МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнгөрсөн ням гарагт хуралдаж Эрүүл мэнд, спортын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэхээр болсон. Ийнхүү Шударга ёс эвслийн бүлгийнхэн Ерөнхий сайдад түүний нэрийг өргөн мэдүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЭМС-ын сайдад Л.Жамбалжавыг нэр дэвшүүлэх боломжгүй гэх хариуг өгсөн байна.
Тэрбээр, “Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан ЭМС-ын сайдын суудлыг өөрсдөө авахаар ярилцаж байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд ийм шийд гаргасан байна.
Дашрамд дурдахад ЭМС-ын өмнөх сайд Г.Шийлэгдамбыг авилгын хэргээр АТГ-аас саатуулаад байгаа юм. Тиймээс тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, огцорсон юм.
Г.Лхагваа
Холбоотой мэдээ
-
Зочин (December 04, 2015 9:22:12 am )
Татгалзсан үндэслэл нь юу юм бол, маш ойлгомжгүй байна. Төрийн ажил иймэрхүү л бүрхэг явагдах юм даа. Төрийн шийдвэр байнгийн улс төрийн ашиг сонирхолд үндэслэсэн, хаасан боосон далд санаанууд дагуулаастай.
1 Comment