antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 4 comments

Б.Цэрмаа: Эмэгтэй хүн даруу байж болох ч дорой байж болохгүй

нийтлэсэн Admin
12355242_1046264852062269_1386999055_n

Энэ удаагийн ярилцлагын буландаа “СҮЛД ТВ”-ийн үндэсний спортын албаны дарга Б.Цэрмааг урьж оролцууллаа. Тэрээр “Миний нутаг” төслийн хүрээнд 21 аймаг 330 сумдын ард иргэдийн амьдралтай танилцсан цуврал, баримтат нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа юм. Ингээд түүнтэй уулзаж аян замын сонин содон дуулахаар зорьлоо.

– Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн явж ирэв үү? Орон нутгийн талаар олон сайхан мэдээлэлтэй ирсэн байх?
Баярлалаа. Танай сайтын уншигчдад бас энэ өдрийн мэндийг хүргье. Монгол орныхоо аймаг, сумдаар явж ажлаа хийхэд миний хувьд маш сайхан байлаа. Сонин сайхан ихтэй шүү

12349444_1046265412062213_618127000_o-1024x576

– “Миний нутаг” төслийн гол зорилго юу вэ?
СҮЛД ТВ-н “Миний нутаг” төсөл нь Монгол орны 330 гаруй сумдыг сурталчлах. Сумдад болж байгаа нь юу байна? болохгүй байгаа нь юу байна? Өнөөдөр бид Монголоо мэдхээсээ илүү Америкийг Солонгосыг Японыг сайн мэддэг. Тиймээс “Миний нутаг” төсөл түүхэн талаасаа өндөр ач холбогдолтой юм. Суурин иргэншилд хэт автах нүүдэлчин гэх тодотголтой Монгол улсын иргэд Монгол орны өнцөг булан бүрт спортоор хичээллэж чадаж байна уу? Хүүхэд бүр спортоор хичээллэж, эрүүл оршиж байна уу? гэх мэт олон асуултанд хариулт авах зорилготой. Монголын их өргөн уудам тал нутгийн эзэн болсон малчдын хүүхдүүд спортын арга хэмжээнд хэр их хамрагдаж байна вэ? гээд л яваад байх юм л даа. Бас иргэн бүр сумаараа, аймгаараа, улсаараа Монголоороо бахархах бахархалыг төрүүлэхээс гадна түүхээ мэдэх. Хамгийн гол нь бид хариултаа авч чадсан.
– Тэгвэл хөдөө орон нутагт хүүхэд бүр спортоор хичээллэж эрүүл өсөж чадаж байна уу?
Хөдөө орон нутгийн юугаар ч солишгүй нэг сайхан зүйл байна. Цэвэр агаар, эрүүл орчин. Хүүхэд бүрийн тоглож байгаа тоглоом нь өөрөө эрүүл. Гудамжны үзүүр тойроод л гүйлдэнэ тэр нь өөрөө биеийн тамир болж байна. Малчид бүгд спортоор хичээллэж байна. Учир нь мал маллах арга ажиллагаа бүгд хөдөлгөн биеийн тамир. Дорноговь аймгийн Мандах сумын харьяат 85-н настай МУАТ Я.Ухнаа гэдэг хүн байна. Биднийг очиход өвлийн эхэн сард малынхаа таргыг нөөцлөнө гээд 15-20 км отор хийгээд, хонио хариулаад явж байх жишээтэй. Морьтой туувал явдал нь ширүүдээд хайлна гээд явган тууна. Ийм л нарийн ухаантай байгалиасаа биеийн тамираар хичээллэж байна малчид. Малчин бүхэн уяач байдаг. Сумдад уяачдын гэсэн тододтголтой нэгэн том айл буй болж. Морь уяж байгаа хүмүүс хамт олонч болж найз нөхдийн бат холбоо тогтоож Монгол хүний жудаг ноён нурууг өндөрт өргөж явна. Бас сумдынхаа айл өрхөд дэм тустай нэг жилдээ идшийг нь төхүүлчихдэг сайхан уламжлал тогтож. Орсон айл бүр сайн морьдоо сайн уяачаа л их ярих юм. Хаа газрын уяачыг таниад л морьдийг нь бүгдийг зүслээд л ёстой бахархамаар. Үнэхээр л морьтон монголчууд гэж энэ байх даа гэсэн бодол төрж байлаа.

