antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2015 5 comments

Галт зэвсэг наймайлдаг гэх А.Баярсайхан Эрээний консулаар ажилласаар байна

нийтлэсэн Admin

147b9dcf60a0f24c43b3d09681e3c9b2

Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг төлөөлж БНХАУ-ын Эрээн хотноо сууж буй дэд консул А.Баярсайхан албаны машиндаа 200 сумтай гар буу нууж хил гарах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Улмаар хятадын талаас Монголын консулуудыг шалгахад тус улсын Шиньжян-Уйгарын гэмт бүлгэлүүдэд галт зэвсэг наймайлдаг байсан нь тогтоогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл бид энэ талаар газар дээрээс нь тодруулахаар БНХАУ-ын Эрээн хотыг зорьсон юм. А.Баярсайханыг галт зэвсгийн хэрэгт холбогдсоны дараахан түүнийг ГХЯ-аас эргүүлэн татсан хэмээн мэдэгдэж байсан ч биднийг Эрээний консулыг зорин очиход А.Баярсайхан ажлаа хийж байсан төдийгүй тодруулга авахаар очиход “хэлэх зүйл байхгүй” гээсээр халгаасангүй. Харин ажилтнуудынх нь зүгээс албан тушаалаас чөлөөлөгдөх тушаал нь гарсан үгүйг ч мэдэхгүй, ямар учраас ажлын байрандаа байсаар байгааг ч ойлгохгүй байдалтай байгаагаа хэлж байлаа.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөх “зоригтой” алба хаагч Эрээний консулын газар байхгүй байсныг хэлэх нь зүйтэй биз. Харин хууль бус халаа сэлгээнээс эхлээд олон асуудал эл консулын газар ундарч байгааг нэр бүхий ажилтнуудын зүгээс албан ёсны мэдээлэл маягаар хэлэхгүй ч цухас дурдаж байсан юм.

Юутай ч Эрээний консулаар н.Золзаяа гэгч эмэгтэй очоод байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр түүнийг мөн л “Тагнуулын Ерөнхий газраас томилогдож ирсэн. Засгийн газраас тушаал шийдвэр нь гараагүй байхад албан тушаалдаа ирж зарим хүмүүсийг хууль бус үндэслэлээр халж сэлгэх үйл ажиллагааг явуулаад байгаа. Гэвч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Удахгүй дэлгэнэ, тэр болтол хүлээ” гэв.

Ийнхүү хууль бус зэвсгийн наймаа, хуурамч визний асуудлаар зард гараад буй Эрээн хотноо Монгол Улсыг төлөөлж тушаал нь гарсан гараагүй, халагдсан үгүй нь тодорхойгүй хоёр консул зэрэг үйл ажиллагаа явуулж, албан хаагчдаа халах томилохоор сүрдүүлэн хоёр талцуулаад байна гэдэг тодорхой боллоо. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Х.Маргад

Эх сурвалж: www.TODAY.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • mongol (December 07, 2015 3:14:22 pm )

    Davartsan zdag hytadad n tsaazaar avhuul ene metiin pizdanudig bvgdiin alah heregtei lalaruud

  • zuv bich (December 07, 2015 3:43:32 pm )

    buged nairamdah mongol uls gej bicgeed

  • zuv bich (December 07, 2015 3:44:24 pm )

    Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг төлөөлж БНХАУ-ын Эрээн хотноо сууж буй дэд консул А.Баярсайхан

  • Иргэн (December 07, 2015 3:59:17 pm )

    Авилгач төр байгаа цагт энэ асуудал зогсохгүй.Монгол улсад толгойгүй төр ажилсаар,эх орон,ард түмэн хохирсоор 76- н хэрэлдсээр хэзээ толгойтой болох нь тодорхойгүй авилга авсаар л байна.Хангалттай ярьж байгаа боловч тодорхой үйлдэл хийх зоригтой толгойлогч Монгол Улсад маань байхгүй байна.

  • naruto (December 07, 2015 8:57:22 pm )

    хаашаа юм бэ ГХЯ худлаа залдаг болоо юу
    зэвсгийн наймаачинг зайлуул

antalya rent a car