, 2015 9:40:05 pm )

    Fuck America geed bichchihvel SHUURHAI.MN-g maani haachidgiin boluu? haha

  • Зочин (December 11, 2015 11:21:20 am )

    Америкаас болж дэлхийн олон үндэстэн зовж байгаа шүү. Дэлхийд Америк үндэстэн гэж ердөө байхгүй

antalya rent a car