antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 5 comments

АН-ынхан дэндvv залуу ардчиллаа даанч амархан сvйрvvлж байна

нийтлэсэн Admin

an1208АН байгуулагдсаны 15 жилийн ой єнгєрєгч амралтын єдєр тохиож, эрхмvvд их нам гvмхэн тэмдэглэсэн болоод єнгєрсєн. Уг нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Vндэсний Ардчилсан нам, Социал демократ нам, Шашинтны Ардчилсан нам, Уламжлалт Сэргэн мандлын намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулж байсан тvvхтэй. Тиймдээ мань нєхєд юм л бол 12-06 гэдэг тоог их бэлэгдэн, “таашаадаг”. Харин энэ удаа АН-ынхан тєрийн эрхэнд харьцангуй олуулаа байгаа ч тэгш ой, энэ тэр гэж сvрийг vзvvлсэнгvй. Vзvvлэх сэхээ, сєхєє ч vгvй байлаа. Нэгэнт тєр, засгийн эрхийг барьж байгаа хэрнээ эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн гэдгийг дээр дооргvй мэддэг болж, одоо яах вэ гэдэгтээ тоглгойгоо гашилгаж байгаа. Анх ардчилсан хувьсгалд толгойлон оролцож явсан МоАХ-ны єнєєгийн дарга, УИХ-ын гишvvн Х.Баттулга Салбар зєвлєлийн удирдлагууддаа “25 жилийн хугацаанд сэргэн мандах, хєл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чадалгvй єєр хоорондоо толхилцсоноор vгvйсгэн улмаар тєрийн бодлого ахин гаднаас чиглvvлэгдэх, монгол эх орончдыг хилсдvvлэн дарамтлах гэж оролдох, улстєрийн гол намуудын дотоод хагарлыг єдєєх зэрэг зvй бус зєрчил эрчимжлээ” гэж ирээд л мэдэгдэл буухиалан хvргvvлж, Ардчилсан хувьсгалын ойг тэмдэглэхгvй шvv хэмээн анхааруулсан.

Тэгэхдээ мєн л ардчилал сvйрч vгvй болох нь, АН-ынхан маань яана даа гэсэн агуулгатай байсан. Гэтэл vvний араас АН-ынхан vзэл бодлоосоо урваж, vзэл санаагаа єєрчилжээ гэдгийг УИХ-ын гишvvн Р.Амаржаргал ил захидлаар олон нийтэд хvргэлээ.

Тэрбээр АН-ыг єнгєрсєн 15 жилийн хугацаанд ямар байдлаас хаашаа явж буйг тодорхойлохдоо хэнээс ч айж, эмээж, хулчийсангvй. Ердєє л АН бол ил тод гэдэг vгээр халхавч хийн дотооддоо хэрхэн булингартаж, “Буруу замаар будаа тээж” байгааг нь “Буцахдаа шороо тээх”-гvйн тулд яах вэ гэдгийг нь сануулсан ажээ. Энэ бол Р.Амаржаргал гишvvнээс хэзээ ч гарч мэдэх санаа, бодол байсан. Учир нь тэрбээр байнга л болохгvй бvтэхгvй бvхнийг хэлж, намынхаа нєхдєд ч адлагдаж ирсэн. Хєндлєнгєєс хєнгєхєн харвал зєрvvд, гєжvvд нэгэн. Тиймдээ ч буруу, хазгай гишгэж буй намынхандаа “тєрсєн єдрийн бэлэг” болгож, ил захидлаа хvргvvлсэн биз. Тvvний ил захидлаас харвал “Дунд, анхан шатанд чармайн зvтгэсэн гишvvд маань хийсэн ажилтай, хэлэх vгтэйгээр энэ єдєртэй учран уулзаж байгаа нь олзуурхууштай. Гэсэн хэдий ч Ардчилсан нам маань єнєєдєр дээрээсээ эхлээд бvхэлдээ ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэх чадваргvй болтлоо сульдсан нь бас vнэн юм. АН амьгvй мэт болсон нь намын гишvvд, дэмжигчид одоогийн тєр засгийн, улстєрийн нєхцєл байдалд сэтгэл дундуур байгаагаас харагдана. Саяхан нэр хvнд бvхий байгууллагын хийсэн судалгаагаар дотоод ардчилал нь “ноль” заасан намаар АН тодорчээ. Намын нэрийн ємнєєс дарга нарын яриад байгаа зvйлд жирийн гишvvд, дэмжигчид нєлєєлєх санал шvvмжлэлээ илэрхийлэх боломж алга. Ардчиллын тєлєєх намуудын нэгдлийн Их хурал дээр “АН цаашдын vйл хэрэг, vзэл баримтлалдаа хувь хvний сонирхлыг татах, хоосон амлахгvйгээр амьдралд нийцсэн бодлого хэрэгжvvлэх, давуу талаа зєв сурталчлах, эрх зvйт нийгэм байгуулах, vндэсний аюулгvй байдал, байгаль орчны асуудалд онцгойлон анхаарах ёстой” гэж тухайн vедээ хамгийн том нь болох МVАН-ын даргын хувьд миний хэлсэн vг, зорилго бvр сураг алдарчээ.

