antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2015 25 comments

Хорооны Засаг даргаас хорвоог захирахдаа тулж явна

нийтлэсэн Admin

ecf74f90c04bdb4bbbebf78bba4df03aНэгэн насаараа сонгуульд нэр дэвшиж өвдөг шороодсон “Буян” Б.Жаргалсайханыг телевизээр арай гэж оногдсон цагт бусдыг зүхэж байхад З.Баянсэлэнгэ хууль тогтоох дээд байгууллагын сэнтийгээс Төрийн түшээдийг загнаж сууна. Асар том ялгаа мөн биз. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан дан дээлтэй жиндэж явахад тэр УИХ, Засгийн газрын хуралдаанд салбар яам толгойлон давхар дээлтэй халууцаж сууна. Үүнийг тавилан гэдэг юм. Б.Жаргалсайханы тэр их хөрөнгө, хоосон улстөржилт өөрт нь огт хэрэг болсонгүй. Хойшид ч үгүй биз. М.Энхсайханы намын дарга, өндөр нэр сүр бас л огт хэрэг болсонгүй. Түүнээс биш З.Баянсэлэнгэд “Буян” компанийнх шиг их хөрөнгө байхгүй. МҮАН гэсэн нам, нам дамжсан гар хөл бол бүр байхгүй. Тэр ч бүү хэл нэгэн цагт Монгол Улсын эзэн байж, ёстой л “толгойтыг бөхийлгөж, тойгтныг сөхрүүлж” явсан намынх нь дарга Н.Энхбаяр хүртэл парламентад суух гээд чадахгүй байна. Энэ бол хувь хүнд зурж өгсөн төөрөг. З.Баянсэлэнгэ гэх энэ эмэгтэй зурсан зургаараа л аж төрж байгаа нь энэ байх. Тэр парламент, Засгийн газарт суух гэж бусад шиг мөнгө цацсангүй. Өвөл зуныг умартан улстөржсөнгүй нь ийн бодоход хүргэсэн хэрэг.

       З.Баянсэлэнгийг УИХ-д орж ирэхэд сайн муу асар олон мэдээлэл тарсан. Өчигдөрхөн нэг системд ажиллаж цалингаас цалингийн хооронд шогшиж явсан хүн гэнэт сенатр болчихоор цаадуул нь атаархасан хэрэг. Уржигдархан зөөврийн худгаас ус зөөж зогссон бүсгүй олны хүндлэлд ороод ирэхээр жөтөө нь хөдөлсөн хүмүүсийн мэдээлэл байсан болов уу. Угаасаа монголчууд бидний цусанд байдаг зан хойно яая гэхэв. Тэр тусмаа тухайн сонгуульд өвдөг шороодсон шинэхэн улстөрчид ихээхэн сэтгэл дундуур, муучлах замаар ярьж байсныг сайн санаж байна. Түүний хувьд нэр цэвэр элдэв мөнгөний бүлэглэлд яаран давхиад орчихгүй чанар нь улстөрд ихээхэн хэрэгтэй. Хойшид ч тэр ийм бүлэглэлд багтахгүй байх. Яагаад гэхээр цаадуулынхаа мафи маягийн бохир ажиллагааг яагаад ч ойлгохгүй. Энэ ажиллагааны загалмайлсан эцэг гэж болох Н.Энхбаяр дарга нь ч түүнд арга зааж өгөхгүй. Мафизмтай харилцаад сурчихвал Н.Энхбаяр түүнд бараг л хэрэггүй болно гэсэн үг. Гэхдээ ямар учирал ерөөлөөр их улстөрд хөл тавив гэдэг нь хэний ч сонирхлыг татаж таарна.

       МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болохын өмнөх өдөр Гандантэгчинлэн хийдэд намынх нь гишүүд залбирал үйлдэж, даргаа аврах эцсийн гарц хайсан. Аргаа барахдаа лам барааддаг монголчууд бидний зан хойно доо. Ийн арга тасарч явах үед З.Баянсэлэнгэ гишүүний залбирч суусан дүр бол монголчуудын санаанд тодхон үлдсэн түүхэн зураг болж таарна. Үнэнхүү сэтгэлээсээ гуйж байгаа энэ төрх улстөрд тийм ч олон тохиолдохгүй. Арга ч үгүй биз. Өөрийнх нь зүүдлээгүй явсан дүрд хувилгаж өгсөн хүнийхээ төлөө ийн залбирах жудаг хэнд ч байж таарна. Хэн байхад нь хэн хэн болгочихов гэдэг их том асуудал л даа. Жинхэнэ эгэл боргил дундаас парламентад орж ирсэн тэр улстөрч болох болоогүй ч ардын хүү горилж болдоггүй их тоглоомын дүрмийг тун хурдан сурч байна. Хурдан суралцахгүй бол нидэрчих гээд байдаг талбар хойно өөр яах ч билээ. Энэ танхимд урьд өмнө бараг хөл тавьж үзээгүй гэж болох тэрээр өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагын сэнтийгээс гишүүдийг загнаж, Засгийн газрын хуралдаанд үг хэлж сууна. Ёстой л Хорооны Засаг дарга байсан эмэгтэй хорвоог захирахдаа тулж явна.

