antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 1 comment

А.Мурат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөөд сураггүй болжээ

нийтлэсэн Admin

144962221056677ac292fe9УИХ-ын гишүүн асан А.Мурат өнгөрсөн онд Монгол Улсаас БНХАУ-ын Эрээнд суух биет төлөөлөгчөөр томилогдсон даруйдаа өөрийн улсад нэвтрэх визийг дамлан худалдаж эхэлсэнийг хууль хүчний байгууллага шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарч байсан. Түүнийг эхнэр, найзынхаа хамт виз дамлах ажлыг гардан хийдэг байсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл ч байсан юм. Гэвч тэрбээр мөрдөн шалгалтын явцад “Би сарын дараа эргэж ирнэ” гэсэн утгатай захиа үлдээгээд биеэ эмчлүүлэх нэрийдлээр эхнэр, дүүгээ дагуулсаар Казакстан руу дүрвэсэн байдаг. Гэвч түүнийг яваад хоёр сар гаруй хугацаанд ямар ч сураг ажиг гараагүй тул бид БНХАУ-ын Эрээн хотноо ажиллах үеэр тус газрын консулын газраас тодруулахад “Огт мэдэхгүй” гэхээс өөр хариулт өгч чадаагүй юм. Тэгвэл өчигдөр ГХЯ-аас зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшин “Т.Мурат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ингээд өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй юм байна” гэв.

О.Сайхан

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (December 10, 2015 9:54:05 am )

    ex ornoosoo uravsan l bizdee

antalya rent a car