antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2015 29 comments

АН-ЫН ХАГАРАЛ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ 25 ЖИЛИЙН ОЙД НЬ БУЛШЛАВ УУ

нийтлэсэн Admin
olloo_mn_1449101821_battulga

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга Монголд ардчилсан хувьсгал үүссэний 25 жилийн ойг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэн Салбар зөвлөлийн удирдлагууддаа мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэлд “25 жилийн хугацаанд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо монголчууд бид ашиглаж чадалгүй өөр хоорондоо толхилцсоноор үгүйсгэн улмаар төрийн бодлого ахин гаднаас чиглүүлэгдэх, монгол эх орончдыг хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улстөрийн гол намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зүй бус зөрчил эрчимжлээ” гэжээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, “толгойлж” буй МоАХ нь ч байр сууриа бат нягт хадгалж ирсэн гэдгийг хүн бүр хэлдэг. Тиймдээ ч тэрбээр энэ удаа ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоор нам гүмхэн байцгаана шүү гэдэг мэдэгдлээ аль хэдийн салбар зөвлөлийнхөндөө тараачихлаа.

Гэхдээ энэ нь олон фракциас бүрддэг АН- ын хувьд өнгөц харахад ялархаж, тунирхаж байгаа мэт боловч цаад утгаараа улстөрчид гадны улс, гүрнүүд, бизнесийн салбарынхнаас хэт хамааралтай болчихоод байгааг дуулгаад авлаа.

Түүнчлэн тэрбээр мэдэгдэлдээ “Монгол Улс 25 жилийн өмнөх байдалдаа аажмаар эргэн орж, зөвхөн жолоодлого, далд удирдлага л өөрчлөгдөж байгаа нь улам бүр тодорхой боллоо. Тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа болох улс орны эдийн засгийн чадамжийг гаднаас бүрэн хамааралтай болгохыг хүсэгч нам дамнасан бүлэглэл бодитойгоор оршиж, та бидний итгэл, сэтгэлээр төрийн өндөр дээд албан тушаалуудад олон жил суусан зарим хүмүүс төрийн ажлыг гацаан, төгс завхруулж байгаа ийм хүнд үед Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг баяр хөөр, шагнал цэнгүүнээр ёслон тэмдэглэх нь өнөөгийн нөхцөлд нийцэхгүй” гэжээ.

Энэ нь Монголын нийгэмд ардчилал гэдэг нэр л үлдэж буцаад 25 жилийн өмнөх төр засгийн удирдлагуудын арга барил бий болж, хэдхэн бүлэглэл, фракцийн зохиосон жүжигт олон нийт тоглох шаардлагатай болж байна шүү гэдгийг хэлж орхилоо. Үнэхээр ч эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч буй монголчуудын хувьд бүхий л асуудал цөөн хэдэн улстөрчийн алхам, бодлого, боловсруулсан  шийдэл зэргээс хамаарах болчихоод байна.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал хэмээн хаа сайгүй бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих тухай ярих болсон. Үнэн хэрэгтээ МАН-ынханы хэлж буйгаар өнгөрсөн жилүүдэд хамгийн их хөрөнгө оруулалт татаж, гадаад зээлийн эх үүсвэрийг ашигласан. Гэсэн ч хямарсаар л байгаа. Энэ нь улстөрийн намуудын бүлэглэл хоорондын зөрчлөөс болж, өсч дэвжих ёстой мөнгөн дүн хүртэл үгүй болж, өрөнд орж байгаа шүү гэдгийг харуулаад байна. Эдийн засгийн хямралтай үед албан байгууллагууд ч шинэ жил, ой зэргээ тэмдэглэлгүй өнгөрч болдог юм чинь юун сүртэй юм бэ гэж бодох хүн байх л болов уу. Юун сүртэй юм бэ, баярын хурал, концерт, бөхийн барилдаан зэргээр ой тэмдэглэх уламжлалт загвараас татгалзъя гэж мэдэгдээ л биз гэж хэлэх л биз. Гэвч баярын уур амьсгалаас гадна 25 насны баяраа сүр дуулиантай тэмдэглэхийн оронд энэхүү ойг  ийн булшлахаар шийдэж байгаа нь эрхэм гишүүний хувьд намын нөхөддөө нэгийг сануулж буй хэрэг. Уг нь тэрбээр энэ тухайгаа өнгөрсөн жилийн өдийд Ардчиллын 25 жилийн ойн хурал дээр хэлж байсан.

