Өнгөрсөн сарын 30-ны өдөр болж өнгөрсөн Хэвлэх үйлдвэрийн барилгыг Араб гаралтай, монгол иргэншилтэй Абдул Карим гэгч хижээл насны кавказ эр 24 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь монголчуудын сэтгэлийг гонсойлгосон хэвээр байна. Мэдээж энэ асуудалд монгол хүн бүр сэтгэл оюунаа чилээх нь гарцаагүй. Ийн хэлэхийн учир нь уг дуудлага худалдаа болоод дөрвөн хоног өнгөрсөн ч гэлээ сошиал ертөнцөөр олон нийт санал бодлоо илэрхийлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг энэ үйл явдалтай холбон олон нийт хөндөж эхэллээ гэсэн үг. Шалтгаан нь гэвэл Арабын ертөнц бүхэлдээ хүчирхийлэгч машин гэдгийг дэлхий даяараа мэднэ. Тиймээс тэднээс дэлхийн олон улс орон зайгаа барьж эхэлчихээд байхад манайхан төрийн ордныхоо хажууд өөрийн хүссэн зүйлээ хийх боломж олгон обьектоо худалдсан явдлыг олон нийт буруутгаж буй юм.
Түүнчлэн энэхүү Араб эрийн талаар уржигдар “Хас”-ын гэх тодотголтой Ч.Ганхуяг ч бас сэтгэл эмзэглэж байгаагаа ч хэлж байсан. Тухайлбал, тэрбээр “Абдул Каримын их мөнгөний ард хэн байгааг, энэ их мөнгө бохир эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ мөнгө улсын төсөвт буюу бидний халаас руу орно. Нөгөөтэйгүүр хувьчлал хэдийгээр шийдэгдсэн ч 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг маш сайн нягтлах ёстой. Төр өөрөө мэдэхгүйгээр бохир мөнгө авчихаж болохгүй шүү дээ. Энэ бүх шалгах, хянах үйл ажиллагаа ном журмынхаа дагуу хийгдэх байх” гэх үгийг олон нийтэд дайсан юм.
Тэгэхээр Абдул Карим гэгч манай улсад ирээд 30 жил амьдарсан эсэхийг нь хэн нотлох юм бэ гэсэн асуулт гарч ирж буй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр л мань хүнийг монголд 30 жил амьдарч байгаа гэж бичсэн болохоос түүний хэчнээн жил манай улсад амьдарсныг нь батлаад хэлчих хүн үнэндээ байхгүй байгаа шүү дээ.
Харин учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар түүнийг монголд яагаад ч 30 жил амьдрах боломжгүй гэдгийг хэлж байсан юм. Ийн хэлэхийн учир нь тэрбээр өнөөдөр 60 настай ч амьдралынхаа ихэнх хугацааг Арабын ертөнцөд өнгөрөөсөн. Тэгэхээр түүний амьдралын хэм, хэмнэл ямар байсан. Аль урсгалыг дэмждэг байв гээд олон, олон асуулт урган гарч ирж байна.Түүнчлэн түүний эхнэрийг 24 настай монгол бүсгүй гэж хэлж байгаа ч энэ бас л баталгаагүй мэдээлэл. Тиймээс энэ кавказ эрийн талаар олон нийт ихэд сонирхож түүний тухай мэдээллийг илүү авахыг хүссэн ч түүний монгол түншүүд Абдул Каримийг сайн мэдэхгүй гэх хариултыг өгч байсан юм.
Мөн зарим эх сурвалжын хэлж буйгаар түүнийг хэвлэх үйлдвэрийн барилгын хувьчлалд орохоор эртнээс бэлдэж байсан гэх мэдээллийг өгсөн. Харин НИТХ-ын зарим гишүүн дуудлага худалдааны үеэр гэнэт гадаад нөхөр гараад ирэхээр нь ихэд гайхсан гэдгээ ч хэлж байсан. Яг үнэндээ бидэнд л 24 тэрбум төгрөг их мөнгө болохоос биш Арабын шейх ноёнтонд зүгээр л нэг өдрийн тансаглалынх нь мөнгө гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй байх.