12355348_1046265548728866_1859447105_n

– Энэ нэвтрүүлэг нь бусад телевизүүдийн нэвтрүүлгээс юугаараа онцлог вэ?
Монгол анх удаа бүх сумдад хүрч ажиллаж нэвтрүүлэг бэлтгэж байгаараараа онцлог. Зөвхөн Улаанбаатар хот доторх нэгэн хэвийн баригдмал мэдээлэлд хязгаарлагдахгүй. Жинхэнэ Монгол хүний зан заншил ёс уламжллал залгамж халаа хөдөө орон нутагт түлхүү байдаг учир сэдэв хязгааргүй. Нэг малчны хотноос хэдэн арван нэвтрүүлэг бэлтгэж болдог. Нэг сумын төвөөс хэдэн хэдэн сэдвээр нэвтрүүлэг бэлтгэх боломжтой.  Хамгийн гол нь зүгээр нэг ам дамжсан яриагаар биш яг газар дээр нь очиж мэдээ мэдээллээ авдагт онцлог нь байгаа юм. Ер нь СҮЛД ТВ –н онцлог өөрөө үнэн бодит шуурхай мэдээллэлтэй байдагтаа л байна.
– Зураг авалт ямар хугацаанд үргэлжлэв?
Нэг сар гаран яваад ирлээ. Нэг аймагт 12 өдөр ажиллаж бүх зүйлтэй нь танилцахад өвлийн цагт нар эрт буудаг учир нилээн шахуу явсан. Дорноговь аймаг 14-н сумтай. 14-н сумын бүх албан байгууллагаар орж малчид, ЖДҮ-н төлөөлтэй уулзана. Бас сум бүрт спортын онцлог дугуйлан байна. Зарим суманд Шагайн харваа, өөр суманд үндэсний бөх жудо бөх гэх мэт ялгаатай. Бидний үед бсан хөдөлмөрийн хичээл одоо технологийн хичээл нэрээр ордог болж. Хүүхэд бүхэн биширмээр бүтээлүүд хийсэнтэй танилцлаа.
– Нэвтрүүлгийн багт хичнээн хүн орж ажилласан бэ?
Зөвхөн “Миний нутаг” төсөл дээр таван хүний бүрэлдэхүүнтэй таван баг ажиллаж байгаа. Тэгэхээр нийтдээ 25-н хүн ажиллаж байна. Хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаад ирэхээр ажил урагштай явдаг. Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө гэсэн зарчим манайд үйлчилдэг. Нэгэнд нь хувийн ажил гарвал 2 нь элбээд хийчихнэ. Энэ нь манай төсөл амжилттай яваагийн илрэл. Ямар ч ажил зөв хүмүүсээр багаа бүрдүүлж чадах юм бол урагштай болно. Тэр тусмаа Телевизийн ажил 100% багийн ажил. Олон дунд цаашаа санаатай хүн байдгийг алийг тэр гэхэв. Гэхдээ л олны хүч оломгүй далай гэдгийг олон маргаашийн аль нэг өдөр ойлгоод хүрээд л ирдэг. Ингэж чадсанаараа хамт олон байж чаддаг. Би СҮЛД ТВ-н хамт олоноороо үнэхээр их бахархадаг. Харьцангуй залуучууд хийсэн бүтээснээсээ илүү хийж бүтээх зам их бий цаг хугацаа их бий бидэнд. Өнөөдрөөс илүү маргаашийн төлөө яг л төрсөн ах дүү шиг байдаг даа. Манай ТВ олон хүүхэдтэй айл шиг л өнөр гэр бүл.