Тухайлбал “Бид жил бүр туулсан замаа эргэн харах, алдаа оноогоо цэгнэхээр хуран цугладаг, ярилцдаг, хэлэлцдэг. Энэ бол бидний тэмцэж олсон эрх чөлөөний нэг сайхан тал. Учир нь Ардчилал бол асаагаад орхичихдог мөнхийн хөдөлгүүр шиг зүйл биш, байнгын  анхаарал, арчилгаа тордлогыг шаардаж байдаг. Бид ардчиллын талаар дэндүү сайхан, дэвэргэн төсөөлөл тараасан бололтой, нөгөө талдаа бол социализмын нойрноос бүрэн салаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс байсаар байгаа байх. Бид дарангуйллын засаглалтай, коммунист нийгмийг ардчилсан хувьсгалаар богино хугацаанд амжилттай сольсон ч, нийгмийн харилцаа, нийгмийн гишүүдийн үзэл бодол, итгэл үнэмшил, хандлага, зуршлыг агшин зуурт хувьсгалчаар өөрчилж чадахгүй. Нийгмийн сэтгэхүйн өөрчлөлт аажим хувьслын замаар явагддаг гачлант үнэнг бид 25 жилийн туүхээрээ үзэж, мэдэрч туулж явна. Туулсан замаас хамаарах хамаарал Ардчилсан намд ч бугшиж байна. Өмнөх нийгмийн хүнд суртал, бөөрөнхийлөл, ач холбогдолгүй жижиг зүйлсээр хөөцөлдөн, тулгамдсан асуудлыг бүрхэгдүүлэх, албан тушаалыг садан төрлөөрөө төрд шавах, амин хувийн ашигт нийтийн хөрөнгийг зарцуулах гэх мэтэд сурамгай ашигладаг социалист араншин саяхныг хүртэл Ардчилсан намын удирдлагад байсан хүмүүст тод ажиглагдаж, хэсэг хугацаанд биднийг нийтээр маань тарчлаасан.

Тэд намын гишүүдийг хагаралдуулан талцуулж, ардчиллын
шийдвэр гаргалтын сонгодог механизм болох хурлыг өөрсдийн суудлыг хадгалан үлдэх хэрэгсэл болгосон юм. Тэд  Ардчилсан намын дүрэм журам, бүтцийг өөрсдийн эрх мэдэлд хүргэх гишгүүр болгон тохируулсан юм. Тэд суудлаа хадгалан үлдэхийг хичээхдээ         олонхиороо баталсан намын дүрэм журмыг үл хайхран, мартаж, мартагнуулан дэвсэлсэн юм. Тэд намын хяналтын бүтцийг өөрсдийн гар хөлөөр дүүргэн, тэдний бусармаг шийдвэрээр суудлаа хадгалан үлдэхийг үхэн чармайсан юм. Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна. Намын удирдлагад байсан зарим этгээд өөрсдийн тойрон хүрээллээ ард түмэн гэж эндүүрч байснаас ард  түмний  сайн сайхны төлөө | нэрээр юм бүрийг хорих чиглэл рүү буцалтгүй явж байлаа. Зогсох, тоормосоо татахгүй бол болохгүй төвшинд ойртож байгаа нэг зүйл бол миний дээр дурдсан иргэдийн хамгийн чухал эрх чөлөө болох бизнес эрхлэлтийг хумиж, дарамталж байгаа хүнд суртал, төрийн оролцоо, албан тушаалтны дураар авирлал болоод байна. Улам бүр хүнд сурталжиж, хуйвалдааны шинжийг олж байгаа засаглалын хэлбэрээ ч засах цаг иржээ. Засаглалынхаа хэлбэрийг дэлхийн ардчилсан олонхийн жаягт нийцүүлэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш хэлбэрээр хол явахгүй нь. Өнөөдөр монголын хөгжлийг тушиж байгаа нэг хүчин зүйл нь улс төр өөрөө болчихоод, улс төрийн эрх мэдэлд хүрсэн цөөнхийн бүлэглэл эдийн засгийн хөгжил, санхүүгийн урсгалыг утгыг нь алдагдтал будлиулж, төөрүүлж сууна. Тэд нийт монголчуудын баялгийг “төр хамгийн муу менежер” гэх улигт тодорхойлолтоор гул барин цөөнхийн бүлэг, олигархиудын мэдэлд өгөхөөр завдан байна.” гэж байлаа.

