antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2015 2 comments

ИЗНН-ынхан бухимдалтай байна

нийтлэсэн Admin

АН, ИЗНН-тай нэгдэх тухай АН-ын генсек Л.Эрхэмбаярын ярьсан зүйлд тайлбар өгөхөөр ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, дэд дарга М.Энхтайван нар хэвлэлийн хурал зарласан аж. Хурал зарлагсад “АН-тай нэгдэх талаар албан ёсны яриа хэлцэл явагдаагүй. Иймд нэг нам нь нөгөө намынхаа хууль ёсны эрх, бие даасан байдалд халдаж, нэгдэх гэж байгаа тухай огт үндэслэлгүй мэдээлэл тараасан” хэмээн мэдэгдсэн юм.

Хоёр нам нэгдэх талаар Ардчилсан намын удирдлагууд албан ёсны байр сууриа илэрхийлээгүй аж. Гэвч нэг биш удаа дээрх мэдээллийг тараасан нь улс төрийн соёлгүй алхам гэдгийг ИЗНН-ын удирдлагууд хэлж байв. “Худал мэдээллийн уршгаар манай намын гишүүд хот, хөдөөнөөс нэгдэхгүй гэдгээ илэрхийлэн бухимдаж байна. Улмаар намын удирдлагадаа эргэлзэх хандлага ч гарч, намын эв нэгдэл, дотоод ардчилалд хор уршиг тарьж байна” гэж ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг ярив.

Иймд ИЗНН-аас АН-д хандаж шаардлага хүргүүлж байгаа юм байна. Шаардлагад “АН-ын удирдлагууд улс төрийн намын биеэ даасан байдалд хууль бусаар халдсан энэ үйлдлээ зогсоож, ИЗНН-ын гишүүдээс уучлал гуйхыг шаардаж байна” гэсэн байна. Цаашид энэ үйлдлээ үргэлжлүүлбэл хуулийн дагуу холбогдох байгууллагад хандах тухайгаа ч шаардлагадаа тусгажээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Ард түмэн. (December 07, 2015 3:49:12 pm )

    Аль хэдийнээ тохиролцоо хийгдсэн. Мэдэгдэл хийж байгаа улсууд шахагдана.

  • зочин (December 07, 2015 4:20:12 pm )

    Оюун гишүүн яаж байгаам болоо

antalya rent a car