12334236_1046266485395439_156377322_o-1024x683

– Ямар ямар аймаг, суманд очиж нэвтрүүлэгээ бэлдсэн бэ?
СҮЛД ТВ-н “Миний нутаг” төсөл 21 аймаг 330 гаруй сумдыг бүхэлд нь хамрах том хэмжээний төсөл. Цаг хугацаа ч их орно. Ажиллах хүн хүч ч их хэрэгтэй. Азаар манай телевиз мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй шууд дамжуулалт болон багаар ажиллах ажилд туршлагатай учир ямар ч том ажлын ард гарчихдаг. Хөдөө ажиллаж байгаа багийнхаа материалыг телевизээс хүлээж аваад хөдөө явсан баг ирж амжаагүй байхад л эфирт гарч байдаг. Ийм зохион байгуулалтаар л энэ төслийг амжуулна. Миний хувьд Дорноговь аймгийн 14-н суманд ажиллалаа. Говь нутгийн сонин содон байдал, хүн зонын сайхан сэтгэл зочломтгой чанар малчин бүхэнд байдаг хөдөлмөрч хичээнгүй зан үйлтэй танилцлаа. Мал маллах арга ажиллагаа үнэхээр 100% спорт юм байна гэдгийг очсон сум бүхэнд уулзсан хүн бүрээсээ л мэдэрч байлаа. Бидний өвөг дээдэс ямар гайхамшигтай зүйлсийг бидэнд үлдээгээ вэ? Бэлчээрийн мал аж ахуй гэдэг яасан өргөн утгатай юм бэ гээд биширч хайлсаар байгаад л ирлээ. ”Миний нутаг” төслийн дараагийн баг яг одоо Булган аймагт ажиллаж байгаа…
– Олон хоног хөдөөгүүр зураг авалт хийхэд бэрхшээлтэй зүйл хэр байв?
Хамгийн хэцүү нь өвлийн цаг учир жаахан даарах асуудал байлаа миний хувьд /инээв/ хэдийгээр дулаан хувцасласан ч өвөл л бол өвөл юм байна. Ойрд ингэж олон хоног хөдөө яваагүй бие организм “маяглаж” байж  ч болох юм. Бас нэг нь сумаас сумруу явах зам цас их орсон учир дарагдсан байна лээ. Түүнчлэн уул уурхай их хөгжсөн учир том машинууд олон салаа зам гаргасан гээд бага зэрэг хайхрамж алдвал төөрөх асуудал гарах байлаа. Тэр тусмаа говь нутагруу аян замд гарах гэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд зам мэддэг байлаа ч олон салаа зам гарсан байгааг тооцохыг анхааруулая.
– Эмэгтэй хүний хувьд бас цас зудтай ийм хүнд үед хөдөө олон хоног ажиллана гэдэг хэцүү биш үү? Олон нийтэд ил ажил хийдэг хүний хувьд гоо сайхандаа анхаарахгүй бол болохгүй байх?
Би өөрөө хөдөөний хүүхэд. Сумын төвд буурай өвөөтэйгээ өссөн болохоор сумын амьдралыг бага зэрэг мэднэ. Дээрээс нь миний буурай их ухаантай хүн байж ээ. Надад өнөөдрийн болох бүхий л амьдралыг балчирт минь яриад өгчихсөн юм шиг л. Эмэгтэй хүн даруу байж болох ч дорой байж болохгүй.  Хүний чаддаг зүйлийг чаддаг л байх ёстой. Тэгээд ч би цагаан гартан биш. Цаг нь тулаад хөдөө явгарвал морь уургалсан ч чадна. Залуу байгаа үедээ энэ жаахан хугацаанд адал явдалтай учирч чадхаасаа чадахгүйг хүртэл хийх хэрэгтэй л гэж боддог. Залуу хүнд чадахгүй гэж хэлэх эрэх байхгүй. Би эмэгтэй хүн гээд хэн нэгний ивээлд орчих гээд л ёо ёох болоод энхрий ялдам яваад байдаг хүмүүс зөндөө байхад би үлдсэн орон зайнд л тоглоё л до. Тэр орон зай дэндүү том, дэндүү эрх чөлөөтэй, дэндүү жаргалтай байна шд. Өнөөдөр нүүрээ будаж мэс засал хийлгэхээс илүү олон чухал асуудал байна. Монгол эмэгтэйчүүд хэзээнээсээ л хүчирхэг байсан.  Бид их зүйлийг алдаад байна.

12343524_1046271525394935_2106330665_o-1024x576

– Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй ямар байна?
Олны дунд сайнтай муутай л байна. Хөдөө орон нутагт сумын төвд нийт иргэдийн 10-15 хувь нь амьдардаг. Тиймээс хөдөө орон нутагт мал мах, малын гаралтай түүхий эдийн үнэ унасанаар малчдын санхүү маш хүнд байх нь ойлгомжтой. Зүрх шимширмээр хэцүү мэдээлэлтэй ч тулгарч л явлаа. Ярихаас ч аймаар. Ханги Мандлын боомтоор монголын хамаг үнэт сайхан бүхэн гараад дуусч байгааг нутгийн хөгшчүүд ярьж харуусч байна. Гол харламаар байгаа биз. Биедээ хөлдүү мах ороогоод хил гардаг гэнэ. Үүнээсээ болоод битүү хатгаа аваад амь эрсдсэн олон хүн байна. Урд нь хөдөө малчид сумын төврүүгээ 20-30 давхиж ирээд 5-10 кг шуудайгаар нь будаа гурил авдаг байсан бол одоо 1-2 кг-р авдаг болсон гэнэ. Сумын төвийн дэлгүүрүүд алмины хайрцаг дүүрэн тэтгэврийн дэвтэр зээлийн бичиг баримттай л сууж байна.