Хэдийгээр бид өнөөдөр гадны нөхөрт хотын А зэрэглэлд байрлалтай бүр Засгийн газрын ордонтой хаяа залган орших Жанжин сүхийн ажиллаж байсан хэвлэх үйлдвэрийг алдсан нь оройтсон ч гэлээ Абдул Каримын мөнгөний эх үүсвэр хаанаас угшилтай вэ гэдгийг нь шалгаад үзэхэд гэмгүй л байх. Тэгээд энэ мөнгөний учир начрыг шалгахыг нэр төртэй компанийн захирлууд төдийгүй монголын улстөрчид хүсэж буйгаа илэрхийлж байсан. Манайхан хэзээнээсээ л авлигад дуртай хүмүүс болохоор магадгүй Абдул Каримын монгол иргэншилийг нэг хоногийн дотор хийсэн байхыг үгүйсгэхгүй. Ийн хэлэхийн учир нь хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн аравдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт СХД-ийн иргэдээс Катар улсын иргэд их хэмжээний идлэг шонхрыг хууль бусаар тэжээж байна гэсэн мэдээлэл ирж байсан. Ингээд тус газраас өгсөн мэдээллийн дагуу шалгалт хийхэд СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун туруунд 61 шонхор шувуу тэжээж байсан катар иргэдийг илрүүлж байсан. Гэтэл дээрх шувууны 30 нь зөвшөөрөлтөй, харин 31 нь зөвшөөрөлгүй байсныг тухайн үед мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгч байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага дээрх хэргийг хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Харин захиргааны арга хэмжээ авахуулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт явуулсан байна. Тухайн үед олон нийт энэхүү хэргийн эзнийг Абдул Карим гэж мэдээгүй. Сая л түүнийг шонхор шувууны наймаачин гэдгийг нь мэдсэн хэрэг л дээ. Үүнийг дахин, дахин нуршаад байгаагийн учир гэвэл Абдул Каримийг тухайн үед албаны хүмүүс монгол иргэншилтэй Араб хүн гэж хэн ч мэдээллээгүй. Энэ асуудал өнгөрсөн аравдугаар сард нэлээд дуулиан шуугиан болж байгаад л намжиж байсан ч харин бүр зөвшөөрөлгүй байсан 31 идлэг шонхорынхоо хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хачирхалтай.
Ямартай ч одоо тэрбээр нийслэл хотын маань зүрх болсон А зэрэглэлийн газрыг монголчуудын нүдийг нь орой дээр нь гаргаж байж 24 тэрбум төгрөгөөр худалдан авчихлаа. Харин одоо түүнийг энэхүү газар ямар барилга барих бол гэсэн хүлээлт нийгэмд бий больсноос гадна Абдул Карим гэгч нөхөр яг хэн юм бэ гэх асуулт одоог хүртэл бүрхэг байна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Дамба (December 03, 2015 11:27:07 am )
Мэдээж, бүгдийг хахуульдсан байж таарна. Хотын төвийн А зэрэглэл, ЗГ-ын ордонтой хаяа зэрэгцсэн газрын үнэ цаашид мөн ч их үнэ хүрнэ дээ. хэн нь үл мэдэгдэх нөхөрт ийм чухал газраа өгсөнийг Тагнуулынхан шалгах юм биш үү.
