Испанийн дээд лигийн 2015-2016 оны улирал сонирхолтой үргэлжилж байна. Улирлын эхэнд “Реал Мадрид” тэргүүлж байсан бол одоо “Барселона” нэгд бичигдэж байгаа аж.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 14-р тойргийн тоглолтууд болоход “Реал Мадрид”-“Хетафе” 4:1, “Спортинг”-“Лас Палмас” 3:1, “Атлетико Мадрид”-“Гранада” 2:0, “Вильяреал”-“Рио Валлекано” 2:1, “Реал Сосьедад”-“Эйбар”-ыг 2:1-ээр хожиж, “Барселона”-“Валенсиа” 1:1, “Севилья”-“Депортиво ла Коруна” 1:1, “Реал Бетис”-“Сельта Виго” 1:1, “Атлетик Бальбао”-“Малага”-тай 0:0-ээр тэнцсэн юм.
Эзэн хааны баг өрсөлдөгчөө 4:1-ээр хожиход К.Бензема дубль хийж, К.Роналду, Г.Бэйл нар нэг гоол оруулсан. Харин “Хетафе”-гийн Алекс нэр төрийн нэг гоолыг хийлээ. Уг тоглолтонд К.Роналду нэг гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтын дөрөвт орж ирсэн. Харин “Барселона”-гийн Неймар 14, Л.Суарез 13 гоолтой энэ улирлын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.
М.Золбаатар
Холбоотой мэдээ
Comments are closed.