Монгол хүний гол хүнс бол мах шүү. Сүүлийн үед мах муу цагаан будаа сайн гэж хэлэх дөхөөд л байна.Цагаан будаа монгол хүнд маш тохиромжгүй хоол.Хүүхдүүддээ ч гэсэн бага өгөх хэрэгтэй.Ялангуяа өвлийн улиралд.
Махны уураг нь бие махбодид нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчлийн агуулсан төгөлдөр уургийн эх үүсвэр болдог.
Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдана.
Маханд карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхижүүлэн, хоолны шингэцийг сайжруулж өгдөг.
Билчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр маханд тооцогддог.
Хонины мах
Сүүлэнд кальци ихээр агуулагддаг учир түүнийг хөхсөн хүүхэд рахит, тархины даралттай болдоггүй.
Монгол хүн оюуны өндөр чадвартай, хурдан сэтгэмжтэй нь багад нь хонины сүүл хөхүүлдэгтэй холбоотой гэж үздэг. Бас дархлаа сайжруулдаг.
Ямааны мах
Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг, царцамтгай, сэрүүн чанартай гэж үздэг тул түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой юм.
Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож дээд ургамлын биологийн идэвхт бүх бодисыг энэ үед биедээ шингээдэг тул эмчилгээ сувилгааны чанартай бөгөөд ахимаг насны болон сул дорой хүмүүст “Цэцгийн ямааны шөл” уулгадаг нь үүнтэй холбоотой юм.
Үхрийн мах
Монгол үхрийн маханд азотгүй хандлаг бодис харьцангуй их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай байдаг бөгөөд дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай, удаан хайлдаг, тураг мах, тосны гарц ихтэй байдаг нь түүний онцлог чанар юм.
Үхрийн мах нь сэрүүн чанартай бол сарлагийн махыг бүлээн чанартай гэж үздэг.
Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг нь түүний борцны нийт уургийн бараг тавны хоёр хувийг үл орлох амин хүчил эзэлдгээр тайлбарлаж болох юм.
Судалгаанаас үзэхэд тосонд уусдаг аминдэмүүд үхрийн маханд давуу байна.
Үхрийн махыг өвлийн улиралд зонхилон хэрэглэдэг.
Адууны мах
Адууны мах нь уургаар баялаг бөгөөд ялангуяа амьдралын чухал амин хүчил бусад малын махныхаас дутуугүйн дээр амьтны биед үл орлогдох хүчил болох валин, фенилаланин, метеонин хүчлүүд, орлогдож болох хүчил цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг судалгаагаар нотолжээ. Үүнээс үзвэл адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогдоно.
Адууны маханд глютамины хүчил, хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их учраас махны шимт чанар сайн, шингэц сайтай байдаг байна.
Адууны мах илүү халуун чанартай учир өвлийн эхэнд хэрэглэх нь хүйтнийг ажрахгүй давах үндэс болж өгдөг.
Тэмээний мах
Химийн найрлагын хувьд тэмээний мах үхрийн махтай төстэй боловч нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй, бас гликоген элбэгтэй учир ходоодонд шингэх нь сайн, сэрүүн чанартай байдаг.
Дотор мах
Дотор мах нь тураг махнаас амин дэм эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанарын идээ болох нь амьдралын туршлагаар батлагдсан юм.
Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Бог малын дотор мах бол нэн хүндтэй хоолны төрөлд ордог.
Борц
Мах борцлоход хатаасан махны жин анхныхаасаа бараг тав дахин багасдаг ч чанар нь алдагддаггүй. Туршлагаас үзэхэд гүйцэд хатсан 214 г борц 1 кг нойтон махтай тэнцэх бөгөөд 100 г борц 386 ккал илчлэг өгдөг. Тэмээний махан борцонд арав гаруй төрлийн чөлөөт аминхүчил агуулагддаг байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.