Харин өнөөдрийн энэхүү МоАХ-ны салбар зөвлөлдөө хүргүүлсэн мэдэгдэл нь түүний жилийн өмнө хэлж байсан үгсийг давтаж байгаа мэт харагдаж буй нь ардчилал урашлахгүй улам бүр бутран унаж булшлагдаж байгааг харуулж байгаа бололтой. Энэ нь Х.Баттулга хэлсэнчлэн АН-ын  дотоод зөрчлөөс ихээхэн хамааралтай болохыг нь харуулж амжлаа. АН гэх улстөрийн залуухан хүчний эхлүүлсэн ардчилал арай ч ийм богинохон настай байгаагүй л байлтай.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • Anonymous (December 03, 2015 10:18:50 am )

    Uuruu hamgiin baliar horchin ni bj yu wee chi zugeer l zaalandaa ochij barild

    • mlatav sansar (December 03, 2015 12:14:28 pm )

      jg eneeder ene uzel sanaa dendyy oroitson wmyy daa,eneeder mongoliin mjnga mjngan ardchillagchid shydraga ynenii telee temceer irsen temceh ch bolno.12 sarin 10. tegch oi, tegsh bish oi ch jlgaagyi hyssen hyseegyi ardchillaliin anhdagchid niislel ,hedee oron nytagtaa aldan bysaar cyglan aldaa onoogoo shyyn helelceh bolov yy.battylga erenhiilegchee ta teriin erh medeld baih hygacaanbaa bysadiihaa bysarmag yildel byhniihen esreg temcej baisan bolovch ,edii olon jiliin hugacaand [moah] g niigmiig hedelgegch huch ,sain yilsiig tygeegch .yhamsart zorilgiihoo telee temcegch bolgon televshyylj chadaagyi shuu dee,byhel byten 150 mjngan gichyyd demjigchtei [moah] shyy dee. tedniig hairlaj demjij chadval yzel bodoliinhoo telee zohilloh zyrh odoo ch baigaa shuu,

  • zochin (December 03, 2015 10:25:40 am )

    Usnaas tsever garna gej bodoj bna uu mongoliin ard tumen battulga gej nen gedgiig medneshuu jenko min

  • zochin (December 03, 2015 10:32:17 am )

    Talh chiher mah imeks bayn gol geed mon ch olon tumenii hooliig bulaasan hundee chl battulgaaaaaaa

    • Зочин (December 03, 2015 11:44:38 am )

      Эргуу малаа ХХК ХК гэдгиин ялгааг олж мэдчихээд дараа н ь хун муулж баи Би би гэж 25 жил цээжээ дэлдсэн Ардчиллыг омчлоод баигаа юмнуудад сургамж болгоод тэр ои моиг нь тэмдэглэхгу баихыг дэмжиж бна

  • Монгол (December 03, 2015 10:45:44 am )

    Өчнөөн жил АРДЧИЛАЛ, ШУДРГА ЁС, ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ гэж орилсон. Одоо бүгд Төрийн эрх барьж байна даа. Үнхээр л ШУДРАГА ЁС байдаг юм бол ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ, ХҮЛЭЭЛГЭХ Л ЁСТОЙ.

  • Монгол (December 03, 2015 10:51:50 am )

    Бат үүл өвгөн ардчилал ярьсаар байтал ардчилал гэгч нь монгол улсын дампуурлын эхлэл боллоо доо.

  • dorj (December 03, 2015 10:56:48 am )

    МоАХ-ыг МоАХ-ынханд нь өгье. Халтмаагийн Баттулга МоАХ-аас зайлах хэрэгтэй

  • irgen (December 03, 2015 10:57:23 am )

    ARDCHILAL GEJ AMERIKUUDIIN DELHIID NOYLOH BODLOGO , ELBEGDORJ SAIHANBILEG BAYRTSOGT TEDNII MONGOL DAHI GAR HUL

  • AN-i gishuun (December 03, 2015 10:59:55 am )

    Mash zov shiidver bna. demjij bna.

