УИХ-ын Дэд дарга,МАН-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл доор “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” багийн аврага шалгаруулах 2015 оны шатрын тэмцээн 2015 оны 12 – р сарын 5-ны өдөр болох гэж байна. Монгол улсын шатарчдын багаар ажиллаж сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор шинэлэг сонирхолтой хувилбараар нэг шатар дээр багаараа гүйж тоглох “НЭГ МОНГОЛ-НЭГ НҮҮДЭЛ” багийн тоглолтыг Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар 2013 онд анх санаачилж байжээ. Энэхүү тэмцээний удирдамжийг доор орууллаа.
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
1-р ширээ ШАТРЫН СПОРТ ДЭМЖИГЧ \шатар сонирхогч, шатрын зүтгэлтэн\
2-р ширээ ОЛОН УЛСЫН ЦОЛТОЙ ТАМИРЧИН
3-р ширээ ДОТООДЫН ЦОЛТОЙ ТАМИРЧИН
4-р ширээ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН \цол харгалзахгүй\
5-р ширээ ӨСВӨРИЙН ТАМИРЧИН/12 – аас нас хүртэл/
ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ
Багийн гишүүд ширээний дараалалаар нэг шатар дээр цуваагаар ээлжилж нүүнэ. Тоглолтын үед багийн гишүүд хоорондоо ярихгүй байх үүрэгтэй. Хэрэв зөрчсөн тохиолдолд шүүгч эхний удаа сануулга өгж, алдаа дахин гаргасан тохиолдолд ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ хожигдсонд тооцох эрхтэй болно.
ХЭЗЭЭ, ХААНА
2015-оны 12-р сарын 5-ны өдрийн 10 цагт Тусгаар тогтнолын ордны 300-ийн танхимд \МАН-ын байр\
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ, ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ:
1) “Швейцарь систем” – р 7 өрөг тоглож онооны дараалалаар байр эзлүүлнэ. Хэрэв оноо тэнцсэн тохиолдолд дараах чанарын үзүүлэлтийг харгалзана.Үүнд:
a. Хоорондын хожил
b. Бухгольц
c. Цэвэр хожил
d. Бергер
2) Цагийн хяналт талдаа 1-цаг байна. Өрсөлдөгч хүлээх 0 минут
3) ОУШХ-ны дүрмээр явагдана
БҮРТГЭЛ:
БАГИЙН ГИШҮҮД ШАТРЫН СПОРТЫГ ДЭМЖИГЧ ТОГЛОГЧ ОЛОХ БА ТЭМЦЭЭНИЙ ХУРААМЖ 150,000 ТӨГРӨГ БАЙНА.
ЦЭЦЭН НҮҮДЭЛ ШАТРЫН КЛУБТ 2015-ОНЫ 12-Р САРЫН 4-НИЙ ӨДӨР БҮРТГЭНЭ.
ЭХНИЙ 20 БАГИЙГ БҮРТГЭНЭ.
УТАС:99991835
ШАГНАЛ
1-байр
2 .500 000 төгрөг
2-байр
1 .500 000 төгрөг
3-байр
1 .000 000 төгрөг
4-р байр
700,000 төгрөг
5-р байр
500,000 төгрөг
БҮГД
6,200,000 ТӨГРӨГ
“НЭГ МОНГОЛ, НЭГ НҮҮДЭЛ” БАГИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ
Бямба гариг 12\5 Нээлтын ажиллагаа 10.00
1-р өрөг 10.20-12,20
2-р өрөг 12.30-14,30
ЦАЙНЫ ЦАГ 14,30-15,30
3-р өрөг 15.40-17,40
4-р өрөг 17.50-19,50
Ням гариг 12\6
5-р өрөг 10.00-12,00
6-р өрөг 12.10-14,10
ЦАЙНЫ ЦАГ 14,10-15,10
7-р өрөг 15.10-17,10
ШИЛДЭГ ШАТАРЧИД УИХ-ЫН ГИШҮҮДТЭЙ ӨРӨГ ХАРАХГҮЙГЭЭР ТОГЛОХ 17,20-18,20
Хаалтын ажиллагаа 18,30
ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ : “НЭГ МОНГОЛ”ТББ
ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: ”ЦЭЦЭН НҮҮДЭЛ” ШАТРЫН КЛУБ.
“МОН-ЧЕСС” ШАТРЫН КЛУБ.
“ДАГШААХҮҮ”ШАТРЫН КЛУБ.
НИЙСЛЭЛИЙН ШАТРЫН ХОЛБОО.
Холбоотой мэдээ
Comments are closed.