Бид єєр, буруу замаар явчихлаа. Тийм учраас миний бие энэ єдєр иргэд, олон нийт, АН-ын гишvvд, дэмжигчидтэйгээ санал бодлоо хуваалцах, мєн шийдэл гарц хайх ёстой гэж vзэн байр сууриа ийнхvv бичиж байна. Ардчилсан намын дээд шатанд чухам юу болж байгааг ганц л vгээр хариулж болно. “Шуудайд хийсэн vхрийн эвэр” адил байгаа. Ер нь улстєрийн намууд нийгмийнхээ хєгжлєєс хоцрогдож, нийгмээ хойш нь татагч болж хувирлаа. Иргэдийн дийлэнх нь намуудыг харааж зvхэж байна. Намын загвар хуучирч, хатуу гишvvнчлэлгvй, гишvvнгvй нам байгуулах, намуудыг татан буулгах тухай ч нийтээр ярьдаг боллоо. Ерєнхийлєгчийн зvгээс арай дэвшилтэд санаа бvхий Улстєрийн намуудын хуулийн тєсєл санаачилсан ч дэмжлэг олох янзгvй.

Тэр ч байтугай намууд маань хvчний байгууллагыг улстєрийн зорилгодоо ашиглах, Vндсэн хуулийн Цэц, шvvх, прокуророор улстєрийн шинжтэй шийдвэр гаргуулах замаар монгол тєрийн институцvvдийг улстєржvvлж, иргэдийн итгэлийг хєсєрдvvлж, талцуулж байгаа нь туйлын харамсалтай. Мэдлэг, боловсролтой залуусаа тордож, хєгжиж дэвших боломжийг тас хааж, АН хэдхэн хvний ХХК адил, ваакуумд орлоо. Намынхаа хаалга, цонхыг таг хаасан энэ байдал нь дарга дагаж намын нэр нvvрээр Монгол тєрийн эрх мэдэлд хvрэх гэсэн увайгvй зорилго бvхий бvхэл бvтэн нэг vеийг бий болгочихоод байна. Ардчилсан нам “ардчилсан” гэхээсээ МАХН-ын хуучин загварыг хуулбарлан хэдхэн улстєрчид, тэдний фэн, аялдан дагагчдын (фракцын) пирамид бvтцийг хэрэгжvvлж байна. Хvчтэй фракц байгуулж намаа нэгтгэх гэсэн оролдлого явцгvй гэдгийг бид єнєєдєр харлаа, биеэрээ мэдэрлээ. Иймд, алдаагаа засахын тулд цаашид яах вэ гэдэгт хvн бvр єєр єєрийн хариу шийдэл гаргана биз.” хэмээн єнєєгний АН-ын дvр тєрхийг тод томруунаар гаргаж иржээ.