  • Anonymous (December 03, 2015 11:12:07 am )

    женко чинь өөрөө гаднаас зулуурдуулдаг биз дэ, өөрийгөө илчилдэг шударга зоригтой л хүн юм

  • Anonymous (December 03, 2015 11:20:02 am )

    МоАХ -ны байр Баттулгын хувийнх болчихсон гээ биздээ. Чааваас, партизануудынхаа байрыг хусчихсан нь үнэн бол хэцүү еэ. Биднийгээ 70 жил Хятадаар айлгадаг үе өнгөрсөн байхаа. Төмөр замаа гацаагаад Монголоо ядууруулбал харин ч бусдын хоол болох нь амархан . Орос эхнэр авчихсан түүнийхээ талд ажлаад байна уудаа, Жинко.

  • Anonymous (December 03, 2015 11:43:01 am )

    баттулгыг дэмжиж баигаа.

  • ОЛОНХААД М. (December 03, 2015 12:03:55 pm )

    Харамсаж байна. Би МоАХ-ны анхдагч эгэл нэгэн. 1990 онд Ардчилал гэгч “нялх” байхад нь бусдын адил зүтгэж сонин гаргаж, ухуулга хуудас нааж, хурал цуглаанд нь уухайлж явсансан. Тийм ч учраас намайг “хэвлэлийн Батмөнх” гэж одоо ч хочлон ярьдаг. Миний, бидний тун сайхнаар бодож “хайрлаж” явсан АРДЧИЛАЛ цэл залуухан 25 насандаа үхчихнэ гэж бодож явсангүй. Өнөөдрийн төрд гарсан энэ хэдхэн итгээд бас түүний ард сүүдэрт нуугдсан хэсэг луйварчдаас болж “нас барлаа”. МУЕ Элбэгдорж бас С. Эрдэнэ, Одонтуяа, Х. Баттулга нар тус бүртээ ардчилалын үйл хэрэгт үнэнчээр зүтгэж явсан “партизан” нөхдөд Төрийн хайр халамж тусгай ХУУЛЬ, ЗАРЛИГ гаргаж өгнө гэж мөн ч олон удаа ярьсансан. Бид горьдсоор булшиндаа цувж одлоо. Үүн шиг гутамшиг байхгүй ээ. Хэн биднийг Ардчилал байгуулсан “эрхэм нөхөд” гэж хүндлэх юм бэ. Хэсэгхэн төрийн хулгайч нараас болж Ардчилал нас барж байна. Хүмүүс ээ. Дахин цус гаргалгүй ХУВЬСГАЛ хийх цаг болжээ.

  • хотын эмээ (December 03, 2015 12:28:20 pm )

    МоАХ Баттулгын өмч биш. Баййшин савыг нь өмчлөөд авч болноо. Партизанууд хэзээ ч хүний халаасанд ордоггүй юм. Ганц 2 хүн амьдрах аргаа ололх гэж дагаж байгаа л биз. Дийлэнхи нь үнэн худал зөв бурууг сэтгэлдээ шүүгээд гудамжаар гундуухан алхаж л яваа.

  • Ganaa (December 03, 2015 12:38:14 pm )

    ZOV ZOV.jENKO MASH ZOV UM HELSEN BNA.HARIN CH SHUDARGA ZAN GARGALAA DAA.ARDCHILAL YRISAAR ENE ORNIG BARAG BULSHLAH SHAHLAA.DAHIJ ARDCHILAL GEJ YRIH UM BOL HARAAH NI BAITUGAI BUUDSAN CH BAGADANA.ENE ZAVAAN ZAMBARAAGUIG ARILGAJ CHADAH PUTIN SHIG HUN BDAG CH BOLOOSOI.OROS, MONGOL,HYTAD 3-T UGAASAA ARDCHILAL TOHIROHGUI.

