
Гэтэл ажлын хэсэгт орж ажилласан АН-ын гишүүд дотор “Монроуд” компаниараа дамжуулан хамгийн их зээл авсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гарын үсгээ зураагүй байх жишээтэй. Цаашлаад Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг нар орж ажиллачихаад гарын үсгээ зурахгүй “алга” болчихсон гэж байгаа. Ямар нэгэн “но”-гүй хүн бол гарын үсгээ зураад, ард түмнээс нэмэх оноо авч болох байв. Харамсалтай нь ажлын хэсэгт эрх баригчдын хамгийн их “но”-той нөхдүүд нь орж ажилласан бололтой. УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч нь зам барьдаг компанитай, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон “бүжигчин” гишүүн Л.Эрдэнэчимэг нь эмийн бизнестэй, Г.Батхүү гишүүн нь “АПУ”, “Шунхлай” зэрэг компанитай гээд шалгавал “но” илэрч магадгүй хэд хэдэн гишүүнээ ажлын хэсэг рүү илгээсэн нь эрх баригчдын далд санаа. Эрх баригчдын намын дарга, доодох хүмүүс нь “Хэрэв та нар гарын үсэг зурч ардын баатар болох гэвэл эргээд өөрсдөө баларна шүү” гэж барьцаалсан гэх яриа шаргал ордон дотор нисээд эхэлчихлээ. Ямар сайндаа л элдвээрээ хэлүүлэн байж сэтгүүлчдэд шалгалтын дүнг танилцуулах шийдвэр гаргасан ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Хамтдаа шалгуулъя” гэж байх вэ дээ. Тэрбээр “ҮАБЗ-ийн зөвлөмжийн дүгнэлт, Сангийн яамны шалгалтын дүн энэ бүхнийг гол баримт биш гэж үзэж байгаа юм уу гэдгээ хамтдаа сууж ярилцах хэрэгтэй. Хэрэв энэ бүх байгууллагууд болон тэдгээрийн баримт бичгүүдэд итгэхгүй байгаа бол хамтдаа шалгуулъя. Ажлын хэсгийн бүх гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ярилцах хэрэгтэй. Шалгуулбал хамтдаа шалгуулах шаардлагатай. Би хувьдаа шалгуулахад бэлэн байна” гэжээ. Харамсалтай нь АН, тэр дундаа ажлын хэсэгт орж ажилласан АН-ын гишүүдээс Л.Энх-Амгалантай хөтлөлцөж очоод шалгуулчих хүн олдохгүй л болов уу. Гарын үсгээ зурахгүй зугтаад байсан хүмүүст бол шалгуулна гэдэг хол сонсогдох байлгүй. Уг нь хэн хэн нь шалгуулчих юм бол хаана хаанаа хардлага сэрдлэггүй амар болчихно. Ард түмэн ч төрдөө итгэж эхэлнэ. Даан ч АН-ынхан дундаас Л.Энх-Амгалан гишүүний хэлснээр “Хамтдаа шалгуулах” хүн яагаад ч олдохгүй.
С.БУЯН
Холбоотой мэдээ
-
Зочин (December 09, 2015 11:17:27 pm )
Гарын үсэг зурахгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг уламих татаж байна.
-
Anonymous (December 10, 2015 1:17:05 am )
Ийм л луйварчдыг АН гэдгийг ард түмэн аль хэдийн мэдэж авсан нь энэ удаагийн их хуралын гавъяа юм даа
-
зочин (December 10, 2015 7:50:37 am )
Монголын төр АН-ын бүрэн эрхшээлд орж дууслаа. АН -ын албан тушаалтай бүх нөхдүүд төрийн албыг эрхшээлдээ байлгаж байна.АН монгол төрийг барьж чадахгүй гэдгээ жинхэнэ утгаар нь харуулж чадлаа.
-
зочин (December 10, 2015 9:33:11 am )
Гарын үсэг зураагүй луйварчдыг дахиж сонгож болохгүй тэр үеэр нь баримтыг нь дэлгэнэ
-
зочин (December 10, 2015 9:34:27 am )
Гарын үсэг зураагүй бол мөнгө идсэн байна
-
зочин (December 10, 2015 9:35:23 am )
дандаа мөнгө цусалсан авилгачид байна
-
зочин (December 10, 2015 9:36:32 am )
эд нарт 9 эрүү тулгах юмсан
-
О Амараа (December 10, 2015 12:25:56 pm )
MCS-н Энхамгалан өөрөө бөөн асуудал шүү дээ
8 Comments