       Богинохон хугацааны улстөр нь түүнд ийм өндөр сэнтий хайрлана чинээ тухайн цагт хэн нэгэн бүү хэл өөрөө ч төсөөлөө болов уу үгүй болов уу. Хэрвээ З.Баянсэлэнгэ парламентад орж ирээгүй бол хэн нэгэн олигархи сууж л таарна. Тэгэхээр нэр цэвэр, жинхэнэ ардын дундаас тодорсон З.Баянсэлэнгэ байх нь 100 хувь дээр гэдэгт өнөөдөр олонхи санал нэгдсэн байх. Ямартай ч Л.Гүндалай мэтийн балайрахаас тэс өөр. Ажил мэргэжлийн хувьд ч тэр анхан шатнаас ажлын гараагаа эхэлсэн гээд түүнд төр түшилцээд сүйд болдоггүй юм гэхэд саад болохгүй нэр цэвэр улстөрч. Тэрээр 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн цагаас хойш 1999 онд НЦГУТ-д бага эмчээр ажилласан аж. Харин бага эмчээр ажиллаж байсан З.Баянсэлэнгэ Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хожмоо эзэмшсэн энэ мэргэжил нь өдгөө түүнд асар их хэрэг болж байгаа даа. Хүнд оноогдсон тавилан, зурсан зураг төөрөг гэж бий. Тиймдээ ч түүнийг алс хэтдээ хууль тогтоох дээд байгууллагын сэнтийд залрах төөргөөр Цагдаагийн академид сургасан байлгүй. Хэрвээ тэр сүсэгтэй болоод ангийнхаа Н.Батбаяр, Д.Арвин нарт итгэдэг бол нэг үзүүлчих хэрэгтэй. Түүнийг цагдаагийн академид суралцаж ахуй цагт нь багшилж байсан нөхөртэй З.Баянсэлэнгийг УИХ-ын гишүүн болсны дараа таараад “Энэ З.Баянсэлэнгэ маш чармайлттай, хүнд нэг л зангаараа ханддаг хүн байгаа юм. Нас ахимаг оюутан байсныг ч хэлэх үү идэвхи зүтгэл ихтэй, асууж шалгаасан л хүн явдаг байлаа” хэмээн өдгөөгөөс арав гаруй жилийн өмнөх дурсамжаа уудлана билээ. Ямарч байсан номын дуу зааж байсан багш нь түүнийг огт хэрэггүй хүн яах гэж УИХ-д ороод ирэв гэж хэлээгүй юм. Гэхдээ “Багшийн эрдэм шавиас” гэсэн үг байдаг учраас аяндаа харагдана биз.

       Тэр Эрх зүйч мэргэжил эзэмшсэн даруй Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч гэх албуудыг 2008 оны сонгууль хүртэл хашсан. Энэ нь түүнд хуулийн чиглэлээр мэдлэг цуглуулж, туршлага суулгасан он жилүүд болсон байх. Мөнхүү Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар хоромхон зуур ажилласан нь ч түүнд их хэрэг болж таарна. Одоогоор төр захиргааны байгууллагын анхан шатанд ажилласан хүн УИХ-д байхгүй байх. Хамгийн багадаа л аймаг толгойлсон этгээдүүд парламентад морилдог шүү дээ. Эсвэл пүүс компанийн эзэд байх ийм л орчин хойно. Тэр бол улстөрчийн хувьд ийм л товч намтартай нэгэн. Харин түүний намтрын хуудсанд бичигдэж үлдэх учиртай хэдэн зүйлийг эргэн санахад илүүдэх юун.

