antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 6 comments

Хувийн цэцэрлэгүүдийг камержуулж, хариуцлагыг нь чангатгана

нийтлэсэн Admin

12-9-3_700x700

Б.ТУУЛ

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн багш 10 сартай хүүхдийг “Хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим сүлжээгээр тарж, олны  дургүйцлийг хүргэсэн. Тиймээс хүүхэд зодсон багшийг  хууль, хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байгаа юм. Шалгалтын явц болон холбогдох байгууллагууд энэ талаар ямар байр суурь баримталж, ямар чиг үүрэгтэй ажиллаж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг бид олон нийтэд хүргэхийг зорьсон юм.

Ер нь аль ч насны  хүүхэд ямар ч шалтгаангүйгээр уйлах нь ховор. Тэр тусмаа 10 сартай хүүхэд өлсөж, өвдөх, өөрт таалагдаагүй, зовиуртай зүйлээ уйлж илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, энэ л үеийнхэн эцэг, эхийн хараа хяналт, хайр энхрийлэл, асаргаа сувилгааг цаг үргэлж шаардаж байдаг. Гэтэл ийм нялх амьтныг  харгис хэрцгийгээр загнаж, асгасан хоолыг нь ам руу нь цутгаж буй цэцэрлэгийн багшийн зэрлэг авир  хүүхэдтэй хүн бүрийн зүрхийг шимшрүүлсэн. Тиймээс хүүхэд зодсон танхай багшид  дорвитойхон хариуцлага тооцохыг олон нийт хүсч буй юм. Ямартай ч, эх хүнд баймааргүй зэрлэг авир гаргасан тогооч эмэгтэй болон “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нарыг Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газраас шалгаж эхэлсэн байна. Хүүхэд зодож байгаа эмэгтэй цэцэрлэгийн багш бус тогооч. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн дүү гэдгийг эх сурвалжууд хэлж байна.  Шалгалтаар “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ байнга дарамталдаг байсан эсэхийг тогтооно гэдгийг албаныхан хэлж байв. Харин энэ хэргийн талаар салбарын яам болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагууд ямар байр, суурьтай байгааг сонирхсон юм.  Мөн хууль хяналтынхан хүүхэд зодсон багшид ямар хариуцлага хүлээлгэх талаар албаны хүнээс тодруулав.

БАГШДАА ЗОДУУЛСАН ХҮҮХДИЙГ НИЙСЛЭЛД ЭМЧЛҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

БСШУЯ-аас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгсөн байна. Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хүүхэд зодсон багшийн асуудлыг хуулийн байгууллагад  шилжүүлэн шалгуулж байгаа гэв. Энэ тухай Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн байцаагч Л.Ганбат “Хүүхэд зодсон энэ хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 19-нд  гарсан юм билээ. Хэргийн талаарх мэдээлэл манай байгууллагад энэ сарын 2-нд ирсэн. Аав ээжийнх нь гаргасан өргөдөлд “Тухайн  хүүхэд  10 сартай бөгөөд зодуулснаас хойш айж цочдог, хөл, гар нь татдаг, хоол өгөхөөр дургүйцдэг, гадны хүнээс айж уйлдаг болсон” хэмээн мэдүүлсэн. Тиймээс аав, ээж хоёрт нь албан байгууллагаас нь цалинтай чөлөө олгож, хүүхдээ хотод очиж мэргэжлийн эмчид үзүүлэх зөвшөөрлийг олгосон. Тэд гэр бүлээрээ нийслэл рүү явсан” гэв. Харин БСШУЯ,  Хүүхдийн төлөө үндэсний газар, хууль хяналтын байгууллагаас дараах мэдээллийг өгч байна.

БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭНД  НЬ ДАВХАР ХАРИУЦЛАГА ТООЦНО

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх болон бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга:

Дундговьд хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг  дээр, дооргүй шүүмжилж байна. Харин салбарын яамнаасямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон.  Мөн Дундговь аймгийн Засаг дарга энэ асуудалтай танилцаад, тухайн хүүхдийн эцэг, эхээс албан ёсоор уучлалт гуйсан байна. Мөн  аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд нь энэ асуудлаар хуралдаад, хуулийн дагуу хариуцлага тооцох, холбогдох этгээдийн асуудлыг  прокурорт шилжүүлсэн байна.

Ер нь бол 10 сартай хүүхэдтэй зүй бус харьцана гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс өнөөдрийг хүртэл тухайн аймгийн Боловсрол соёлын газар, холбогдох мэргэжилтэн энэ асуудалд хариуцлагагүй хандаж иржээ гэсэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.  Үүний дагуу бид бүх орон нутагт сайдын албан даалгаврыг  хүргүүлнэ. Гол шалтгаан нь, багшийн зан харьцаа, ёс зүйг сайжруулах, мөн бага насны хүүхэдтэй ажиллаж байгаа  албан хаагч, ажилчид, багш нарыг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ангилсан  жагсаалтыг гаргах зэрэг ажлыг зохион байгуулна. Энэ тухай мэдээллийг бид Дундговь аймгаас цаг тухайд нь хүлээн авч байна.

