antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 Comments are off

А Сооl: Би имижээ хобби болгосон

нийтлэсэн Admin

1449541803566640ab991f8“Хобби” буландаа энэ удаад дуучин Б.Анхбаяр буюу A Cool-ийг урилаа. Тэрээр нүдний шил болон тэмдэг цуглуулах хоббитой юм байна.

Арван жилийн сургуулийн сурагч Б.Анхбаяр дэггүй хөвгүүн байжээ. Үеийнхэнтэйгээ арьсан бөмбөг өшиглөж, адал явдалт кинонд дурлаж, Чаки Чан шиг жүжигчин болохыг мөрөөдөж явсан удаатай. Харин энэ үеэс сонирхон цуглуулж эхэлсэн зүйл нь тэмдэг аж. Элдэв чамин хийцтэй, сонирхол татам, өвөрмөц тэмдгүүд цуг­луулж хананы­хаа аравчинд өлгөдөг байж. Заримыг нь бяцхан шүү­гээндээ хад­галан одоо хүр­тэл нан­диг­надаг.

Харин уран бү­тээлч бо­лоод сонирхол нь өөрч­лөгдөж, нүдний шил цуглуулах болжээ. Эхлээд кли­пэндээ зориулж, гоёдог байсан ч сүүлдээ сонирхол нь хоббины хэмжээнд хүрч. Одоогоор түүнд 70 гаруй дахин давтагдашгүй гангараа бий. А Сооl-д ямар ч шил зохидог гэж фэнүүд нь дүгнэдэг. Тиймээс үнэнч сонсогчдоос нь чамин нүдний шил бэлэглэх нь бий. Гэхдээ дуучин залуу хаа таарсан газраасаа гангараагаа авдаггүй нэгэн. Аль болох чанартай, брэндийн дэлгүүрээс сонголтоо хийдэг юм байна. Учир нь нүдний шил авч явахад хагарах, зурагдах, гуя нь хугарах эрсдэлтэй тул чанарыг хардаг гэсэн. Гоёмсог шил цуглуулах нь түүний хоббиноос гадна дуучин маань имижийнхээ нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг гэв. Тиймээс ч фэнүүд нь түүнийг уянгалаг хоолойноос нь гадна нүдний шилээр нь танина. А Сооl- ийн шил бүр өөрийн зориулалтын савтай. Энэ нь шилэнд нян наалдах цаашлаад нүдний элдэв өвчлөлөөс хамгаалдаг аж. Түүний цуглуулгад Австралийн алдарт “le Specs” брэндийн нүдний шил олон бий. Энэ нь дэлхийд алдартай брэнд бөгөөд хамгийн чанартай, урт эдэлгээтэй юм байна. Мөн урд хөршийн “Дунхуй” брэндийн гоёл ч тодорхой хувийг эзэлдэг гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car