      МАХН-ыг МАХН болоогүй байхад Н.Энхбаярт үнэнч зүтгэсэн З.Баянсэлэнгэ эвслийн жагсаалтын долоод эрэмбэлэгдэн орж ирсэн. Мөнхүү Н.Энхбаярын хүү Э.Батшугар жагсаалтын зургаад байсан ч мөн хууль бус байгаад хасагдсан учраас тэрээр эрэмбээ нэгээр ахиулж зургаад жагссан юм. Э.Батшугар нь Сонгуулийн шинэ хуулинд орсон “Цэргийн насны боловч цэргийн алба хаагаагүй этгээдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдэг заалтаар хасагдсан юм. З.Баянсэлэнгийн хувьд УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Н.Энхбаярт үнэнч байж МАХН нэрийг авахад хүчин зүтгэж, намынхаа даргын даалгавраар жагсаал цуглаан олныг зохион байгуулсан нэгэн. Тэр ч бүү хэл өлсгөлөн зарлаж гээд Н.Энхбаярын төлөө амь насаараа дэнчин тавьсан гэдгийг бид сайн мэднэ. Тэрээр УИХ-ын гишүүн болсон ч Н.Энхбаярт үнэнч гэдгээ удаа дараа харуулж, өдгөө Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байгаа юм. Түүнд айсуй 2016 оны сонгууль нааштай байх болов уу. Учир нь намынх нь дарга өөрт нь үнэнч үлдсэн З.Баянсэлэнгэд ахин том итгэл үзүүлж таарна. Хамгийн гол нь Н.Энхбаяр нь ахиад улстөрийн шуурганд өртөхгүй бол шүү дээ. Ойрын сураг чимээ сонсоход мөнхийн дайсан Ц.Элбэгдорж Н.Энхбаярын эсрэг ажиллагааг эхлүүлсэн гэнэ лээ. Гэхдээ улстөрийн эргүүлэгт өртсөн ч нөмөртөө хэсэг нөхдийг багтаадаг Н.Энхбаярыг дагахад З.Баянсэлэнгэ алзахгүй ээ. Ийм л нэгэн эмэгтэй өөрийнхөө зураг төөргийг даган Төр түшилцэж явна. З.Баянсэлэнгийн улстөрд хэр удаан байх нь гагцхүү өөрөөс нь шалтгаална. Түүнээс биш өнөөдрийн парламентад байх үеэ өнгөрөөсөн эмэгтэйчүүдээс илүү зоримог алхам, илүү санаачилга гарч таарна.

С.Ууганбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • монгол хүн (December 03, 2015 12:35:38 pm )

    монгол улсад сайдын албам тушаал гэдэг зүйл ямарч үнэ цэнэгүй зүйл болсон .ийм сонин хүн хүртэл сайдын алба хашаад явж байна. үүх түүхий нь харахад яав ч тэр том албанд суух тохиромжгуй эмэгтэй.хэн нэгэн эрх мэдэлтнийг дагаж гүйсээр байгаад энд гар болдог гэдэг нь энэ хачин эмэгтэйгээр харагдаж байна. улс орныг хүндэлж.ард түмнийг боддог хүн байсан бол өөр хийж чадах хүнд нь зайгаа тавьж өгөх байсан .тэгэхээр бас . нэгэн шуналт сэтгэлээ барьж дийлэхгүй яваа нэгэн бол энэ эмэгтэй юм

    • Anonymous (December 03, 2015 12:56:27 pm )

      Чи үхлээ юу. Өрөвдмөөр амьтан.

      • setgegdel; unshiv (December 03, 2015 1:39:11 pm )

        humuus er ni iim dugnelt ogch yardagiig bi zondoo sonsson… kkkk

  • зочин (December 03, 2015 1:06:23 pm )

    Баянсэлэнгэ урагшаа мандтугай

    • zochin (December 03, 2015 1:37:42 pm )

      hahaha ineedtein chaavas daa

  • Fuck Bayanselenge (December 03, 2015 1:09:06 pm )

    Ene muu Medrel muutai Enkhbayarin boowiig Dolooj yawdag Jinger yu geed dandaa xutsaad bdag yum be.

    • zochin (December 03, 2015 1:36:14 pm )

      bayanselngiin zahilagaar bichigdsen niitlel yum bna. Nam dagaj salbagnasnii achiig gargasan l hun bna, NAMAAR garsan bolohoor namdaa l zutgedeg ard tumend tegs geed neree aldahguig hicheej yavdag neg gej boddog..

  • Otgo (December 03, 2015 1:11:34 pm )

    Tas Mulguu bvdvvleg Ajimaa shdee saidaar alddaa!!!