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН БОЛ 108 УТСАНД МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨРЭЙ

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:

Хүүхдийн төлөө үндэсний газар бол улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүйэрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон асуудлаар Дундговь аймгийн удирдлагууд, хүүхэд хамгаалал,үйлчилгээний хэлтэст ямар үүрэг даалгавар өгсөн бэ?.

-Сургуулийн өмнөх боловсролын бай­гуул­лагын орчинд, бо­ловс­ролын байгууллагын ажил­тан хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн сэт­гэл эмзэглэм үйл явдал болсон.Бид тухайн тохиолдол, тухайн асуудал руу хандсан гэхээс илүүтэйгээр систем рүү нь хандсан хүүхдийн эрхийн хяналт тавих үйл ажиллагааг эрчимжүүлэх, шаардлагатай обьектуу­дад хамтарсан хяналт, шалгалт хийх шаардлагатай байна.  ХТҮГ, БСШУЯ хамтран Ерөнхий боловсролын байгууллагуудад да­гаж мөрдөх Хүүхэд хам­гааллын жишиг бодлогыг батлан 2015 оны есдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Бид ахин хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад голлон анхаарч урьдчилан сэргийлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг тогтолцоог бий болгоход  БСШУЯ-тай хамтран ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал хувийн цэцэрлэгт зөв­шөөрөл олгож байгаа журам процедур, та­виг­дах шаардлага, эцэг эхийн хүүхдэдээ хяналт тавих боломж, боловсон хүчний сонгон шалгаруулалт зэрэг олон системийн шинжтэй асуудал уг асуудлаар илрэн гарч ирсэн. Үүнд гол анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд сонордуулга, холбогдох байгууллагуудад зөв­лөмж, шаардлага хүргэн ажиллаж байна.

Тухайн аймгийн хүү­хэд хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтэнг  энэ асуудлыг өмнө нь анзаарчхарж байгаагүй, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж байгаа юм байна?

-Боловсролын хяналтын улсын байцаагч нарын шууд хэрэгжүүлэх чиг үүрэгт энэ асуудал багтдаг, хууль тогтоомжид байгууллагуудын чиг үүргийн ялгаа тодорхой туссан байдаг учраас Дундговь аймгийн ХГБХХ, холбогдох мэр­гэжилтнийг буруутгах үн­дэслэл байхгүй. Харин чиг үүргийн дагуу тухайн хүүхдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, эмчлүүлэхэд Дундговь аймгийн ХГБХХ,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ дашрамд нийт эцэг, эхчүүдэд хэлэхэд, хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх дуудлагыг 24 цагаар, бүх оператороос үнэ төлбөргүй хүлээн авдаг, мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар ажилладаг 108 Хүүхдийн тусламжийн утас манай байгууллагын дэргэд ажилладаг гэдгийг ахин хэлмээр, сануулмаар байна. Энэхүү 108 утас нь хүүхдийн эрх зөрчсөн дуудлага бүрийг хүлээн авч, шаардлагатай тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг нууцлан, холбогдох бай­гууллагуудтай хамтран ажиллах бодит боломж бидэнд бий болсон.  Энэ нь хүүхдийн эрх зөр­чигдсөний дараа биш урьдчилан сэргийлэх, асуудал даам­жирч хүүхдэд бодит хор уршиг бий болохоос өмнө таслан зогсоох арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг гэдгийг дахин хэлмээр байна.

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид 3-5 жилийн ял төлөвлөжээ

С.САРУУЛ

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийнхүүхэд зодсон багшийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээстодруулсан юм.

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшийг шалгах ажил ямар шатандаа явна вэ?

-Цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай  гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа.

Мэдээлэл өгсөн багшийг гэмт хэргийн мэ­дээллийг нуун дараг­дуул­сан гэжэрүүгийн хэрэг үүс­гэсэн гэх юм. Энэ үнэн үү?