-
ОЛОНХААД М. (December 03, 2015 11:33:31 am )
Би сэтгүүлч. Монгол Улсын нийслэлийн зүрх болсон энэ газарт Улсын Хэвлэлийн Комбинатын Сонины Үйлдвэр гэж байхад би ажиллаж байлаа. Тэр үе бол соц нийгмийн төгсгөл. Монгол Улсын Төрийн Их Тамга хажууханд нь ердөө л 100 метр хүрэхгүй газарт байгаа. Бас муу сайн ч МУЕ бас МУЕ сайд ажиллаж байдаг. Энд та бидний сонгосон эрхэм гишүүд минь ажиллаж байдаг. Ийм л МОНГОЛЫН ЗҮРХ лугшиж байдаг. Монгол хүн “зүрх”-ээ зардаг уу. Зарж болох л юм. Харин монголын газар нутгийн зүрх болсон энэхэн жаахан газрыг зарах хэрэг байна уу. монголчууд аа. Энд Парламентийн ордон барих тухай нэг хэсэг яриад өнгөрсөн. Абдул Карим гэгч эрхэм сайхан л буурай харагдаж байна. Харин сэтгэл нь ямархан өнгөтэйг ХЭН мэдлээ. Удахгүй тэр газрын орчинд “Монгол хүн, нохой” хоёр явж болохгүй болвол яахсан билээ. 24-хөн тэрбумыг авч хоол болгохоосоо өмнө наймаа буцвал ямар вэ нөхөд минь. 24-өөс жаахан долоох гэсэн хэн нэгэн итгээд байвал ганцхан удаа эх оронч сэтгэл гаргаач ээ.
-
иргэн (December 03, 2015 11:42:45 am )
Манай дээдсүүд мөнгөнөөс толгойгоо өгч эхэллээ,Улсын бүртгэлд байхгүй гэсэн хирнээ монгол улсын иргэн гэнээ худлаа л байхгүй юу,энэ асуудлыг яаралтай зогсоо,Их жанжин Сүхийн холбогдолтой маш чухал байшингийн балгас юм,бүрэн солиот Батүүлийн хийж буй ажил шүү чи аятайхан байгаарай юманд хэмжээ хязгаар бий шүү.Наймааг яаралтай буцаа.
-
mongol (December 03, 2015 12:06:18 pm )
ta nar auction zarlaa biz dee.hen neg ni hudaldaad avaa biz dee.odoo yah geed baigaa yum.gadaad hyn oruulahgyi geed zarlah ni yasan yu,zaralsan ch manai jingeryyd garaad irne biz dee
-
mongol (December 03, 2015 12:08:06 pm )
herev ene hyn huuli busaar ih hemjeenii orlogo shonhor shuvuu zarj olson bol manai gaali buruutai baina.
-
mongol (December 03, 2015 12:09:57 pm )
Manai gaali,tatvar hoer yaj ajilladag songodog jishee.
-
boogoo (December 03, 2015 12:31:05 pm )
ene 24 terbum chini mongolchuudaas oorsdoos ni avsan munguuer l erguuleed ene gazriig xudaldaad avch bgaa bizdee yu gej ter arabaasaa mungu avch irj bdagiin mongoliin baigaliin baylagaa,ard tumnees ni zavshsan mungu bizdee
-
Tuvuu (December 03, 2015 1:05:06 pm )
Anhnaasaa duudlaga hudaldaand oruulhaasaa umun araa bodoj khiihgui yaasyn be? Negent 24terbum hurtel une hayaltsaj zarchihaad odoo hoinoos ni olon yum yariad bhiin? Ingeed l Mongol uls delkhii dayar gadaadyn hurungu oruulagchdyg havchdag togtson nariin bodloggui gedgee batlaad ugluu sh dee
-
Ахын сургаал алт (December 03, 2015 2:27:26 pm )
Хаяа та нар ислам шашинтай хүнд газар нутгаа өгч болохгүй. Өгч сурснаараа дунд улсын иргэнд өгсөн нь дээр. Нэг л газрыг бараадахгүй өөр өөр улсад өгчвөл сүүлд будилаан үүсч мэдэн шүү
-
gaihal (December 03, 2015 2:43:24 pm )
Mongolchuudaa bid ireeduid atadiin kolon bolno yanaa odoo l neg yum hiihgui bol tanii mini huugduug arabiin book boloh new BA’s Arab eriig ogshuulerd baigaa mergejliin hyanaltiin gazar shonhor shubuunii hergiig shalgaj ene arabiig eh ornoocoo hooh heregtei bna nogoo gazarbshoroogoo hamgaaldag humuucee bocooj er bid ireeduid Arab ulciin koloni boloh nee
-
Сайн бод (December 03, 2015 3:52:24 pm )
Бадамжунай, Энхболд, Улаан хацарт Батбаяр нар УБ хотыг 20 жил удирдахад 390 гаруй дуудлага худалдаанаас 8хан тэрбумыг Улсын санд төвлөрүүлээд, үлдсэн 200 гаруй тэрбумыг өөрсдөө идчихээд, үлдсэн жаахнаар нь Намаа санхүүжүүлдэг байсан юм. Яагаад сүүлийн 3 хоног энэ Арабын талаар бүх сайт дээр зэрэг мэдээлэл гарч, хэн сандралдаад энэ мэдээг мөнгө зарцуулан, бүх сайт сонин дээр тавиулаад байгааг бодоод үзээрэй. 24 тэрбумаар зараад, тэр мөнгө нь авилгалчдын халаасанд биш Татварт орж байвал ард түмэнд сайн биш үү? Газар ямар үнэтэй байдгийг мэдэж авлаа. 24 тэрбумаар авсан газар дээр ямар тэнэг нь Лалын сүм барих вэ дээ?