  • nam ni gargaagui bol hezeech garahgui (December 03, 2015 1:41:51 pm )

    ireh singuuliar namaas ni gargadag ene zavaan yumiig bolimoor yumaa, chadsan chadaagui yumnuud garch balairch baidgiig bolimoor yum.. DARGA geheer hun zagnadag ajil gej oilgodog sonin sonin humuus duuren boljee

  • zochin (December 03, 2015 1:46:07 pm )

    Said baihad yu ni bolohgui gej ataarhuu humuus uh ba .

  • g (December 03, 2015 1:57:09 pm )

    ene avgai chin nadgalamj zeeliin horshoond munguu aldchaad baahan guij uuriinhuu mungiig buren avaad busdiigaa hayasan gej bsan shu

  • zochun (December 03, 2015 2:01:51 pm )

    horoon dargaa ch hiij chadahgui, huntei hariltsaj chaddagui ene huniig medehgui hun l bichsen bna daa.Iim huneer tur bariulj baigag Mongoliin emgenel

  • Buunii Noxoinuud (December 03, 2015 2:03:13 pm )

    Deeln goedson bna Ene Noxoid

  • Anonymous (December 03, 2015 2:09:26 pm )

    Toroo hundeldeg bol arail iim jalgiin heruulcheer tor tushuulmeergui baina!!!

  • Anonymous (December 03, 2015 2:21:41 pm )

    Teneg avgai

  • Г.Батнасан (December 03, 2015 2:28:11 pm )

    Үгүй яахав үзэл бодол, удирдлагадаа үнэнч зүтгэсний л үр дүн байх. Нэгэнт өөрт ийм хувь зохиол таараагүйгээс хойш элдэв муу үг чулуудаад яахав. Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай гэдэг дээ

  • Nasaa (December 03, 2015 4:36:16 pm )

    Ene saidantsar amaarai xutsaj bxaar amidral deeree xeregjvvleldee Barilagin zurag oilgoxguin bj yaaj said boldin ichmeer yum!

  • Anonymous (December 03, 2015 4:40:57 pm )

    Ene bl chuluut ertuntsiinsongodog jishee setgegdel bichigch ta ch daraagiin gishvvn ch yum bil v oroldood vzehed gemgvi shv

  • irgen (December 03, 2015 4:49:49 pm )

    eeeeoooy ene 1 shal balai pal pal gej yaridag mangar avgai odoo bolioosoi

  • Намдаг (December 03, 2015 7:43:04 pm )

    Яах вэ яахав. Болж л байна. Нэг их гай тарихгүй байгаа шүү.

  • зочин (December 03, 2015 7:47:38 pm )

    Хөөрхий дөө алтан загасны эмгэн шиг суга харайж байгаад одоо удахгүй муу бор гэртээ очих байлгүй дээ.Энэ хаа холдох вэ? Энхбаяр үгүй бол энэ хэн ч биш шүү дээ.

  • Anonymous (December 04, 2015 12:37:41 am )

    Owoo dajgui yawa negnige demjeed medehgui yumand ni zowlood baij chadahgui mulguu tsarailaad muulaad bhiin ireeduin shn mongol ulsiigg buteej moroodlo bieluulie l de

  • Bx (December 04, 2015 1:44:54 am )

    Ih hurald iluu sain shudarga hen bgaan bugd mafiin buleglel aalznii torond ortson baritsaalagdsan manjilj suudag bidniig yduu amidruulah zorilgotoi oligarhuud bgaashd muu erees deer bodsonoo shuud helchihdeg iim eh oronchid olon bh heregtei bn

  • Bx (December 04, 2015 1:49:46 am )

    Barilgiin zurag unshuulah geed bgaa hund ideh hooloo ooroo hiij idej surchaad yarij bai hunii hool hulgailj iddeg uym bj

  • зочин (December 04, 2015 9:58:12 am )

    Ёстой аз нь таарсан хүүхэн.Ганц амьдрах хорвоо дээр заяасан төөрөгөөрөө явж л байг даа гишүүнээс болих цаг нь болбол боль нь биз.Гэхдээ сайд хийхэд арай л жолдоно.Тэгээд яахав азтай л хүүхэн байна.Амжилт хүсье.Өдөр ирэх тутсам улам өнгөлөг болоод байгаа.Нөхөр нь гэсэн азтай залуу.Авгайгаа улам дэмжиж байгаарай.

antalya rent a car