  • Эх оронч (December 03, 2015 1:07:10 pm )

    Баттулгыг дэмжиж бна чи дараагийн ерөнхийлөгч шүү.Энэ задгайрсан улсын чи л нэгигэж чадна

  • ЗОЧИН (December 03, 2015 1:18:06 pm )

    За монголын ард түмэн минь Төрд гарсан хулгайчдын ярьж байгааг харж байна уу? Тийм эх оронч байсан юм бол аль эрт энэ үгээ хэлж тэмцэж байхгүй яасан юм бол доо. Одоо бид Төрд гарсан хулгайчдын хоорондын тэмцэлд хуигалдаад яахав. Эд нарын хамгийн хийж чадах ажил нь бие бие муулах завсар нь өөрийгөө илчлэх тийм бяцхан явуургүй зан. Женко чи одоо ойлгов уу? Чи эх оронч биш сайн бизмесмен хүн байсан.Харамсалтай нь Улс төрд ороод хуруу хазайж хулгайч болсон. Одоо чи улс төр яариад яахав чиний үзсэн харсан унүиж боловсорсон мэдлэг чинь үнэхээр жулдаж байна даа. Цаан чинь МАНХ,МАН,АН-д чамаас илүү сэтгэж хор найруулдаг мангасууд зөндөө. Жиш: Гончигдоржийг аваад үз.З.Энхболд гээд урсах нөхөд олон шүү. Энд чиний мэддэг мэхээс өөр мэх үйлчилдэг гэдгийг гоц анхаар гэж хэлмээр байна.

  • in (December 03, 2015 1:42:38 pm )

    odoo zailtsgaa

  • Anonymous (December 03, 2015 3:43:50 pm )

    Elbegee uul saihanbileg nar manan baiguulj tavan tolgoig ideheer mcs iin halaasand orson boltoi.zuuchlagch n bayarttsogt.ene heded uneheer haramsaj bn.ardchilalaa ta 4 bulshillaa.

  • zochin (December 03, 2015 6:21:37 pm )

    Battulgaa chi tomor zamiig gatsaasan tavan tolgoig avah gej chamaig mongolchuud ymar hun gedegiig harsan odoo chi huuliin omno buruugaa hulee

  • Зочин (December 03, 2015 7:03:15 pm )

    УМ МА НИ БАД МИ ХУМ АФРИКТ САЙН НАМ БОЛЖ ТӨРӨӨРЭЙ

  • sambo (December 03, 2015 7:55:05 pm )

    Beloruss ezen Haan ni Lukoshenko. Sain hardaa humuusee !!! er hun ezen hun iiml bj sain amidral saihan niigemiig hun arddaa olgono. Bidnii ene ardchilal gedegiig Jamuuh ali deer 13-r zuund batalsaan. Bid hezee negdeh ve?

  • ZOCHIN (December 03, 2015 10:26:54 pm )

    Demjij baina 2017 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

  • Anonymous (December 04, 2015 1:32:36 am )

    Баттулга ын авсан гээд байгаа компаниуд бүгд Хувьцаат ко д бусад шиг үнэгүйгээр өөртөө аваад өндөр үнээр зараагүй. Тэнд ажилладаг ажилчид Хуулийн дагуу одоо болтол ажиллах нь ажиллаад тэтгэвэрт гарах нь гараад, зарим нь ч ажиллаж байгаа.
    Баттулга бусад шиг жудаггүй биш шүү.

  • tt (December 04, 2015 7:57:11 am )

    battulga jinhene lalar

  • ганбат (December 04, 2015 8:22:40 am )

    Баттулга чинь Бат-үүл, Элбэгээ хоёроос арай дээр юмаа.Ядаад худлаа чалчих нь бага….

  • судлаач (December 04, 2015 8:31:50 am )

    анхнаасаа л энэ 2 нам ард тумнээ эх оронч, эх оронч бус, ардчилагч, ардчилагч бус гэж хагаралдуулж завсраас нь улс тэрийн ашиг хонжоо хийж амь зууж байна. уунээс болж монголчууд асар их цагаа алдаж эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг хамгийн чухал зуйлээ ардчилалтайгаа хамт булшлах шиг боллоо. социализмыг коммунист гэгчид нь ээрснээ л булшилсан шуу дээ. сэрээч, сэтгээч ард тумэн минь!

    • судлаач (December 04, 2015 9:00:21 am )

      нам бол ард тумний нэр тэр, оюун ухаан, нандин чанар мэн. партия есть ум, честь, совесть нашей эпохи. ха, ха хуцваа ленин чи. нам бол хулгайч хуйвалдагчдын уур уурхай ард тумний ар нуруунд хутгалагч хучин мэн. энэ намууд ард тумэнд мэн ч их гай тарьж байна шуу

antalya rent a car