-
зочин (December 03, 2015 4:31:38 pm )
одоо лалынхантай дайтаж байгаа бус уу, барилга бариулах нэрээр баахан хар нөмрөгтэй лалынхныг оруулж ирнэ дээ.
-
Цог (December 03, 2015 4:47:02 pm )
24 тэрбумтай үүр цайна, 24 тэрбумгүйч үүр цайна, энэ лалууд аюултай,мөдхөн баахан лалын алан хядагчдаар дүүрэхгүй гэх баталгаа алга, хөөгөөд л явуул
-
сараа (December 03, 2015 5:52:57 pm )
Элбэгээ ерөнхийлөгч энэ газрыг хувийн хэвшилд концессын гэрээгээр өгч яамдуудад хэрэглээний зардлаа төлөөд түрээслэн ашиглах талаар Ерөнхий сайдад зарлигаар үүрэг өгч байсан гэтэл ЕС хэн байх нь хамаагүй тэр шийдвэрийг биелүүлэх ёстой ч Бат үүл өөрийхөө дураар гадны хүнд найр тавин өглөө.монголчууд хүч мөхөстлөө.
Стратегийн ач холбогдолтой газрын энэ хувьчлалыг буцаа. сайтар шалга, дэнчин,24 тэр бумын эх үүсвэр хаанаас хэзээнээс ямар замаар Монголд орж ирж байгааг Тагнуул, АТГ сайтар шалгаж АРД Түмэнд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж бна. -
naruto (December 03, 2015 5:59:34 pm )
хөөрхий бидний монголчуудаа гэж мөнгө харвал хэн ч байсан бөхийх юм. тэр шувууны худалдаачин арабыг шалгаач тагнуулынхан юу хийж байна тэдэнд мэдээлэл байх ёстой
-
Иргэн (December 03, 2015 8:28:53 pm )
Шалгаж хяналттай байхад илүүдэхгүй лалын ертөнц аюултай. Алсдаа юу хийх гэж байгаа нь ойлгомжгүй. Чухал гэсэн улс орнуудад чухал байрлалыг сонгоод байгааг үгүйсгэхгүй. Тагнуулчид минь ээ та нар жаахан ЧК байгаач.
-
З (December 04, 2015 6:11:26 am )
Дуудлага худалдаа л юм бол тэгээд өгөх хэрэгтэй ш дээ.Нүнжигтэй бай л даа
-
Anonymous (December 05, 2015 10:43:20 am )
Saraad: Uuchilaarai duudlaga hudaldaa nd bel benching ei hench orj bolohk huul tai. Mongold gadnii hurungu oruulalt orj irhked unhkeer hetsuu yumaa. Ene hun hereg hiigeegui shuu dee . Gazar iin huvid bairshil magadgui asuudaltai baij bolno. Tuunees Uul ni unhkeer mongold il tod shudraga ar duudlaga hudaldaa nd orson shuu. Manaihk nii neg uruusgul oilgolt urgelj hardaj serehk,negniigaa deesh ni gargaj chaddaggui at aar hkuduu setgel. Setguulch nar ch or undeslelgui medeelel yvuuldag. Hunii erhkend hen durtai ni halddag. Unehkeer hets uu.
18 Comments