Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь тус сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дунд хоолны хордлогот халдвар тасралтгүй бүртгэгдсээр байна. Тиймээс өвчнийг газар авахуулахгүйн тулд ийнхүү түр хугацаагаар хаасан байна.
Нийт тандалт судалгаанд 1657 хүүхдийг хамруулснаас 167 нь буюу 10 хувьд нь эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. 154 хүүхдээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжлэхэд 44 хүүхдээс Sh.Flexneri илэрсэн байна. Одоогоор 43 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэнэ. Эх сурважлийн мэдээлж буйгаар тус сургуулийн дотуур байранд хүнс нийлүүлдэг байгууллага муудсан мах нийлүүлснээс халдварт өвчин гарсан байх гэв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
baza (December 03, 2015 8:27:54 pm )
omhii dorvoduud huuhduud alah gej bn sh de
1 Comment