– Сэтгүүлч хүний хувьд аймаг сумдын хөгжилд хэрхэн дүгнэлт хийв?
Бас л янз бүр. Хөрөнгө оруулалтаа үргүй зарлагадаж 120 сая төгрөгийг сураггүй болгосон сум байхад 80 сая төгрөгийг найман айлийн орон сууц болгочихсон дээр нь олон арван ажлын байр бий болгочихсон сум ч байна. Дорноговь аймгийн сумдын хувьд дэд бүтцэд холбогдсон төмөр зам мянганы зам дайрсан сум олон учир амьдралтай байгаа нь харагдаж байлаа. Уул уурхай их хөгжсөн байна. Сумдад уул уурхайгаас хөрөнгө оруулалт сайн ордог ч нөгөө талаасаа малын бэлчээр нутагт асуудал үүсдэг муу талтай юм. Удирдлагууд нь цохицуулалт хийдэг гэсэн. Удахгүй гольдролдоо орох байх. Магтмаар нэг сайхан зүйл нь Дорноговь аймгийн нутгийн зөвлөл сум тус бүрт бүтээн байгуулалт хийсэн байна. 50 ортой эмнэлэг, 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг гэхэд л 2, халуун ус, багийн төвийн барилга, хийдийн барилга,  эмнэлгийн өргөтгөл, 4-8 айлийн орон сууц гээд тоочоод барашгүй. Тэгээд бүгдийг нь дотоод тохижилт урсгал зардал бүгдийг нь шийдчихсэн байгаа юм. Сум бүрээс нэг хүүхдийн сургалтын төлбөрийг 100% төлсөн. Бас ахмадуудын аялга сувилал малчдын зөвлөгөөн гээд маш олон бодит ажлыг хийсэн байна. Энэ бүхнээс харж байхад хүн хийе гэвэл сэтгэл байвал юуг ч хийж болдог юм байна гэж бодлоо. Бас бусад аймгийн нутгийн зөвлөлүүдэд үлгэр жишээ болохуйц бүтээн байгуулалт хийсэн байна. Хүүхдийг хүүхэд гэлгүй настанг настан гэлгүй бүх хүмүүст тэгш хүрч ажилладаг юм билээ. Жишээ нь Замын Үүд суманд “Замын Үүд” клубыг байгуулж 22 нэр төрлийн дугуйлан хичээллүүлж тусгай сэтгэл зүйч ажлуулж байна. Мөн боловсролд их хөрөнгө оруулалт хийсэн байна. Дахин хэлэе хүн хийе гэвэл юу ч хийж болдог юм байна. Гагцхүү сэтгэл л мэддэг хэрэг.
– Хөдөө орон нутагт болон иргэдэд тулгарч байгаа асуудлууд юу байна?
Хөдөө орон нутагы иргэн бүр малчин. Тэгэхээр мал мах түүхий эдийн үнэ унасан нь хамгийн гол хүндрэл болж байна. Өөрөөр бол Монголын хөдөө шиг сайхан газар алга.

– Дараагийн маршрутын төлөвлөгөө гарсан байх?
Дараагийн баг Булган аймагт ажиллаж байгаа. Мөн удахгүй Архангай, Өвөрхангай аймагууд руу гарах бэлтгэл хангагдаж байна.
– Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье
Маш их баярлалаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (December 09, 2015 10:23:26 am )

    yadchihsan avgai

  • OGNOO (December 09, 2015 11:20:22 am )

    хөдөө, хот гээл ялгаад байхым даа. чи сэтгүүлч юм бол олон сайхан хүмүүстэй уулзаж, судалгаа хийж хотыг нүүлгэн шилжүүлэх ажил бариад ав. тэнээд л яваад байхын.

  • Anonymous (December 09, 2015 1:44:01 pm )

    Энэ хүүхэн дорой байхгүй мөн эрд дарлуулахгүйн тулд нөхөртэйгээ үргэлж хэрүүл хийдэг байж таарах нь дээ

  • Сайхан (December 09, 2015 4:55:32 pm )

    Сайхан сэтгүүлч , гоё ч охин байна. Амжилт.

antalya rent a car