-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг ирсэн байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж прокурорт танилцуулаад 181.2.1-аар зүйлчлээд хуулийн дагуу шалгалтын ажил хийж байна. Мэдээлэл өгсөн багш нуугдмал зүйлийг илрүүлж тавилаа. Эрүүгийн хэрэг үүсгээгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Emee (December 09, 2015 11:54:49 am )

    10 sartai huuhdiig hool idsengui gej zodoj baidag naad bagshid tsaazaar avah yal ugsun ni deer dee. Iim teneg niigmiin hog shaaruudiig ustgaval taarna

  • Зочин (December 09, 2015 1:36:35 pm )

    Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бух хувийн хувьсгалын цэцэрлэгуудийг камержуулах хэрэгтэй! Ийм зуйл тохиолдохгуй гэх газаргуй! Хот хедее гэж ялгахгуй бух цэцэрлэгуудийг албан есоор камержуулах хэрэгтэй!!!Хяналтын мониторийг эх эцгууд харж байхаар байрлуулах, еамерийг 00-ийн ереенеес эхлээд хуухэд эрсдэлд орж болох бух газрыг харж болохоор байрлуулах естой!

  • Зочин (December 09, 2015 1:37:22 pm )

    Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бух хувийн хувьсгалын цэцэрлэгуудийг камержуулах хэрэгтэй! Ийм зуйл тохиолдохгуй гэх газаргуй! Хот хедее гэж ялгахгуй бух цэцэрлэгуудийг албан есоор камержуулах хэрэгтэй!!!Хяналтын мониторийг эх эцгууд харж байхаар байрлуулах, камерийг 00-ийн ереенеес эхлээд хуухэд эрсдэлд орж болох бух газрыг харж болохоор байрлуулах естой!

  • Зочин (December 09, 2015 1:57:29 pm )

    Хэрвээ унэхээр хувийн цэцэрлэгуудийг камержуулбал унэхээр баярламаар!! Би сая 12-р сар денгеж гараад СБД-ийн нутаг 11-р хороололд байрлах хуухдийн цэцэрлэгуудээс хувийн хоер цэцэрлэгээр орж узлээ. “Амила” нэртэй цэцэрлэгхуучин гэмтлийн тулэнхийн тев байсны баруун талд байна. Телбер нь 400,000 тег бололтой. Камертай дажгуй цэцэрлэг санагдлаа. Негее нэг нь мен11-р хороололд байрлах”ГОЦ ЖААЛУУД” нэртэй цэцэрлэг. Тэр цэцэрлэгт энд тэнд камер харагдах боловч ажиллаж байгаа юм алга! Хяналтын монитор ч алга! Хаана хэн юу хийж байгааг мэдэж харах юм алгаа!? Цэцэрлэгийн ажилтнаас нь асуухад камертай гэхээс цааш юм ярихгуй байв! Телбер нь сард 500,000 тегрег бололтой!Нилээн ендер телбертэй мертлее камергуй?!?!? Ер нь тэр ендер телбер юунд зориулагддагийг сонирхох хэрэгтэй л юм байна! Цэцэрлэгийн эрхлэгчээс гадна “ЭЗЭН” гэж том нууц ноентон байдаг бололтой! За тэр нь ч яахав, камертай хяналтын монитортой, камерууд нь хуухдийг эрсдэлд орж болох бух газрыг тод харж болохоор байвал бусад нь яршиг цаашаа!!!

  • Anonymous (December 09, 2015 3:12:08 pm )

    Bi huuhdee 10 – r horoolliin Jargalan tsetserlegt ogdog. Kamergui yagaad kamer bhgui bgaam be gehed manaid kamer tavih shaardlaga bhgui gesen. Huuhed maani ogloo orohdoo dandaa uildag sanaa maani ih zovj bn. Etseg ehchuud heleheer neg ih toohgui yum. Kamerjuulah uureg hugatsaatai ogood shalgaj hyanalt taviasai gej husej bn yam ene tal deer amhaarah tsag bolson.

  • Altaa (December 13, 2015 5:51:54 am )

    Одоо санаа тавих юм. Мөн одоо цагийн эцэг эхүүд хүүхдийн үгээр үг хийж хэл ам их хийнэ.Хүүхдээ өмөөрч элдэв янзын юм их ярина. 6-аас дээш насны зарим хүүхэд эцэг эх нь дийлэхээ байсан багш үг хэлэхээр урдаас хэрэлдэнэ дандаа нэг тал руу туйлширч болохгүй.10 сартай хүүхдийн хувьд юу ч мэдэхгүй нялх шүү дээ.Дандаа мэргэжлийн багш авч ажиллуулаач ээ Зарим багш нар архи ууж ажлаа таслана эцэг эхээрээ хичээл заалгана иймэрхүү юмнууд багшийн нэр хүндийг унагадаг.Сайн багш нар зөндөө бий. Хүний нялх үрсийг гар хүрч болохгүй. Гэхдээ эцэг эхүүд хүүхдээ зөв хүмүүжүүл сайн талыг нь харахгүй муу талыг нь илүү хардаг муухай хүмүүс их болжээ.

antalya rent a car