“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдах гэрээгээ цуцлах болсон гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл эл асуудалд Нийслэлийн өмчийн харилцааны газраас тайлбар өгөв.
Ингээд тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Л.Баянбаттай холбогдов.
-Абдул Карим дуудлага худалдаанд оролцож ялалт байгуулсан ч татгалзсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ерөнхийдөө манайд өнөөдөр өргөдлөө өглөө. Өргөдлөө өгөх болсон шалтгаанаа “Миний гэр бүлийн талаар нийгэмд таагүй мэдээлэл ихээр цацагдаж байна. Би сэтгэл санааны гүн дарамтад орлоо. Тиймээс эхнэр, хүүтэйгээ зөвлөлдөж байгаад татгалзах шийдвэр гаргалаа. Хэдий дуудлага худалдааны ялагч болсон хэдий татгалзах нь зөв шийдвэр гэдгээ илэрхийлсэн байна.
-Тэгвэл дараагийн дуудлага худалдааг зарлах уу. “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханд боломж гарсан гэсэн үг үү?
-Тиймээ. Дахин дуудлага худалдаа зарлахгүйгээр Ц.Баатарсайхан авах боломжтой. Бид түүнд саналаа хүргүүлнэ. Хэрвээ тэр зөвшөөрөхгүй бол дараагийн дуудлага худалдааг зарлах болно.
-Хэдэн төгрөгөөр худалдаж авна гээд байгаа билээ?
-23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдаж авна гэсэн.
-Дээрх хүмүүсийн мөнгө цэвэр эсэхийг шалгаж болдоггүй юмуу. Иргэдийн дунд ийм их мөнгө хаанаас гарч байгааг хардаад байгаа юм?
-Тэр хүний мөнгө цэвэр, бохир эсэхийг манайх мэдэхгүй бас шалгахгүй шүү дээ. Шалгадаг байгууллага нь тагнуулын алба шүү дээ. Тэндээс асуувал дээр байх.
-Абдул Каримын дэнчин болгож тавьсан 710 сая төгрөгийг нь яах вэ?
-Дуудлага худалдаанд оролцох журам гэж бий. Түүний дагуу дээрх мөнгийг нь улсын орлого болгоно доо. Дуудлага худалдаа гэдэг чинь тоглоом биш шүү дээ.
О.Сайхан
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Ард түмэн. (December 07, 2015 3:55:54 pm )
Чулуу хөөлгөөд дараагийн улс нь чулуу хөөлгөсөөр хамгийн бага санал тавьсан нөхөр авах боломжтой болно. Дэнчингийн мөнгийг авсан ч тэр нь нийлээд нийлээд 10 тэрбум хүрэхгүй үнээр зарахаас өөр аргагүй болох гэж байгаа юм биш үү. Жинхэнэ хуйвалдаан гэж үүнийг хэлнэ дээ. Бат Үүлийн зохион байгуулсан хуйвалдаанд Монгодл улс ард түмний эрх ашиг дандаа хохироно
-
Баагий (December 07, 2015 4:43:59 pm )
Зүгээр байсан барилгыг эхнээс нь жирийн иргэнээс дээрэмдсэн. Дараа нь балгас болгосон. Одоо бага үнээр авах жүжиг үргэжилнэ. Тэгээд хэн нэгэн эрх мэдэлтэн авна. Зарчим ийм.
-
дандий (December 07, 2015 5:36:41 pm )
ЭНЭ НӨХӨР БАС ТАТГАЛЗАНА. ИНГЭСЭЭР ХАМГИЙН БАГА ҮНЭ ДЭЭР ОЧЧНО. НУУЦ НЬ ЭНЭ.
-
Anonymous (December 07, 2015 6:18:03 pm )
ХҮНИЙ 710 САЯ ТӨГРӨГИЙГ ӨГСӨН НЬ ДЭЭР ДЭЭ. ИЧЭЭЧ ТА НАР.
-
Энхбаатар (December 08, 2015 12:58:41 am )
Тэр Абдуль их өгөөмөр ,баян казак юмөө
-
teneruudy (December 09, 2015 4:54:35 pm )
Staanaa neg luibar bgaa shuu dee
6 Comments