Энэ бол 26 жилийн ємнєх Монгол Улсын улстєрийн нєхцєл байдлыг дурьдаж буй мэт сэтгэгдлийг хэн бvхэнд тєрvvлэхvйц захидал болжээ. Тэртээ 26 жилийн ємнє ардчилсан хувьсгалыг vvсгэн байгуулагч, социализмыг “эсэргvvцэгчид” энэ замаар явна гэж санаагvй, амлаагvй. Тиймдээ ч олон нийтэд таалагдаж, тайван замаар, цус асгаруулалгvй тєрийн эрхийг авсан гэдгээрээ бахархаж, гайхуулж ирсэн. Харамсалтай нь єнєєдєр АН-ынхан тэрхvv vйл явцыг мартаж ємнєх нийгэм рvvгээ буцаж буй мэт эд, хєрєнгє, албан тушаалын хойноос хєєцєлдєгсєд болжээ. Хатуухан хэлбэл АН-ынхан аятайхнаар амь тавьж байгаа бололтой. Vvнийг нь энэхvv ардчилсан хувьсгалын анхан шатнаас нь хамтдаа зvтгэж ирсэн цєєн тооны эрхэм л хэлж, сануулж байгаагаас бусад нь vл тоон, єєрсдийн эрх ашгийг л дээдлэж явна. “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэдэг шиг МАН-ынхан дотооддоо дарга нарынхаа vгнээс гардаггvй гэх зэргээр муучилж, гоочилдог байсан vе нь єнєєгийн АН-ынханд тохиогоод байгааг нам доторх “эсэргvvнvvд” нь элдэвлэн, ил тод болгож байгаа нь “улстєрийн энэ залуухан нам хэчнээн богинохон настай юм бэ дээ” гэж харуусахад хvргэж байна. Учир нь АН-ын дvрмэнд “иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, чєлєєт ардчилсан vзэл баримтлалыг онол суртахуун, vйл ажиллагааныхаа vндэс болгосон улстєрийн байгууллага мєн.” гэж зааснаасаа єєр зvгт єєрийн мэдэлгvй хєл тавин гишгэчихжээ. Тиймээс л АН гэх улстєрийн нам мєхєж буйг нь бага багаар хvн бvр хэлж, сануулах болжээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • AN-iig demjigch bsan hyn (December 08, 2015 10:02:24 am )

    Улс төрийн нам гэдэг бол нэг үзэл бодолтнуудын цуглуулга. Намын нэрээр гарч ирчихээд хорвоо дээр гав ганцаархнаа тэнэг юм шиг “ухаантай” царайлаад байгаа амьтсыг эгнээнээсээ зайлуулж болдоггүй юм уу? Газар хавчсан биш, үзэл бодлоо хаана ч илэрхийлж болно. Тамхи татах зориулалтын өрөөнд өөрөө явж орчихоод цэвэр агаар нэхэн бусдыг зодоод байж болохгүй шүү дээ. Монгол бол ардчилсан орон. Бэлээхэн том хогийн сав байхад, тэнд очоод л амны зоргоор эх оронч загнаж шудрагаа харуулна биз. Заавал өөртэйгээ таарахгүй намтай гоомоодож гоомой загнах хэрэг юун? Бие даагаад гар аргаар үзсэн ч болно. Энэ эрхийг нь Үндсэн хууль хамгаалж байгаа. Нам нь ч нам, төрүүлсэн үр могойдоо хатгуулаад хордож үхэж байгаа бол дүүрч дээ, ингүүлэхдээ таарсан юм байлгүй.
    Ардчилсан тогтолцоонд ороод хорь гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлэгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ? /Баабар 2011 он/

  • Anonymous (December 08, 2015 11:13:14 am )

    Ингэж бичиж шүүмжлэж байгаа чинь өөрөө ардчилал амьд оршиж байна гэсэн үг шүү дээ тэнэгүүдээ. Хэлж бичиж шүүмжлэж хардаж байгаа бүх үйлдэл чинь ардчилалын үр дүн ардчилал амьд байгаа та бүгд хэрэгжүүлээд л явж байна гэсэн үг гэдгээ мэдэж ав даа Ардчилал мөхөөгүй мөхөх ч үгүй хэзээ мөхдөг гэхээр та нар ингэж чөлөөтэй хэлж, шүүмжлэж, бичиж чадахгүй болсон үед л мөхдөг юм ккк ардчилал байшин барилга эд хөрөнгө биш ш дээ

  • Anonymous (December 08, 2015 1:43:47 pm )

    ардчилал гэдгийг ардчилсан намтай холбоод байх юм тэнэг юм уу,ардчилсан нам гэхээр ардчилалыг өмчлөөд авциймуу,луйвардахаас өөр юм хийж чаддаггүй ардчилсан нам ардчилалыг хувьчлаад авцийн байна л дөө

  • зочин (December 08, 2015 4:09:30 pm )

    Хэдэн луйварчид нь АН-н нэр хүндийг булшиллаа Ингэж засаг төр барьж улс орныг авж явдагюм байхдаа

  • Байгалийн хууль (December 08, 2015 4:15:36 pm )

    ардчилал монгол оронд сайхан хөгжиж байна. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг шиг АН монголын ард түмнээ идэж амьдарч байна.

antalya rent a car